Хүүхэд, эмэгтэйчүүд, хүний эрхийг хамгаалах хууль, УИХ-ын тогтоолын төслүүдийг баталлаа
Ажил, хөдөлмөр эрхлэгчдийн амь нас, эрүүл мэндийг хамгаалах, аюулгүй орчныг бүрдүүлэх хуулийн төслийг өргөн барилаа
Өнөөдөр 23:00 цагаас зам хаана
Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл өргөн мэдүүлэв
Бямба, ням гарагт Сүхбаатарын талбайд хувьцаа өвлүүлэхтэй холбоотой мэдээлэл өгнө
“Тамхины эсрэг өдөр – таны нэгдэх өдөр” тохионо
Орон сууцны луйврыг зогсоох хуулийн төсөл өргөн баригдлаа
"Ядуурлыг бууруулах ба хөгжил” сэдэвт дээд хэмжээний форум амжилттай зохион байгуулагдлаа
“Сэлбэ 20 минутын хот” төслийн зарим орон сууцны есдүгээр давхрын цутгалтыг эхлүүллээ
БНХАУ-д зорчих иргэдийн анхааралд...
Монгол, Куба улсын спортын уламжлалт харилцаа сэргэв
Боксын спортын төрлөөр дэлхийд данстай Куба Улстай Монгол Улс спортын салбарт таван жил хамтран ажиллахаар гэрээ байгуулав.
Хоёр талын спортын менежмент, удирдлагын түвшний хамтын ажиллагааг урагшлуулан хөгжүүлэх хамтын ажиллагааны гэрээнд Монгол Улсаас тус улсад суугаа элчин сайд Д.Отгонбаяр, Куба улсын Үндэсний спортын хүрээлэнгийн тэргүүн Антонио Бечали нар өнгөрсөн даваа гарагт гарын үсэг зурсан байна. Уг гэрээгээр спортын дэд бүтэц, салбарын мэдээлэл харилцан солилцох, сэргээшийн эсрэг хамтран ажиллах зэрэг өргөн хүрээнд хоёр тал хамтран ажиллахаар боллоо.
Куба улсын төлөөлөгч Улаанбаатар хотод зохион байгуулдаг боксын тэмцээнд Куба улсын тамирчид оролцдог байсныг онцлон дурдав. Тэрбээр Монгол, Куба улсын хооронд спортын хамтын ажиллагааны уламжлалт харилцаа эргэн сэргэж байгаад талархаж байгаагаа илэрхийлсэн юм.

0 Сэтгэгдэл