ЗГ: Эх оронч худалдан авалтыг дэмжиж, цахим дэлгүүрт байршуулна
“Улаанбаатар марафон”-д гүйх оролцогчдыг тавдугаар сарын 1-ний 17:00 цаг хүртэл бүртгэнэ
Э.Батшугар: Чанаргүй, хямд эм үйлдвэрлэдэг улс орнуудаас оруулж ирж байгаа эмийн хөнгөлөлтийг бууруулна
“Түүхийн багш нарын улсын анхдугаар зөвлөгөөн” болж байна
Цахилгаан моторт бичил тээврийн хэрэгслээс үүдэлтэй осол, гэмтлийн тохиолдол 6 дахин өсчээ
Уралдаанч хүүхдийг хурдан морины уралдаан, үсэргээ, сунгаанд оролцуулах зөвшөөрлийг нотариатын системд бүртгүүлж, баталгаажуулна
Засгийн газар 146 бизнесийг зөвшөөрлөөс чөлөөллөө
Улаанбаатар хотын музей 3500 гаруй үзмэртэй
Нийслэлийн таван байршилд авто замын засвар, шинэчлэл хийнэ
ХУД-ийн Жаргалантын аманд үерийн хамгаалалтын далан угсралтын ажил 80 хувьтай үргэлжилж байна
Төрийн түшээд ажилгүй өнжлөө
Хуулийн засаглалын бүрэн эрхтэй 76 гишүүн өчигдөр үндсэндээ ажилласангүй. Товлосон ёсоор Төсвийн байнгын хороо, Эдийн засгийн байнгын хороо болон Төсвийн зарлагын хяналтын дэд хорооны хуралдаан Төрийн ордонд болох байв.
Үдээс өмнө УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болж гурван асуудал хэлэлцэх учиртай байсан ч хуралдсангүй. Үндсэн хуулийн цэцийн дүгнэлт, Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн Хүүхэд харах үйлчилгээний тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхээ шийдэх байлаа. Лхагва гарагт Засгийн газар огцрох шийдвэр гарч, Ардчилсан нам, “Шударга ёс” эвсэл, ИЗНН болон бие даагч гишүүд үймж эхэлсэн нь төрийн ажил бүтэн өдрөөр саатах шалтаг болсон бололтой. Монгол Ардын нам ч байнгын хорооны хуралдаануудад ирсэнгүй. Ард түмнээ төрд төлөөлөх ажлаа эрхэм гишүүд ингэж л гүйцэтгэж байна гэж УИХ-ын гишүүн С.Ганбаатар ганцаархнаа байнгын хорооны хуралд ирчихээд гомдоллож байв. Гэвч тэрээр урьд өдөр нь Засгийн газрыг огцруулах уу, үгүй юу гэдгийг Дархан-Уул аймгийнхнаа төлөөлж Д.Хаянхярваа гишүүн ганцаараа шийд гээд хуралдаанд оролцоогүй нь ялгаагүй үйлдэл болсон билээ.
Хуулийн засаглалын бүрэн эрхтэй 76 гишүүн өчигдөр үндсэндээ ажилласангүй. Товлосон ёсоор Төсвийн байнгын хороо, Эдийн засгийн байнгын хороо болон Төсвийн зарлагын хяналтын дэд хорооны хуралдаан Төрийн ордонд болох байв. Үдээс өмнө УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болж гурван асуудал хэлэлцэх учиртай байсан ч хуралдсангүй. Үндсэн хуулийн цэцийн дүгнэлт, Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн Хүүхэд харах үйлчилгээний тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхээ шийдэх байлаа. Лхагва гарагт Засгийн газар огцрох шийдвэр гарч, Ардчилсан нам, “Шударга ёс” эвсэл, ИЗНН болон бие даагч гишүүд үймж эхэлсэн нь төрийн ажил бүтэн өдрөөр саатах шалтаг болсон бололтой. Монгол Ардын нам ч байнгын хорооны хуралдаануудад ирсэнгүй. Ард түмнээ төрд төлөөлөх ажлаа эрхэм гишүүд ингэж л гүйцэтгэж байна гэж УИХ-ын гишүүн С.Ганбаатар ганцаархнаа байнгын хорооны хуралд ирчихээд гомдоллож байв. Гэвч тэрээр урьд өдөр нь Засгийн газрыг огцруулах уу, үгүй юу гэдгийг Дархан-Уул аймгийнхнаа төлөөлж Д.Хаянхярваа гишүүн ганцаараа шийд гээд хуралдаанд оролцоогүй нь ялгаагүй үйлдэл болсон билээ.
0 Сэтгэгдэл
























