БНХАУ-д зорчих иргэдийн анхааралд...
Сурагчдын зуны амралт зургаадугаар сарын 15-наас эхэлнэ
“ЭРҮҮЛ АМЬДРАЛЫН ТӨЛӨӨ ХАМТДАА” ШУГАМАН БҮЖГИЙН ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛЛАА
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ХУВЬЦАА, НОГДОЛ АШГИЙГ 2026.06.01-НИЙ ӨДРӨӨС 2027.06.01 ХҮРТЭЛ ӨВЛҮҮЛНЭ
Шатрын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн маргааш хөшгөө нээнэ
Монгол өвчтөнүүдийн эрх ашгийг хамгаалах, санхүүгийн эрсдэлийг бууруулах чиглэлд дэмжлэг хүслээ
Цөлжилтийн эсрэг өсвөрийн кино бүтээгчид нэгдлээ
НӨАТ-ын тухай хуулийн өөрчлөлт хүчингүй болсонд тооцох тухай хууль зэрэг 20 гаруй асуудал хэлэлцэнэ
Наадмаар 1024 бөх зодоглох асуудалд үндэслэлтэй санал дүгнэлт боловсруулах талаар санал солилцлоо
Гал түймрийн голомтоос 109 иргэнийг аюулгүй бүсэд гаргажээ
Азарга дэлтэй болсон домгоос
Хомбон дөрвөн туурайгаараа дэлхийг тамгалсан молор эрдэнэ адууны талаар болоод тэр дундаа сүргийн манлай азарганы “дэлтэй болсон” талаар хүнээс сонссон нэгэн домгийг уншигч та бүхэндээ өгүүлье.

Эрт урьд цагт олон адуутай, хилэн хар азаргатай нэгэн адуучин эр байжээ. Тэрээр өглөө болгон адуун дээрээ очиж адуугаа хамж бүртгэнэ. Нэгэн өглөө адуун дээрээ эртлэн давхиж очвол адууных нь бэлчээрт үл мэдэх юманд бариулан үхсэн саарал чоно хэвтэж байна гэнэ. Мань эр гайхахын сацуу өнөөх чоныг ганзгалсаар харьжээ. Маргааш өглөө нь ирэхэд дахин нэг чоно үхсэн байхыг хараад ихэд гайхан чухам ямар амьтан ингэж чоно бариад байгаа учирыг олохоор адуугаа манаж хоножээ. Тэгтэл үүрийн цагаан гэгээнээр хэдэн чоно адуу уруу нь ойртож ирэхэд хилэн хар азарга нь адуугаа хангинатал хураагаад мөнөөх чононуудтай ноцолдож гэнэ. Тэгэхдээ сэрвээн дээр нь харайн гарсан чононуудыг урт дэлэндээ орооцолдуулан газар савж алахыг харсан адуучин эрийн анд хорхойссон шунал нь хөдөлж улмаар азарганыхаа барьсан чоныг ганзагалаад адуугаа туун гэртээ харьж азаргаа барьж аваад:
Миний хар азарга чоно агнахад гагцхүү энэ муу урт дэл нь л саад болоод байгаа юм байна. Дэлийг нь авчихвал муусайн чононуудыг бөөн бөөнөөр нь барих юм байна гээд азарганыхаа дэлийг нь аваад адуунд нь тавьжээ.
Хар азарга маань хэдэн чоно бариа бол гэж бодохоос нойр нь хүрээгүй залуу өглөө эртлэн босож адуун дээрээ давхиж хүрвэл хилэн азарганых нь сэрвээнд чонын соёо нэвт орж улмаар азарга нь үхсэн байжээ. Учир нь хээрийн араатнуудаас ижил сүргээ хамгаалж байсан хар азарганы ганц зэвсэг нь түүний сүр жавхлант дэл нь байжээ. Энэ явдлаас хойш сүргийн манлай азарганы дэлийг авахаа болсон юм гэнэ лээ.
www.morinerdene.mn

0 Сэтгэгдэл