Хүүхэд, эмэгтэйчүүд, хүний эрхийг хамгаалах хууль, УИХ-ын тогтоолын төслүүдийг баталлаа
Ажил, хөдөлмөр эрхлэгчдийн амь нас, эрүүл мэндийг хамгаалах, аюулгүй орчныг бүрдүүлэх хуулийн төслийг өргөн барилаа
Өнөөдөр 23:00 цагаас зам хаана
Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл өргөн мэдүүлэв
Бямба, ням гарагт Сүхбаатарын талбайд хувьцаа өвлүүлэхтэй холбоотой мэдээлэл өгнө
“Тамхины эсрэг өдөр – таны нэгдэх өдөр” тохионо
Орон сууцны луйврыг зогсоох хуулийн төсөл өргөн баригдлаа
"Ядуурлыг бууруулах ба хөгжил” сэдэвт дээд хэмжээний форум амжилттай зохион байгуулагдлаа
“Сэлбэ 20 минутын хот” төслийн зарим орон сууцны есдүгээр давхрын цутгалтыг эхлүүллээ
БНХАУ-д зорчих иргэдийн анхааралд...
М.Уранцэцэг Абу Дабигийн “Их дуулга”-д түрүүллээ
Жүдо бөхийн АНЭУ-ын Абу Дабигийн "Их дуулга" тэмцээн /олимпийн эрхийн оноо олгох/-ий эмэгтэйчүүдийн 48 кг-д М.Уранцэцэг түрүүллээ.
Жингийнхээ "А" хэсгийг тэргүүлэн барилдсан дэлхийн аварга М.Уранцэцэг эхний тойрогтоо гоц мөргөж улмаар ОХУ-ын бөх Кристинаг юүко үнэлгээгээр ялжээ. Хэсгийн аваргын төлөө Испанийн бөх Жулиаг юүкогоор ялж хагас шигшээд БНАСАУ-ын Ким Сол Ми бөхийг ялж шигшээд шалгарсан. Аваргын төлөөх барилдаанд олимп, дэлхийн аваргын хүрэл медальт Унгарын Эва Черновичкитэй хүч үзэж юүко үнэлгээгээр ялж тэргүүн байр эзэллээ.
М.Уранцэцэгийн 2893 оноогоор дэлхийн чансааг тэргүүлж байсан бөгөөд "Их дуулга"-д түрүүлснээр 500 оноо нэмж 3393 оноотой болж тэргүүн байраа улам бататгалаа.
Харин эрэгтэйчүүдийн 60 кг-д барилсдан ОУХМ Д.Амартүвшин, Г.Хэрлэн нар хагас шигшээд Азербайжаны бөхчүүдтэй шалгарч үлдсэн байна. Улмаар Д.Амартүвшин Мушкиев Илгарыг ялсан бол Г.Хэрлэн Сафаров Орханд ялагдав. Ингээд аваргын төлөөх барилдаанд Азербайжаны жүдоч О.Сафаров манай бөхийг ялснаар Д.Амартүвшин мөнгө медаль хүртжээ. Харин Г.Хэрлэн хүрэл медалийн эзэн болов.
Жүдо бөхийн АНЭУ-ын Абу Дабигийн "Их дуулга" тэмцээн /олимпийн эрхийн оноо олгох/-ий эмэгтэйчүүдийн 48 кг-д М.Уранцэцэг түрүүллээ.Жингийнхээ "А" хэсгийг тэргүүлэн барилдсан дэлхийн аварга М.Уранцэцэг эхний тойрогтоо гоц мөргөж улмаар ОХУ-ын бөх Кристинаг юүко үнэлгээгээр ялжээ. Хэсгийн аваргын төлөө Испанийн бөх Жулиаг юүкогоор ялж хагас шигшээд БНАСАУ-ын Ким Сол Ми бөхийг ялж шигшээд шалгарсан. Аваргын төлөөх барилдаанд олимп, дэлхийн аваргын хүрэл медальт Унгарын Эва Черновичкитэй хүч үзэж юүко үнэлгээгээр ялж тэргүүн байр эзэллээ.

0 Сэтгэгдэл