ЗГ: Эх оронч худалдан авалтыг дэмжиж, цахим дэлгүүрт байршуулна
“Улаанбаатар марафон”-д гүйх оролцогчдыг тавдугаар сарын 1-ний 17:00 цаг хүртэл бүртгэнэ
Э.Батшугар: Чанаргүй, хямд эм үйлдвэрлэдэг улс орнуудаас оруулж ирж байгаа эмийн хөнгөлөлтийг бууруулна
“Түүхийн багш нарын улсын анхдугаар зөвлөгөөн” болж байна
Цахилгаан моторт бичил тээврийн хэрэгслээс үүдэлтэй осол, гэмтлийн тохиолдол 6 дахин өсчээ
Уралдаанч хүүхдийг хурдан морины уралдаан, үсэргээ, сунгаанд оролцуулах зөвшөөрлийг нотариатын системд бүртгүүлж, баталгаажуулна
Засгийн газар 146 бизнесийг зөвшөөрлөөс чөлөөллөө
Улаанбаатар хотын музей 3500 гаруй үзмэртэй
Нийслэлийн таван байршилд авто замын засвар, шинэчлэл хийнэ
ХУД-ийн Жаргалантын аманд үерийн хамгаалалтын далан угсралтын ажил 80 хувьтай үргэлжилж байна
Канад-Монголын найрамдлын бүлгийн даргыг хүлээн авч уулзав
УИХ-ын дэд дарга, Улсын Их Хурал дахь Монгол-Канадын парламентын найрамдлын бүлгийн дарга Р.Гончигдорж Канад Улсын парламентын гишүүн, Канад-Монголын найрамдлын бүлгийн дарга Брад Тростыг өнөөдөр хүлээн авч уулзав.

Уулзалтын эхэнд УИХ-ын дэд дарга Р.Гончигдорж, ноён Брад Тростыг Монгол Улсад тавтай айлчлахыг хүсээд Канад Улсын парламент дахь Канад- Монголын найрамдлын бүлгийн даргаар томилогдсонд баяр хүргэлээ.
Мөн тэрбээр “Монгол, Канад хоёр улсын харилцаа сүүлийн жилүүдэд эрчимтэй хөгжиж байна. Монгол Улс Канад Улсыг Хойд Америк дахь чухал түнш төдийгүй гуравдагч хөрш орон хэмээн үздэг. Сүүлийн жилүүдэд хоёр улсын хоорондын дээд хэмжээний харилцан айлчлал тогтмолжиж байгаад сэтгэл хангалуун байна. Канад Улсын Амбан захирагч Дэвид Жонстон болон Гадаад хэргийн сайд Жон Бэйрд нарын Монгол Улсад хийсэн айлчлал нь хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэх, харилцааны түвшинг ахиулахад чухал ач холбогдолтой айлчлал болсон” гэв.
Канад Улсын парламентын гишүүн, Канад-Монголын найрамдлын бүлгийн дарга Брад Трост, Канад Улсын парламент дахь Канад-Монголын парламентын бүлгийн даргаар томилогдон ажиллаж байх хугацаанд хоёр улсын парламент хоорондын харилцаанд ахиц гарна гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлээд цаашид хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх талаар харилцан санал солилцсон юм.
Канад Улсын парламентын гишүүн, Канад-Монголын найрамдлын бүлгийн дарга Брад Трост нь 2004 онд Канад Улсын хөдөө аж ахуйн гол бүс нутаг болох Саскатчеван мужийн Саскатуун-Хамболт сонгуулийн дүүргээс сонгогдсон бөгөөд өнгөрсөн долоо хоногт Канад Улсын парламент дахь Канад-Монголын найрамдлын бүлгийн даргаар томилогджээ хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

0 Сэтгэгдэл