ЗГ: Эх оронч худалдан авалтыг дэмжиж, цахим дэлгүүрт байршуулна
“Улаанбаатар марафон”-д гүйх оролцогчдыг тавдугаар сарын 1-ний 17:00 цаг хүртэл бүртгэнэ
Э.Батшугар: Чанаргүй, хямд эм үйлдвэрлэдэг улс орнуудаас оруулж ирж байгаа эмийн хөнгөлөлтийг бууруулна
“Түүхийн багш нарын улсын анхдугаар зөвлөгөөн” болж байна
Цахилгаан моторт бичил тээврийн хэрэгслээс үүдэлтэй осол, гэмтлийн тохиолдол 6 дахин өсчээ
Уралдаанч хүүхдийг хурдан морины уралдаан, үсэргээ, сунгаанд оролцуулах зөвшөөрлийг нотариатын системд бүртгүүлж, баталгаажуулна
Засгийн газар 146 бизнесийг зөвшөөрлөөс чөлөөллөө
Улаанбаатар хотын музей 3500 гаруй үзмэртэй
Нийслэлийн таван байршилд авто замын засвар, шинэчлэл хийнэ
ХУД-ийн Жаргалантын аманд үерийн хамгаалалтын далан угсралтын ажил 80 хувьтай үргэлжилж байна
Жиргээчийн гомдлоор Э.Бат-Үүлийг өнөөдөр шүүнэ
Нийслэлийн Засаг дарга, Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл хэвлэлд ярилцлага өгөхдөө “Жиргээчдийн үгийг үзэх зав байдаггүй ээ. Туслах маань хааяа надад харуулж л байдаг юм. Тэгээд галзуурчихсан хүн бас байдаг юм байхдаа гэж бодоод өнгөрдөг. Лалын дайчид гээд нүүрээ нуучихсан халхавчны цаанаас юу дуртайгаа ярьж, хийж явдаг хүмүүс байдаг даа. Тэдэнтэй л адил юм уу даа. Гэхдээ бүх жиргээчийг хэлж байгаа юм биш шүү. Ер нь Баабараас гаралтай Интернэтэд дандаа боловсролтой хүмүүс суудаг гэж нэг буруу ойлголт байдаг юм. Худлаа шүү дээ. Интернэт бол нийтийн хэрэглээ. Хэн ч тийшээ орж болдог. Хэн нэгний ажил таалагдахгүй, санаа бодол нийлэхгүй бол тэрийгээ зүгээр хэлчихэж болдоггүй юм уу. Тэгээд интернэтээр баахан хараал урсгасны дараа таашаал авдаг бололтой юм. Тийм өвчтэй, шар хадны галзуучуудын үгээр үг хийж болохгүй” хэмээн хариулсан нь тухай үедээ сошиал ертөнцөд багагүй шуугиан дэгдээсэн. Тэгвэл түүнийг жиргээчдийн нэр хүндэд халдсан хэмээн жиргээч иргэн Т.Мөнх-Оргил шүүхэд хандсан юм. Энэ хэргийн шүүх хурал өнөөдөр болох юм байна.

0 Сэтгэгдэл
Ч.Туяа\Хэнтий\
Дарга боллоо гээд хамаагүй чалчдаг юмнуудыг шүүхэд өгөх нь зүйтэй. Дахиж хамар доорх хагархайгаа хамхиж явдаг болно
2014.11.17