Хүүхэд, эмэгтэйчүүд, хүний эрхийг хамгаалах хууль, УИХ-ын тогтоолын төслүүдийг баталлаа
Ажил, хөдөлмөр эрхлэгчдийн амь нас, эрүүл мэндийг хамгаалах, аюулгүй орчныг бүрдүүлэх хуулийн төслийг өргөн барилаа
Өнөөдөр 23:00 цагаас зам хаана
Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл өргөн мэдүүлэв
Бямба, ням гарагт Сүхбаатарын талбайд хувьцаа өвлүүлэхтэй холбоотой мэдээлэл өгнө
“Тамхины эсрэг өдөр – таны нэгдэх өдөр” тохионо
Орон сууцны луйврыг зогсоох хуулийн төсөл өргөн баригдлаа
"Ядуурлыг бууруулах ба хөгжил” сэдэвт дээд хэмжээний форум амжилттай зохион байгуулагдлаа
“Сэлбэ 20 минутын хот” төслийн зарим орон сууцны есдүгээр давхрын цутгалтыг эхлүүллээ
БНХАУ-д зорчих иргэдийн анхааралд...
Монголын шилдэг тулаанчид “Аса” циркид халз тулна
Монголын тулааны урлагийн шилдэг тамирчид “АСА” циркийн дэвжээн дээр халз тулах бөгөөд уг тэмцээнийг ETV, HD телевизээр шууд дамжуулан үзүүлнэ.

Тулааны шилдэг тамирчдын холбооны таван жилийн ойн нэрэмжит “MGL-1” улсын аварга шалгаруулах уг тэмцээнийг ирэх сарын 6-нд холимог тулаан, кикбоксын төрлөөр зохион байгуулах юм. Тэмцээний холимог тулааны төрөлд 57 кг-д кикбоксын УАШТ-ий мөнгөн медальт А.Ууганбаяр (Шандас дожо), монгол зо тулааны улсын аварга О.Пүрэв (Шандас Дожо)-тэй, 61 кг-д “Royal 2009” мэргэжлийн кикбоксын халз тулааны ялагч Д.Батгэрэл (Шандас дожо), монгол зо УАШТ-ий мөнгөн медальт Д.Пүрэв-Очир (Алтан Шонхор)-той, 66 кг-д гардан тулааны Азийн аварга, Азийн цомын гурван удаагийн аварга С.Сүхболд (Ширэн бээлий) сандо бокс, кикбоксын УАШТ-ий хүрэл медальт Б.Азжавхлан (Бүгэнжюкү дожо)-тай тус хүч үзнэ.
Харин 70 кг-д MGL-1 халз тулааны удаа дараагийн ялагч Х.Амартүвшин (Ширэн бээлий) сандо бокс болон “Сонсогчийн алдар” тэмцээний хошой алтан медальт Н.Отгонбаатар (Ирвэс)-тай, 77 кг-д залуу тамирчин Х.Мөнгөнбаяр (Ширэн бээлий) залуу тамирчин Д.Батсүмбэрэл (Алтан шонхор)-тэй, 83 кг-д “Сонсогчийн алдар”, монгол зо тулааны хоёр удаагийн аварга Б.Бүрэнзориг (Зэвсэгт хүчний 084-р анги) сандо бокс, кёкүшинкай каратэгийн улсын аварга Э.Соёлбаатар (Ирвэс)-тай, 93 кг-д “Армийский бой” Азийн нээлттэй цомын тэмцээний мөнгөн медальт Т.Ганбаяр (Шандас дожо) сандо боксын улсын хошой аварга Т.Ариунболд (Ирвэс клуб)-той тус тус тулалдана.
"MGL-1" УАШТ-ий кикбоксын төрөлд 60 кг-д монгол зо тулааны хошой аварга У.Үүрийнцолмон (Монгол зо) залуу тамирчин Б.Мөнхболд (Мандал файтинг)-той, 65 кг-д монгол зо тулааны аварга Г.Мөнх-Од (Ширэн бээлий) УАШТ-ий дөрвөн удаагийн мөнгөн медальт А.Мөнхбаатар (Бурхан халдун)-тай тус тус хүчээ сорино.

0 Сэтгэгдэл