Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ч.Сайханбилэг мессэж явуулсан уу
АН-ын Үндэсний зөвлөлдөх хороо өнөөдөр хуралдаж, УИХ дахь АН-ын бүлгээс дараагийн Ерөнхий сайдад тодруулаад байгаа Р.Амаржаргалыг дэмжих эсэхээ хэлэлцэнэ. Уг нь ЗГХЭГ-ын дарга Ч.Сайханбилэг нэр дэвшихэд өрсөлдөнө гэж байсан ч бүлгийн хуралдаа ч суугаагүй. Гэсэн ч бүлгийн 27 гишүүн Р.Амаржаргалын төлөө гар өргөсөн. Өнөөдөр болох ҮЗХ-ны 228 гишүүний санал эцсийн шийдвэр болох учиртай. Харин жинхэнэ өрсөлдөөнд орохын өмнө “Би Сайханбилэгийг дэмжиж байна. Та ч бас залуу хүнээ дэмжээрэй" гэсэн мессэж ҮЗХ-ны зарим гишүүнд ирсэн гэнэ. Гэхдээ ҮЗХ-ны гишүүн Алтангадас фракцийнханд ирсэн байж магадгүй нь. Яагаад гэвэл ҮЗХ-ны хуралд тус фракцийнхан цөөнх болчих дүр зураг бий аж.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан