Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ардчилсан намын ҮЗХ-ны 47 дугаар хурлын таймлайн гишүүдийнх нь жиргээгээр.

Л.Болд: Ирц 194-өөс 142 ирсэн тул хурал эхэллээ.
С.Одонтуяа: АН-ын найман гишүүнийг намаас хасах Хяналтын Ерөнхий хорооны тогтоолыг дүрмийн бус гэж үзэж ҮЗХ гишүүд зуун хувь дэмжсэнгүй. МАХН-тай хийсэн гэрээг ҮЗХ хүчин төгөлдөр бус гэж тооцов.
З.Энхболд: ҮЗХ дээр дараагийн Ерөнхий сайдад АН-аас УИХ-ын 33 гишүүний нэрийг дэвшүүллээ. Эрэмбэлсэн санал хураагаад өгвөл бусад нам эвсэлтэй ярихад амар. УИХ ирэх долоо хоногийн хоёр дахь өдөр ЕС-аа баталж чадвал одоо батлагдах төсөвт тодотгол хийхгүй, орон нутгийн төсвүүд цагтаа батлагдана гэж хэлэв.
М.Зоригт: Дүрмийн бус, ёс зүйгүй, онц ноцтой гэрээг хүчингүй болгосон ч үйлдсэн хүнтэй нь хариуцлага тооцож чадсангүй.
Х.Баттулга: Ордон...
Л.Эрдэнэчимэг: Намын дарга Н.Алтанхуяг “Уучлалт гуй” гэв. Хэн ч уучлалт хүсээгуй боловч ҮЗХ найман гишүүнээ хөөхийг санал хураалтаар зуун хувь дэмжсэнгүй.
Л.Эрхэмбаяр: Намын даргын асуудлыг АН-ын их хурлаар шийдвэрлэнэ.
Ц.Оюунгэрэл: За, хэд хоног АН-ын ҮЗХ маань ам, уушгиа сайн нээж авлаа. Эцэст нь, уруул дордойвч элэг дордойхгүй гэдэг “монгол ардын” шийдвэрээ гаргалаа.
С.Ламбаа: Засгийн газар байгуулах, Ерөнхий сайдаа тодруулах асуудлаа ярилцаж, саналаа ҮЗХ-нд оруулж ирэхийг УИХ дахь АН-ын бүлэгт даалгасан. 30 хоногийн тоолуур гүйж эхэлсэн.
О.Чулуунбилэг: АН-ын ҮЗХ-ны хурал халуун мэтгэлцээн, олон сэдэв дунд өрнөсөн ч эцсийн бүлэгт нэгдмэл шийдвэр гаргаж чадлаа. Улс төрийн нам ийм л эрүүл байдаг.
Х.Баттулга: Ордон... Гэрэлтүүлэг...
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан