ЗГ: Эх оронч худалдан авалтыг дэмжиж, цахим дэлгүүрт байршуулна
“Улаанбаатар марафон”-д гүйх оролцогчдыг тавдугаар сарын 1-ний 17:00 цаг хүртэл бүртгэнэ
Э.Батшугар: Чанаргүй, хямд эм үйлдвэрлэдэг улс орнуудаас оруулж ирж байгаа эмийн хөнгөлөлтийг бууруулна
“Түүхийн багш нарын улсын анхдугаар зөвлөгөөн” болж байна
Цахилгаан моторт бичил тээврийн хэрэгслээс үүдэлтэй осол, гэмтлийн тохиолдол 6 дахин өсчээ
Уралдаанч хүүхдийг хурдан морины уралдаан, үсэргээ, сунгаанд оролцуулах зөвшөөрлийг нотариатын системд бүртгүүлж, баталгаажуулна
Засгийн газар 146 бизнесийг зөвшөөрлөөс чөлөөллөө
Улаанбаатар хотын музей 3500 гаруй үзмэртэй
Нийслэлийн таван байршилд авто замын засвар, шинэчлэл хийнэ
ХУД-ийн Жаргалантын аманд үерийн хамгаалалтын далан угсралтын ажил 80 хувьтай үргэлжилж байна
МАН Засгийн газартай хамтрахгүй гэв
УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхий сайдаар Ч.Сайханбилэгийг сонгосон. Уг хуралдаанд УИХ дахь МАН-ын бүлэг оролцсонгүй.
Энэ талаар тус бүлгийн дарга С.Бямбацогт, “Энэ сарын 17-нд АН-аас Монгол Улсын Ерөнхий сайдыг томилох асуудлыг зөвшилцөх санал ирүүлсэн. Бид уг саналд татгалзсан хариу өгсөн. Өнөөдөр манай намын 26 гишүүн чуулганы хуралдаанд оролцоогүй. Учир нь 2012 оноос өдийг хүртэл Ерөнхий сайдаар ажилласан Н.Алтанхуяг улс орны эдийн засгийн байдал, ард түмний амьдралыг доройтуулсан. Тиймээс УИХ-аас түүнийг огцруулах шийдвэр гаргасан. Түүний тэргүүлэн ажиллаж байсан танхимын гишүүн Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ч.Сайханбилэг дараагийн Ерөнхий сайдад нэр дэвшсэн нь утгагүй, эдийн засгийн хямралт байдал бий болгоход нэг кабинетад л ажиллаж байсан хүн шүү дээ. Шинэ Засгийн газарт хамтран ажиллах санал тавьсан ч бид хүлээж авахгүй. Ерөнхий сайд Ч.Сайханбилэг зөв бодлого явуулбал бид дэмжинэ, өмнөх Засгийн газар шиг буруу бодлого нь давамгайлвал хариуцлага ярина” гэлээ.
УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхий сайдаар Ч.Сайханбилэгийг сонгосон. Уг хуралдаанд УИХ дахь МАН-ын бүлэг оролцсонгүй.Энэ талаар тус бүлгийн дарга С.Бямбацогт, “Энэ сарын 17-нд АН-аас Монгол Улсын Ерөнхий сайдыг томилох асуудлыг зөвшилцөх санал ирүүлсэн. Бид уг саналд татгалзсан хариу өгсөн. Өнөөдөр манай намын 26 гишүүн чуулганы хуралдаанд оролцоогүй. Учир нь 2012 оноос өдийг хүртэл Ерөнхий сайдаар ажилласан Н.Алтанхуяг улс орны эдийн засгийн байдал, ард түмний амьдралыг доройтуулсан. Тиймээс УИХ-аас түүнийг огцруулах шийдвэр гаргасан. Түүний тэргүүлэн ажиллаж байсан танхимын гишүүн Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ч.Сайханбилэг дараагийн Ерөнхий сайдад нэр дэвшсэн нь утгагүй, эдийн засгийн хямралт байдал бий болгоход нэг кабинетад л ажиллаж байсан хүн шүү дээ. Шинэ Засгийн газарт хамтран ажиллах санал тавьсан ч бид хүлээж авахгүй. Ерөнхий сайд Ч.Сайханбилэг зөв бодлого явуулбал бид дэмжинэ, өмнөх Засгийн газар шиг буруу бодлого нь давамгайлвал хариуцлага ярина” гэлээ.
0 Сэтгэгдэл
























