Хүүхэд, эмэгтэйчүүд, хүний эрхийг хамгаалах хууль, УИХ-ын тогтоолын төслүүдийг баталлаа
Ажил, хөдөлмөр эрхлэгчдийн амь нас, эрүүл мэндийг хамгаалах, аюулгүй орчныг бүрдүүлэх хуулийн төслийг өргөн барилаа
Өнөөдөр 23:00 цагаас зам хаана
Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл өргөн мэдүүлэв
Бямба, ням гарагт Сүхбаатарын талбайд хувьцаа өвлүүлэхтэй холбоотой мэдээлэл өгнө
“Тамхины эсрэг өдөр – таны нэгдэх өдөр” тохионо
Орон сууцны луйврыг зогсоох хуулийн төсөл өргөн баригдлаа
"Ядуурлыг бууруулах ба хөгжил” сэдэвт дээд хэмжээний форум амжилттай зохион байгуулагдлаа
“Сэлбэ 20 минутын хот” төслийн зарим орон сууцны есдүгээр давхрын цутгалтыг эхлүүллээ
БНХАУ-д зорчих иргэдийн анхааралд...
Хөнгөн атлетикийн талбайн суурь бэлэн болжээ
Монгол Улс анх удаа олон улсын стандартын шаардлага хангасан хөнгөн атлетикийн гүйлтийн зам, талбай бүхий байгууламжтай болж байгаа бөгөөд үүний нэг хэсэг болох суурийг хүлээн авах ёслолын ажиллагаа өнөөдөр болов.

Нийслэлийн Налайх дүүрэгт босч байгаа уг бүтээн байгуулалтын нээлтэд УИХ-ын гишүүн, Монголын хөнгөн атлетикийн холбоо /МХАХ/-ны ерөнхийлөгч Л.Болд, хөнгөн атлетикийн багш, дасгалжуулагчид болон албаны хүмүүс оролцлоо. Энэхүү иж бүрэн байгууламжийг Олон улсын хөнгөн атлетикийн холбоо /ОУХАХ/-ны санхүүжилтээр барина. ОУХАХ нь сонгон шалгаруулалтын эцэст тухайн жилд нэг улсад энэ төрлийн төсөл хэрэгжүүлэх эрх олгодог байна. Төслийг хэрэгжүүлэгч, Монголын талаас тус байгууламжийн суурийг өөрсдийн нөөц бололцоогоор гүйцэтгэх болзол тавьжээ. Өнөөдөр энэхүү болзлыг хангаж, олон улсын стандартын байгууламжийн суурийг тавьсандаа МХАХ-ныхон баяртай байв. Уг төслийг ССАЖЯ, МҮОХ, Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл, мөн Налайх дүүргийн удирдлагууд дэмжин ажилласны үр дүнд суурийн ажлыг амжилттай гүйцэтгэжээ.
Хөнгөн атлетикийн иж бүрэн байгууламжийг 2015 оны тавдугаар сард ашиглалтад хүлээн авахаар төлөвлөжээ. Гүйлтийн тартан замыг дэлхийн алдартай Италийн “Мондо” компанид үйлдвэрлэж байгаа юм.
Гүйлтийн 400 метрийн тойрог зам бүхий уг байгууламж баригдсанаар Монгол Улс олон улсын чанартай томоохон уралдаан, тэмцээнийг зохион байгуулах бололцоотой болно. Үүний зэрэгцээ нийслэлийн иргэд, оюутан залуус, хүүхэд багачууд чөлөөт цагаа өнгөрүүлэх, бие бялдраа хөгжүүлэх, спортоор хичээллэх шинэ нөхцөл бүрдэж байгааг МХАХ-ны ерөнхийлөгч Л.Болд онцолж байв.

0 Сэтгэгдэл