Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Н.Алтанхуягийн Засгийн газрыг огцрууллаа

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуягийг огцруулах талаар УИХ-ын Төрийн байгуулатын байнгын хорооноос оруулж ирсэн санал дүгнэлтийг хэлэлцээд санал хураахад  хуралдаанд оролцсон 66 гишүүнээс 36  буюу 54.5 хувь нь Байнгын хорооны санал дүгнэлтийг зөвшөөрч, Н.Алтанхуягийг огцруулах санал өгснөөр Шинэчлэлийн Засгийн газрын Ерөнхий сайд огцрох боллоо.

Ингэснээр хэдхэн хоногийн өмнө бүтцийн өөрчлөлт хийж зарим сайдаа цомхотгосон ч  орны нь сайдуудыг томилж амжаагүй байсан ШИнэчлэлийн Засгийн газар танхимаараа огцорлоо.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан