Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ардчилсан нам УИХ-д цөөн болохыг хүссэнгүй
Баасан гарагт эхэлсэн АН-ын ҮЗХ-ны хурал эхний өдөр зөвхөн хурлын тэргүүлэгчид, тооллогын комиссоо баталж хэлэлцэх асуудлаа  тавьж хоноод бямба гаригт үргэлжлүүлэн хуралдлаа.
Хурлаар 
•    Засгийн газрын эсрэг санал өгсөн нэр бүхий найман гишүүнийг намаас хасах тухай Хяналтын зөвлөлийн тогтоол
•    АН-ын даргыг өөрчлөх тухай
•    Ардчилсан намын Их хурлыг зарлан хуралдуулах тухай гэсэн гурван асуудлыг хэлэлцсэн юм.
Хурлын хамгийн эхний асуудал болох намын даргаа огцруулахаар намынхаа эсрэг санал өгсөн найман гишүүнийг намаас хөөх тухай Хяналтын хорооны тогтоолыг хэлэлцэж энэ тогтоол дүрмийн бус гэж үзэн, дэмжихгүй байхаар ҮЗХ-ны гишүүдийн олонхи санал өгсөн байна. Тиймээс Ерөнхий сайдыг огцруулахыг дэмжсэн найман гишүүн Ардчилсан намдаа үлдэхээр болж байна. 
АН-ын даргыг өөрчлөх тухай асуудлыг хэлэлцэх эсэхээр санал хураахад ҮЗХ-ын гишүүд хэлэлцэх шаардлагагүй гэсэн санал өгснөөр Н.Алтанхуяг АН-ын даргын албан тушаалдаа үлджээ.
Харин Ерөнхий сайдын асуудлыг АН-ын дарга, АН-ын бүлэгт даалгаж, ирэх долоо хоногт энэ асуудлаар ҮЗХ-г дахин хуралдуулж, хэлэлцэхээр боллоо.
Түүнчлэн ҮЗХ Ардчилсан намын Их хурлыг нэг сарын дараа хуралдуулж цаг үеийн асуудлыг хэлэлцэхээр товлолоо. 
Их хурлаар намын даргыг солих эсэх асуудал болон Шинэчлэлийн Засгийн газраас хэрэгжүүлж байгаа "Монгол хүн 2020" хөтөлбөрийг дүгнэж ярихаар шийдвэрлэсэн байна.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан