ЗГ: Эх оронч худалдан авалтыг дэмжиж, цахим дэлгүүрт байршуулна
“Улаанбаатар марафон”-д гүйх оролцогчдыг тавдугаар сарын 1-ний 17:00 цаг хүртэл бүртгэнэ
Э.Батшугар: Чанаргүй, хямд эм үйлдвэрлэдэг улс орнуудаас оруулж ирж байгаа эмийн хөнгөлөлтийг бууруулна
“Түүхийн багш нарын улсын анхдугаар зөвлөгөөн” болж байна
Цахилгаан моторт бичил тээврийн хэрэгслээс үүдэлтэй осол, гэмтлийн тохиолдол 6 дахин өсчээ
Уралдаанч хүүхдийг хурдан морины уралдаан, үсэргээ, сунгаанд оролцуулах зөвшөөрлийг нотариатын системд бүртгүүлж, баталгаажуулна
Засгийн газар 146 бизнесийг зөвшөөрлөөс чөлөөллөө
Улаанбаатар хотын музей 3500 гаруй үзмэртэй
Нийслэлийн таван байршилд авто замын засвар, шинэчлэл хийнэ
ХУД-ийн Жаргалантын аманд үерийн хамгаалалтын далан угсралтын ажил 80 хувьтай үргэлжилж байна
Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн төслийг шинэчлэн боловсруулжээ
Үндсэн хуулийн цэцийн тухай, Үндсэн хуулийн цэцийн маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн төслийг Ерөнхийлөгчийн тамгын газар боловсруулжээ. УИХ-д өргөн барихаас өмнө судлаачид, хуульчид, мэргэжлийнхнээс санал авах хэлэлцүүлэг өгчидөр “Иргэний танхим”-д боллоо. Энэ үеэр эдгээр хуулийн төслийг танилцуулж, санал сонссон юм. Үндсэн хуулийн цэцийн тухай хууль 1992 онд, Үндсэн хуулийн цэцийн маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хууль 1997 онд батлагджээ. Шинэ хуулийн төслөөр бүлэг, заалтууд нэмж илүү тодорхой, өргөн хүрээг хамарсан болгож байгаа. Сүүлийн жилүүдэд ҮХЦ-ийн гишүүнээс хуульч биш хүмүүс томилох болсон учир шинэ хуулийн төсөлд заавал хуульч, мөн мэргэжлээрээ 15-аас доошгүй жил ажлласан байх шаардлага тавих юм байна. Өнгөрсөн хугацаанд ҮХЦ-д нийтдээ есөн хүсэлт ирсний нэг нь Улсын ерөнхий прокуророос, зургаан нь Улсын дээд шүүхээс, хоёр нь Монгол Улсын Ерөнхийлөгчөөс иржээ. Гэтэл УИХ-аас нэг ч удаа хүсэлт ирж байгаагүй аж. Тиймээс хуулийн төсөлдөө УИХ-ын бүлэг байгуулахуйц хэмжээний буюу найман гишүүн хамтраад ҮХЦ-д хүсэлт ирүүлэх боломж бүрдүүлэх гэнэ. Мөн ҮХЦ-д өгсөн хүсэлтийг шалгах хугацааг хуулиар 14 хоног байсныг нь сунгаж 30 хоног болгожээ. Цэцийн гишүүний насны дээд хязгаарыг 70 гэж тогтоож байхаар оруулсан байна.
Одоогийн мөрдөж буй ҮХЦ-ийн тухай хуулийн шүүмжлүүлдэг нэг заалт нь Цэцийн гишүүний бүрэн эрхийн асуудал. Цэцгийн гишүүн гэмт хэрэг үйлдэж байхад нь хэргийн газарт нотлох баримттай байвал баривчлах, хорих, нэгжлэг хийх эрхтэй байх нь. Хэрэв ийм тохиолдол гарвал Цэцийн гишүүний бүрэн эрхээс чөлөөлж шалгах хүсэлтээ Улсын ерөнхий прокурор 48 цагийн дотор тавих ёстой. Прокурорын саналыг хүлээж авснаас гурав хоногийн дотор чөлөөлөх асуудлыг УИХ-д тавих эсэхийг ҮХЦ-ийн гишүүдийн зөвлөлөөр шийдвэрлэхийг шинэ хуулийн төсөлдөө тусгажээ. Мөн Цэцийн гишүүн гадаад улсад дипломат эрх ямба эдлэх түүгээр ч барахгүй эхнэр, нөхөр нь мөн ийм эрхтэй байхыг заасан байна.

0 Сэтгэгдэл