Хүүхэд, эмэгтэйчүүд, хүний эрхийг хамгаалах хууль, УИХ-ын тогтоолын төслүүдийг баталлаа
Ажил, хөдөлмөр эрхлэгчдийн амь нас, эрүүл мэндийг хамгаалах, аюулгүй орчныг бүрдүүлэх хуулийн төслийг өргөн барилаа
Өнөөдөр 23:00 цагаас зам хаана
Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл өргөн мэдүүлэв
Бямба, ням гарагт Сүхбаатарын талбайд хувьцаа өвлүүлэхтэй холбоотой мэдээлэл өгнө
“Тамхины эсрэг өдөр – таны нэгдэх өдөр” тохионо
Орон сууцны луйврыг зогсоох хуулийн төсөл өргөн баригдлаа
"Ядуурлыг бууруулах ба хөгжил” сэдэвт дээд хэмжээний форум амжилттай зохион байгуулагдлаа
“Сэлбэ 20 минутын хот” төслийн зарим орон сууцны есдүгээр давхрын цутгалтыг эхлүүллээ
БНХАУ-д зорчих иргэдийн анхааралд...
Н.Ганбаатар агсны нэрэмжит чөлөөт бөхийн тэмцээн болно
Улаанбаатар хотноо 12 дугаар сарын 12-13 -нд Монголын чөлөөт бөхийн холбоо, чөлөөт бѳхийн “Тулгат” клуб хамтран чөлөөт бөхийн шилдэг тамирчин, нэрт дасгалжуулагч Нямдаваагийн Ганбаатар агсны нэрэмжит тэмцээнийг зохион байгуулахаар болов.
Н.Ганбаатарын чөлөөт бөхийн спортод оруулсан хувь нэмэр, түүний эхлүүлсэн түүхэн алдар гавьяаг мөнхжүүлэх, тамирчдын барилдааны ур чадвар, багийн жигд өрсөлдөөнийг дээшлүүлэх, тив, дэлхийд өрсөлдөх багийн сэтгэл зүйг хөгжүүлэх зорилгоор энэхүү тэмцээнийг уламжлал болгон зохион явуулах юм. Тус тэмцээнд чөлөөт бөхийн шилдэг эрэгтэй багууд 8 жинд, 10 хүртэлх тамирчинтай оролцох бөгөөд нэг багт гурваас илүүгүй легионер бөх байж болно. Тамирчид - 57 кг, 61 кг, 65 кг, 70 кг, 74 кг, 86 кг, 97 кг, 125 кг гэсэн найман жинд хүч, ур чадвараа сорин барилдана.
Энэ тэмцээний шагналын сан өндөр бөгөөд нэгдүгээр байр 6 сая төгрөг, хоёрдугаар байр 4 сая төгрөг, гуравдугаар байр 2.5 сая төгрөгийн шагнал хүртэх юм. Мөн шилдэг шүүгч, дасгалжуулагч, өсөх ирээдүйтэй тамирчин шалгаруулж, тусгай шагнал олгоно хэмээн зохион байгуулагчид ярьж байв.
Улаанбаатар хотноо 12 дугаар сарын 12-13 -нд Монголын чөлөөт бөхийн холбоо, чөлөөт бѳхийн “Тулгат” клуб хамтран чөлөөт бөхийн шилдэг тамирчин, нэрт дасгалжуулагч Нямдаваагийн Ганбаатар агсны нэрэмжит тэмцээнийг зохион байгуулахаар болов.Н.Ганбаатарын чөлөөт бөхийн спортод оруулсан хувь нэмэр, түүний эхлүүлсэн түүхэн алдар гавьяаг мөнхжүүлэх, тамирчдын барилдааны ур чадвар, багийн жигд өрсөлдөөнийг дээшлүүлэх, тив, дэлхийд өрсөлдөх багийн сэтгэл зүйг хөгжүүлэх зорилгоор энэхүү тэмцээнийг уламжлал болгон зохион явуулах юм. Тус тэмцээнд чөлөөт бөхийн шилдэг эрэгтэй багууд 8 жинд, 10 хүртэлх тамирчинтай оролцох бөгөөд нэг багт гурваас илүүгүй легионер бөх байж болно. Тамирчид - 57 кг, 61 кг, 65 кг, 70 кг, 74 кг, 86 кг, 97 кг, 125 кг гэсэн найман жинд хүч, ур чадвараа сорин барилдана.
Энэ тэмцээний шагналын сан өндөр бөгөөд нэгдүгээр байр 6 сая төгрөг, хоёрдугаар байр 4 сая төгрөг, гуравдугаар байр 2.5 сая төгрөгийн шагнал хүртэх юм. Мөн шилдэг шүүгч, дасгалжуулагч, өсөх ирээдүйтэй тамирчин шалгаруулж, тусгай шагнал олгоно хэмээн зохион байгуулагчид ярьж байв.
0 Сэтгэгдэл
























