БНХАУ-д зорчих иргэдийн анхааралд...
Сурагчдын зуны амралт зургаадугаар сарын 15-наас эхэлнэ
“ЭРҮҮЛ АМЬДРАЛЫН ТӨЛӨӨ ХАМТДАА” ШУГАМАН БҮЖГИЙН ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛЛАА
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ХУВЬЦАА, НОГДОЛ АШГИЙГ 2026.06.01-НИЙ ӨДРӨӨС 2027.06.01 ХҮРТЭЛ ӨВЛҮҮЛНЭ
Шатрын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн маргааш хөшгөө нээнэ
Монгол өвчтөнүүдийн эрх ашгийг хамгаалах, санхүүгийн эрсдэлийг бууруулах чиглэлд дэмжлэг хүслээ
Цөлжилтийн эсрэг өсвөрийн кино бүтээгчид нэгдлээ
НӨАТ-ын тухай хуулийн өөрчлөлт хүчингүй болсонд тооцох тухай хууль зэрэг 20 гаруй асуудал хэлэлцэнэ
Наадмаар 1024 бөх зодоглох асуудалд үндэслэлтэй санал дүгнэлт боловсруулах талаар санал солилцлоо
Гал түймрийн голомтоос 109 иргэнийг аюулгүй бүсэд гаргажээ
Цөмийн энергийн газар цацрагийн бүх хяналтыг тавьдаг
Дэлхий нийтэд цөмийн технологийн энхийн хэрэглээ өдрөөс өдөрт нэмэгдэж байна. Монгол Улсад ч мөн адил сүүлийн жилүүдэд эрчимтэй нэвтэрч байгаа энэ үед олон улсын стандартад нийцсэн жишгийн дагуу Цөмийн энергийн газар (ЦЭГ)-аас цөмийн болон цацрагийн хяналтыг тавьж цацрагийн аюулгүй байдлын хэвийн ажиллагааг хангуулан ажиллаж байна. Одоогоор Монгол Улсад Олон улсын атомын энергийн агентлаг (ОУАЭА)-ийн 34 дүрэм журмыг мөрдүүлэн ажиллаж байна. Тухайлбал ЦЭГ нь Монгол Улсад цацрагийн үүсгүүр хэрэглэж буй бүх аж ахуйн нэгжид цацрагийн аюулгүй байдлын хяналт тавьж,тодорхой төлөвлөгөөний дагуу мэргэжлийн сургагч багшаар удирдуулсан олон улсын хэмжээний сургалт семинарыг холбогдох байгууллагын цацрагийн аюулгүй байдлын албан хаагч нарыг тогтмол хамруулан явуулсаар байна. Тухайлбал, одоогийн байдлаар манай улсад 252 аж ахуйн нэгжид 935 цацрагийн үүсгүүр хэрэглэж байна. Үүнээс эрүүл мэндийн салбарт 164, аж үйлдвэрийн салбарт 7, төрөл бүрийн лабораторуудад 243 үүсгүүр хэрэглэдэг ажээ. Уул уурхайн салбар хөгжиж буйтай холбогдон Оюутолгой орд дээр гэхэд 58 цацрагийн үүсгүүрийг ашигладаг бол Эрдэнэт үйлдвэрт 165 үүсгүүрийг хэрэглэдэг байна.
Эдгээр бүх цацрагийн үүсгүүрийг ЦЭГ Монгол Улсад импортоор орж ирээд, ашиглалтаас гарах хүртэл нь хяналт тавьж ажиллаж байна. Харин хэрэггүй болсон аливаа цацрагийн үүсгүүрийг изотоп конторт аюулгүй хадгалдаг юм.
Мөн хилээр хууль бусаар орж ирж болзошгүй цацрагийн үүсгүүр түүнтэй холбоотой бараа материалд хяналт тавих зорилгоор цацрагийн үүсгүүр илрүүлэгч 83 төхөөрөмжийг Монгол Улсын хилийн 15 боомтод суурилуулан аюулгүй байдлын хэвийн ажиллагааг ханган ажиллаж байна. Тус газрын итгэмжлэгдсэн хоёр лаборатор нь хүнсний бүтээгдэхүүн, гадаад орчин, барилгын материал, уул уурхайн бүтээгдэхүүнд цацраг идэвхт изотопын хувийн идэвхийг тодорхойлох шинжилгээ, орон байрны агаар, ус, хөрсөнд радон тодорхойлох хэмжилт, рентген оношилгооны аппарат төхөөрөмжүүдэд чанарын баталгаажуулалтыг хангуулах хэмжилт, цацрагтай ажиллагчийн мэргэжлийн шарлагын хувийн тунгийн хяналтын хэмжилт, гадаад орчны цацрагийн байнгын хяналт, дозиметрийн багажинд шалгалт, баталгаажуулалтын хэмжилт зэргийг тус тус хийж байна.
Өөрөөр хэлбэл Монгол Улсад цацрагийн аюулгүй ажиллагааг хангах чиглэлээр Цөмийн энергийн газар олон тодорхой ажлыг хийж байна.

0 Сэтгэгдэл