ЗГ: Эх оронч худалдан авалтыг дэмжиж, цахим дэлгүүрт байршуулна
“Улаанбаатар марафон”-д гүйх оролцогчдыг тавдугаар сарын 1-ний 17:00 цаг хүртэл бүртгэнэ
Э.Батшугар: Чанаргүй, хямд эм үйлдвэрлэдэг улс орнуудаас оруулж ирж байгаа эмийн хөнгөлөлтийг бууруулна
“Түүхийн багш нарын улсын анхдугаар зөвлөгөөн” болж байна
Цахилгаан моторт бичил тээврийн хэрэгслээс үүдэлтэй осол, гэмтлийн тохиолдол 6 дахин өсчээ
Уралдаанч хүүхдийг хурдан морины уралдаан, үсэргээ, сунгаанд оролцуулах зөвшөөрлийг нотариатын системд бүртгүүлж, баталгаажуулна
Засгийн газар 146 бизнесийг зөвшөөрлөөс чөлөөллөө
Улаанбаатар хотын музей 3500 гаруй үзмэртэй
Нийслэлийн таван байршилд авто замын засвар, шинэчлэл хийнэ
ХУД-ийн Жаргалантын аманд үерийн хамгаалалтын далан угсралтын ажил 80 хувьтай үргэлжилж байна
2016 онд болох АСЕМ-ын уулзалтын бэлтгэл ажлыг хангаж байна
AСEM буюу Ази-Европын 11 дэх дээд түвшний уулзалтыг 2016 онд Монгол Улс эх орондоо зохион байгуулах эрхийг авсантай холбогдуулан Гадаад харилцаа, эдийн засгийн хамтын ажиллагааны яам, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн ажлын алба болон бусад холбогдох газрууд хамтран ажлын хэсэг байгуулан ажиллаж байна.
Ажлын хэсгүүд өнгөрсөн долоо хоногт ГХЭЗХАЯ-нд уулзалт хийж урьдчилсан судалгаа болон, цаашдын төлөвлөгөөний талаар санал солилцжээ.
Ази-Европын уулзалт буюу Asia-Europe Meeting /ASEM/ гэдэг нь Европын Холбооны 28 гишүүн орон, Европын 2 орон, Азийн 21 орон, ЕХ, АСЕАН-ы Нарийн бичгийн дарга нарын газар гэсэн 53 улс, байгууллагыг нэгтгэж буй механизм бөгөөд уг уулзалтын хүрээг нь тодорхойлбол дэлхийн нийт худалдааны 60 гаруй хувийг эзэлж байна. 2016 онд АСЕМ-ийн 20 жилийн ой давхцаж байгаагаараа илүү ач холбогдолтой онцлог болж байгаа. Тиймээс тус арга хэмжээг зохион байгуулахад төр, хувийн хэвшил, төрийн бус байгууллагууд, олон нийтийн оролцоо, харилцан уялдааг хангах нь чухал юм.

0 Сэтгэгдэл