Төр өөрөө бүсээ чангалах “ХЭМНЭЛТИЙН ТОДОТГОЛ”-ыг Засгийн газар хэлэлцэж эхэллээ
Туул, Тэрэлж, Хэрлэн, Сэлбэ гол дагуу хөдөлгөөнт болон завьт эргүүл ажиллаж эхэллээ
ХЗБХ: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв
А.Баяр: Явган зорчигчдын аюулгүй байдлыг хангах үүднээс мопед, скүүтэрийн замбараагүй байдлыг цэгцлэнэ
СОЁЛ, СПОРТ, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ, ЗАЛУУЧУУДЫН САЙД ЧИНБАТЫН УНДРАМ ҮҮРЭГТ АЖЛАА ХҮЛЭЭН АВЛАА
"ЭЕШ өгөхдөө иргэний үнэмлэхгүй бол E-Mongolia лавлагаа, жолооны үнэмлэхээр оруулж болно"
Шинэ Засгийн газрын анхны ээлжит хуралдаан эхэллээ
ГЕГ: АТГ-аас гаалийн 13 байцаагчийг шалгахад 3 албан хаагч хөрөнгө орлогоо дутуу мэдүүлсэн зөрчил илэрсэн
Шөнийн тээвэр үйлчилж байна
СХД-ийн спорт цогцолборын барилгын ажил 90 хувьтай үргэлжилж байна
Сталины орлон тоглогч ийм хүн байж

Их дарангнуйлагчид, ялангуяа ард түмнийхээ өмнө ихээхэн нүгэл үйлдсэн хүн заавал өөрийн орлон тоглогчтой байж, амиа хоохойлдог гэнэм. Зөвлөлтийн их дарангуйлагч Иосиф Виссарионович Сталин хэдэн орлон тоглогчтой байсныг өнөө хэр тодруулан тогтож чадаагүй гэдэг. Энэ нь улсын нууц байснаас тэр. Зарим мэдээгээр лавтай 12-20 хүн байсан гэдэг. Хамгийн анх Сталин Ленинградын намын тэргүүн Кировын аминд халдсаны дараагаар орлон тоглогчтой болсон гэнэ. Тэр үед Дотоод хэргийн ардын комиссар байсан Ягода зөвлөлтийн баруун өмнөд хязгаар луу хүн илгээж их удирдагчтай адилхан хүнийг хайлгажээ. Тэд ч даалгавраа амжилттай биелүүлж.
Орлон тоглогч-нягтлан Лубицкий
Энэ бол Винниц суурингийн нягтлан бодогч Евсей Лубицкий байлаа. Тэр үнэхээр “ард түмний эцэг”-тэй маш адилхан хүн байжээ. Бүр зүүн гараа яг л Сталин шиг сонин хөдөлгөдөг хүн байж. Лубицкийн гэр бүлийнхнийг Винницээс авч яваад бүгдийг нь буудаж орхисон байна. Харин нягтлан бодогчийг шууд л Москва орчмын тусгай байранд аваачиж үсчин оёдолчин, нүүр будагч гээд ажлын хүмүүст хүлээлгэн өгчээ.
Тэд нь хөдөөгийн нягтлан бодогчийг их удирдагчтай усны дусал шиг адилхан болгосон байна. Бас нэг зүйл бол Лубицкийг тамхинд оруулах, тэгэхдээ яг л Сталин шиг татдаг болгох ажил гарсан байна. Ингээд Сталины алдарт гаанс шиг ижил гаанс хийж өгч.
Ийм байдлаар Сталины хуулбарыг бэлтгэх ажил хагас жил хэртэй үргэлжилж хэл яриаг нь хүртэл Сталин шиг акценттай ярьдаг болгожээ.
Одоо Их удирдагчид түүний хуулбарыг нь харуулах болов. Лубицкийг Сталины зуслан Кунцевскт аваачлаа. Лубцкийг хараад Сталин үнэн сэтгэлээсээ инээж хөхрөн яг л толинд өөрийгөө харж байгаа юм шиг байна гэсэн байна. Тэгээд тэр шалгаж үзэхээр шийдэн Дотоод хэргийн ардын комиссараар шинээр томилогдоод байсан Ежовыг дуудуулаад өөрөө зэргэлдээ өрөөнд нуугджээ.
Ежов орж ирээд “ихэрт” өөрийнхөө ажлын талаар, хэчнээн хүнийг буудан алаад байгаагаа тайлагнаж эхэлсэн гэдэг.
Хамгаалалтын албаныхан улсын ерөнхий чекист өөр хэн нэгэнд хамаг нууцаа дэлгэж байгаад ихээхэн тэвдэж байсан ч нэгэнт л “ард түмний эцэг” ингэхийг тушаасан болохоор яагаа ч үгүй байна.
Евсей Лубицкий “ард түмний эцэг” дарангуйлагчтай тун адилхан зарим үед түүнийг орлон тоглож арга хэмжээнд оролцдог байсан гэнэ. Чухам хаана Лубицкий явж байсан, хаана нь Сталин өөрөө байсныг хэн мэдлээ.
Өөр нэг орлон тоглогч нь Христофор Гольштаб гэгч байсан гэнэ. Тэр “ард түмний эцэг” –тэй тун адилхан байсан ч нүүрэн дээрээ мэнгэгүй хүн байсан ч эмч нар үүнийг нь тун амархан зассан байна. Хэдэн сарын дараа Гольштаб Майн баярын жагсаалын үеэр улаан талбай дахь Лениний мавзолей дээр зогсч байжээ. Гольштаб, ер нь Сталины бусад орлон тоглогчдын хувь заяа хэрхсэнийг хэн ч мэдэхгүй.

0 Сэтгэгдэл