ЗГ: Эх оронч худалдан авалтыг дэмжиж, цахим дэлгүүрт байршуулна
“Улаанбаатар марафон”-д гүйх оролцогчдыг тавдугаар сарын 1-ний 17:00 цаг хүртэл бүртгэнэ
Э.Батшугар: Чанаргүй, хямд эм үйлдвэрлэдэг улс орнуудаас оруулж ирж байгаа эмийн хөнгөлөлтийг бууруулна
“Түүхийн багш нарын улсын анхдугаар зөвлөгөөн” болж байна
Цахилгаан моторт бичил тээврийн хэрэгслээс үүдэлтэй осол, гэмтлийн тохиолдол 6 дахин өсчээ
Уралдаанч хүүхдийг хурдан морины уралдаан, үсэргээ, сунгаанд оролцуулах зөвшөөрлийг нотариатын системд бүртгүүлж, баталгаажуулна
Засгийн газар 146 бизнесийг зөвшөөрлөөс чөлөөллөө
Улаанбаатар хотын музей 3500 гаруй үзмэртэй
Нийслэлийн таван байршилд авто замын засвар, шинэчлэл хийнэ
ХУД-ийн Жаргалантын аманд үерийн хамгаалалтын далан угсралтын ажил 80 хувьтай үргэлжилж байна
МАХН-МҮАН-ын Шударга ёс эвслийн бүлэг маргааш ээлжит бус хуралдана
УИХ дахь МАХН-МҮАН-ын Шударга ёс эвслийн бүлэг өнөөдрийн ээлжит хуралдаанаараа Ерөнхий сайдаас ирүүлсэн Засгийн газарт хамтран ажиллах саналыг хэлэлцсэн байна.
Тус эвсэл нь МАХН,МҮАН-аас бүрддэг. Тиймээс нам, нам дээрээ асуудлыг ярьж, эргэн Шударга ёс эвслийн бүлэг дээрээ саналаа нэгтгэх шийдэлд хүрчээ. Бүлэг маргааш ээлжит бус хуралдаан хийж, саналаа нэгтгэх учраас өнөөдөр намын төвшинд ярих юм байна.
УИХ дахь МАХН-МҮАН-ын Шударга ёс эвслийн бүлгийн дарга Н.Батцэрэгийн тайлбарласнаар бол 2012 онд Засгийн газрыг хамтран байгуулж байх үед Ардчилсан намтай эвслийн бүлэг нь гэрээ байгуулж байсан. Тэрхүү гэрээ өнөөдрийг хүртэл хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа. Гэхдээ шинэ үүссэн нөхцөл байдалтай холбоотойгоор гэрээ шинэчлэгдэх үү, үгүй юу гээд асуудал бий болж буйг энэ үеэр онцоллоо.
Шударга эвслийн бүлэг энэ өдрийн хуралдаанаараа Хүүхэд харах үйлчилгээний тухай хуулийн төслийг хэлэлцээд дэмжсэн байна. Мөн Хамтын тэтгэврийн тухай хуулийн төслийг хэлэлцээд, үндсэн концепцийг сайжруулах шаардлага байна гэж үзээд УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгээр ахлуулсан ажлын хэсэг байгуулжээ.
УИХ дахь МАХН-МҮАН-ын Шударга ёс эвслийн бүлэг өнөөдрийн ээлжит хуралдаанаараа Ерөнхий сайдаас ирүүлсэн Засгийн газарт хамтран ажиллах саналыг хэлэлцсэн байна.Тус эвсэл нь МАХН,МҮАН-аас бүрддэг. Тиймээс нам, нам дээрээ асуудлыг ярьж, эргэн Шударга ёс эвслийн бүлэг дээрээ саналаа нэгтгэх шийдэлд хүрчээ. Бүлэг маргааш ээлжит бус хуралдаан хийж, саналаа нэгтгэх учраас өнөөдөр намын төвшинд ярих юм байна.

0 Сэтгэгдэл