ЗГ: Эх оронч худалдан авалтыг дэмжиж, цахим дэлгүүрт байршуулна
“Улаанбаатар марафон”-д гүйх оролцогчдыг тавдугаар сарын 1-ний 17:00 цаг хүртэл бүртгэнэ
Э.Батшугар: Чанаргүй, хямд эм үйлдвэрлэдэг улс орнуудаас оруулж ирж байгаа эмийн хөнгөлөлтийг бууруулна
“Түүхийн багш нарын улсын анхдугаар зөвлөгөөн” болж байна
Цахилгаан моторт бичил тээврийн хэрэгслээс үүдэлтэй осол, гэмтлийн тохиолдол 6 дахин өсчээ
Уралдаанч хүүхдийг хурдан морины уралдаан, үсэргээ, сунгаанд оролцуулах зөвшөөрлийг нотариатын системд бүртгүүлж, баталгаажуулна
Засгийн газар 146 бизнесийг зөвшөөрлөөс чөлөөллөө
Улаанбаатар хотын музей 3500 гаруй үзмэртэй
Нийслэлийн таван байршилд авто замын засвар, шинэчлэл хийнэ
ХУД-ийн Жаргалантын аманд үерийн хамгаалалтын далан угсралтын ажил 80 хувьтай үргэлжилж байна
С.Бямбацогт: Ерөнхий сайд сайн ажилласан гэж байгаа бол тэгээд шийд л дээ
УИХ-ын чуулган эхлэхэд МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт байнгын хорооны хуралдаан шалтгаангүй хойшилж, тодорхойгүй байдал үүссэнд бухимдан байр сууриа илэрхийлэв.
-“Шударга ёс” эвслийн бүлгээс авсан завсарлага өчигдөр дууссан. Төрийн байгуулалтын байнгын хороогоор үүнийг авч хэлэлцэх байсан ч эрх баригч намын бүлгийн гишүүд ярилцах шаардлагатай гээд байнгын хороо хуралдаагүй. Өнөөдөр бид өглөөнөөс хойш 15 цаг хүртэл хүлээж чуулган эхэллээ. Гэтэл орж ирж буй асуудал дотор хуулийн хугацаатай Ерөнхий сайдыг огцруулах тухай асуудал алга. Ажлын тав хоногийн дотор байнгын хороогоор хэлэлцүүлж, чуулганд оруулаад эцсийн шийдвэр гаргана гэдэг хуулийн заалт биелэхгүй байна. Энэ ямар учиртай юм бэ. Үндсэндээ Ардчилсан намын бүлэг өдөржин хуралдаад завсарлага авлаа гэж ойлгож болох уу. Эсвэл байнгын хороо өнөөдөр хуралдах ёстой юм уу.
Ер нь, УИХ сандал ширээ, эрх мэдэл, албан тушаалтай холбоотой асуудлыг удаан хугацаанд хэлэлцдэг жишиг тогтлоо. Нийгэм, эдийн засаг, төсвийн тухай хэлэлцдэггүй. Гагцхүү сайд нараа хамгаалж үлдэх, УИХ-ын гишүүд сайдын ажлыг давхар хашихын тулд ийм үйлдэл олон гарлаа. “Давхар дээлтэй” холбоотой асуудлаар 146 хоног, Х.Тэмүүжин сайдыг огцруулах асуудлыг 40 гаруй хоног хэлэлцэж, Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайдыг чөлөөлөх асуудлыг 14 хоног, Эдийн засгийн хөгжлийн сайдыг чөлөөлөх асуудлыг 120 гаруй хоног хэлэлцсэн. Эцэст нь бүтцийн өөрчлөлтөөр сайд нар нь алга боллоо. Эцсийн дүндээ бүхнийг шийдчих бүрэн эрх та бүгдэд бий шүү дээ. Эрх баригчид 50 гишүүнтэй. Өргөн барьсан асуудал таалагдсан үгүйгээ кнопоор шийдэж чадна. Сайд нар үнэхээр сайн ажилласан, улс орны ждийн засаг сайхан, ард иргэдийн амьдрал тавтай гэж үзсэн юм бол түүнийгээ кнопоороо илэрхийл. Асуудалд битгий ингэж хандаач ээ. Ард иргэдийн амьдрал өдрөөс өдөрт уруудаж, доройтож байна.
УИХ-ын чуулган эхлэхэд МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт байнгын хорооны хуралдаан шалтгаангүй хойшилж, тодорхойгүй байдал үүссэнд бухимдан байр сууриа илэрхийлэв.-“Шударга ёс” эвслийн бүлгээс авсан завсарлага өчигдөр дууссан. Төрийн байгуулалтын байнгын хороогоор үүнийг авч хэлэлцэх байсан ч эрх баригч намын бүлгийн гишүүд ярилцах шаардлагатай гээд байнгын хороо хуралдаагүй. Өнөөдөр бид өглөөнөөс хойш 15 цаг хүртэл хүлээж чуулган эхэллээ. Гэтэл орж ирж буй асуудал дотор хуулийн хугацаатай Ерөнхий сайдыг огцруулах тухай асуудал алга. Ажлын тав хоногийн дотор байнгын хороогоор хэлэлцүүлж, чуулганд оруулаад эцсийн шийдвэр гаргана гэдэг хуулийн заалт биелэхгүй байна. Энэ ямар учиртай юм бэ. Үндсэндээ Ардчилсан намын бүлэг өдөржин хуралдаад завсарлага авлаа гэж ойлгож болох уу. Эсвэл байнгын хороо өнөөдөр хуралдах ёстой юм уу.

0 Сэтгэгдэл