ЗГ: Эх оронч худалдан авалтыг дэмжиж, цахим дэлгүүрт байршуулна
“Улаанбаатар марафон”-д гүйх оролцогчдыг тавдугаар сарын 1-ний 17:00 цаг хүртэл бүртгэнэ
Э.Батшугар: Чанаргүй, хямд эм үйлдвэрлэдэг улс орнуудаас оруулж ирж байгаа эмийн хөнгөлөлтийг бууруулна
“Түүхийн багш нарын улсын анхдугаар зөвлөгөөн” болж байна
Цахилгаан моторт бичил тээврийн хэрэгслээс үүдэлтэй осол, гэмтлийн тохиолдол 6 дахин өсчээ
Уралдаанч хүүхдийг хурдан морины уралдаан, үсэргээ, сунгаанд оролцуулах зөвшөөрлийг нотариатын системд бүртгүүлж, баталгаажуулна
Засгийн газар 146 бизнесийг зөвшөөрлөөс чөлөөллөө
Улаанбаатар хотын музей 3500 гаруй үзмэртэй
Нийслэлийн таван байршилд авто замын засвар, шинэчлэл хийнэ
ХУД-ийн Жаргалантын аманд үерийн хамгаалалтын далан угсралтын ажил 80 хувьтай үргэлжилж байна
Ерөнхий сайд, ардчилсан намын даргын сунгааг Р.Амаржаргал, Л.Гантөмөр нар өнгөлжээ
МАН-ын 28 гишүүний өргөн барьсан ерөнхий сайдыг огцруулах санал биеллээ олж, гүйцэтгэх засаглалын суудал эзргүйрээд байна. АН-ын өнөөдрийн үндэсний зөвлөлдөх хорооны хурлаар ерөнхий сайдад нэр дэвшүүлэх хүнээ тодруулна. Гэвч энэ асуудал дээр АН дотроо эцэслэн тохироо хийж чадаагүй байна. Алтан гадас фракци Ч.Сайханбилэгийг зүтгүүлж байгаа бол АН-ын бүлэг Р.Амаржаргалыг дэмжсэн. Харин олон нийтийн санал асуулгуудыг боловсролын сайд Л.Гантөмөр өнгөлжээ. ҮЗХ-ны гишүүд “Засгийн нэр хүнд унаж байгаа үед олон нийтээс дэмжлэг авах нэр цэвэр хүн хэрэгтэй” гэсэн уур амьсгалтай байгаа нь сүүлийн хэдэн өдөр ажиглагдлаа. Р.Амаржаргалыг олон нийт төдийгүй намын гишүүд нь зарчимч, элдэв нөлөөнд автахгүй улс төрч гэж үнэлдэг. Л.Гантөмөрийн хувьд харьцангуй залуу хүн боловч парламентад гурван удаа сонгогдсон элдэв зүйлд нэр холбогдож яваагүй улс төрч гэдгээрээ олон нийтээс илүү оноо цуглуулсан байж мэднэ. Түүнийг АН-ын даргын ажлыг ч хөнгөхөн хийгээд явчих кандидат гэж намын залуус нь фракци харгалзахгүй “түрж” байгаа гэсэн яриа байна. Ямартай ч ерөнхий сайдын сунгааны дүн өнөөдөр гарах бол АН-ын даргын асуудал ирэх сард болох намын их хурлаар хагарах бололтой.
medee,mn

news.mn

gogo.mn

zindaa.mn

za gutsaarai gantumur ch geh shig bolovsroloor togolj bn sh tee, hooson muruudugch
МАН-ын 28 гишүүний өргөн барьсан ерөнхий сайдыг огцруулах санал биеллээ олж, гүйцэтгэх засаглалын суудал эзргүйрээд байна. АН-ын өнөөдрийн үндэсний зөвлөлдөх хорооны хурлаар ерөнхий сайдад нэр дэвшүүлэх хүнээ тодруулна. Гэвч энэ асуудал дээр АН дотроо эцэслэн тохироо хийж чадаагүй байна. Алтан гадас фракци Ч.Сайханбилэгийг зүтгүүлж байгаа бол АН-ын бүлэг Р.Амаржаргалыг дэмжсэн. Харин олон нийтийн санал асуулгуудыг боловсролын сайд Л.Гантөмөр өнгөлжээ. ҮЗХ-ны гишүүд “Засгийн нэр хүнд унаж байгаа үед олон нийтээс дэмжлэг авах нэр цэвэр хүн хэрэгтэй” гэсэн уур амьсгалтай байгаа нь сүүлийн хэдэн өдөр ажиглагдлаа. Р.Амаржаргалыг олон нийт төдийгүй намын гишүүд нь зарчимч, элдэв нөлөөнд автахгүй улс төрч гэж үнэлдэг. Л.Гантөмөрийн хувьд харьцангуй залуу хүн боловч парламентад гурван удаа сонгогдсон элдэв зүйлд нэр холбогдож яваагүй улс төрч гэдгээрээ олон нийтээс илүү оноо цуглуулсан байж мэднэ. Түүнийг АН-ын даргын ажлыг ч хөнгөхөн хийгээд явчих кандидат гэж намын залуус нь фракци харгалзахгүй “түрж” байгаа гэсэн яриа байна. Ямартай ч ерөнхий сайдын сунгааны дүн өнөөдөр гарах бол АН-ын даргын асуудал ирэх сард болох намын их хурлаар хагарах бололтой.medee,mn

news.mn

gogo.mn

zindaa.mn

0 Сэтгэгдэл
2014.11.14
























