П.Наранбаяр: БЗС-д 300 орчим тэрбумын зээлтэй 14 мянган хүний мэдээллийг Монголбанкны “ХАР ЖАГСААЛТ“ руу өгсөн
Энэ зун халуун ус хязгаарлаж, засварын ажил хийх хуваарь гарлаа
"Богд уул" сувиллыг хууль бусаар ашиглаж байсныг таслан зогсоож, нийслэл өмчлөлдөө буцаан авлаа
НӨАТ-ын буцаан олголтыг өнөөдөр иргэдийн дансанд шилжүүлнэ
М.Энхцэцэг: Дулааныг хэмжиж, Та хэрэглэсэн дулааны төлбөрөө л төлдөг болно
Маргааш "Хуульчийн Про боно-2025" өдөрлөг болно
“Ромео Жульетта” эмгэнэлт драмын жүжиг тавдугаар сарын 9-нд нээлтээ хийнэ
2026 онд Орон нутгийн хөгжлийн сангийн санхүүжилтээр хэрэгжүүлэх төсөлд иргэдийн саналыг авч байна
Суррон унаж замын хөдөлгөөнд оролцсон 15 хүүхэд осолд өртжээ
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Эгийн голын усан цахилгаан станцын төслийн талбайд ажиллаж байна
Дээд амжилтын Гиннесийн номд орсон топ-10 амьтан
Дэлхий дахины дээд амжилтуудыг бүртгэж авдаг алдарт Гиннесийн номд ёстой л есөн шидийн амжилтуудыг бүртгэдэг. “Хамгийн өндөр хүн”-ээс эхлээд “Хамгийн урт хумс”, “Чемоданд хувцасаа хамгийн хурдан хийдэг хүн”, “Хамгийн баян цуглуулга” гээд л.....Ийн хүний үзүүлсэн дээд амжилтуудаас гадна амьтдын тухай ч сонин сонин баримтууд энэ номд бас л ордог.
Төрөл бүрийн амжилтаараа дээд амжилтын Гиннесийн номд орсон 10 амьтныг энд нэрлэж байна.
10. Зээрэнцэг хамгийн хурдан баригч нохой-Эм

Хятадын Жу Пэн гэгч хүний Эм нэртэй нохой эзнийхээ командаар гурван минутын хугацаанд нисч яваа 16 зээрэнцэг барьж чаддаг байна. Бээжинд 2011 онд болсон тэмцээний үеэр ийм амжилт үзүүлсэн Эм нохой манай гаригийн хамгийн хурдан хөдөлгөөнтэй нохой хэмээн Гиннесийн дээд амжилтын номд оржээ.
9.Теннисийн хамгийн олон бөмбөг цуглуулагч Оги нохой

Оги нэртэй энэ ретривер 2003 онд болсон тэмцээнээр нэгэн зэрэг теннисний таван бөмбөгийг амандаа зууж авчирснаараа Гиннесийн номд орсон. Үүнээс гадна энэ нохой бас хамгийн эвлэг, уян амтай нохой гэдэг. Тэрээр тахианы өндгийг хагалалгүйгээр зууж авчирч чадна. Хэдийгээр энэ амжилтыг Оги 2003 онд бүртгүүлсэн ч өнөө хүртэл түүнтэй өрсөлдөх нохой гараагүй байгаа.
8. Хамгийн чангаар хэржигнэдэг муур-Смоки

Их Британийн Смоки муур манай гаригийн хамгийн чангаар хэржигнэдэг муур. Тэрээр ердийн муурнаас 14 дахин чангаар хэржигнэж чадна. Нэг метрийн зайнд түүний хэржигнэх дуу 67,7 децибелээр хэмжигддэг. Тэрээр энэ авьяасаа телевизийн олон нэтрүүлэгт үзүүлж веб сайтуудад залран, энэ тухай ном гарч дэлхий даяар алдаршсан муур. Харамсалтай нь тэрээр өнгөрсөн наймдугаар сард үхсэн.
7.Хамгийн шилдэг скейтбордч Хэппи ямаа

2012 оны гуравдугаар сард Хэппи ямаа 25 секундын дотор скейтбордоор 36 метр давхиж ямаан дотроосоо дээд амжилт үзүүлсэн. Зам нь урт байсан бол тэрээр үүнээс ч илүү хол зам туулах байсан гэж эзэн нь хэлж байжээ.
6. Манай гаригийн хамгийн өндөр нохой Зевс

Хүний сайн нөхөр нохой төрөл үүлдрээсээ хамаараад том жижиг, өндөр нам янз бүр байдаг ч америкийн Мичиган мужийн немц дог Зевс 112 см өндөр, 68 кг жинтэй. Энэ бол дундаж илжигний хэмжээ. Одоохондоо түүний энэ амжилтыг эвдэх нохой гараагүй байгаа.
5. Манай гаригийн хамгийн жижигхэн нохой Милли

Ноход дотроо Зевс хаан нь юм бол Милли нэртэй чихуахуа хамгийн жижиг нь. Ердөө 9,65 см өндөртэй энэ нохойг 2013 онд дэлхийн дээд амжилтын Гиннесийн номд бүртгэн авсан. Пуэрто-Рикод амьдардаг аргентин хүний энэ нохой тэр үед тэр 2450 грамм жинтэй байжээ.
4. Хамгийн том муур Геркулес

Нохдоос Зевс хамгийн том нь бол муурнаас Геркулес хамгийн аварга нь. Эр арслан, эм барны дундаас төрсөн энэ лигр Майами дахь амьтны хүрээлэнгийн төрөлжсөн хэсэг болох Ширэнгийн арал дээр амьдардаг. Түүний жин нь 410 кг.
3. Олсон дээгүүр хамгийн хурдан гүйгч Оззи

Оззи нохой бол олсон дээгүүр хамгийн хурдан гүйгч нохой гэдгээрээ алдарт Гиннесийн дээд амжилтын номд орсон амьтан. Тэрээр 3,5 метр урттай татлага олсыг 18,22 секундэд л туулж чадна. Олсон дээгүүр явах нь түүний ганц авьяас бас биш. Тэрээр эзэнтэйгээ хамт акробат, тэнцвэрийн үзүүлбэр үзүүлж чадна.
2.Тэнцвэрээ гайхамшигтай ологч Суит Пи

Энэ бол нохой байтугай хүн ч хийхэд хэцүү үзүүлбэр. Суит Пи-г Гиннесийн номд бүртгэсэн үнэмлэх дээр “Стакантай ус толгой дээрээ тавиад хамгийн олон шатаар алхаж чадсан” хэмээн тэмдэглэсэн нь бий. Австралийн энэ овчарка 150 грамм ус хийсэн аяга духан дээрээ тавиад шатны 10 гишгүүр туулахдаа нэг ч дусал ус асгаагүй. АНУ-д амьдардаг энэ нохой 2008 онд Германд болсон шоун дээр энэ авьяасаа үзүүлсэн.
1. Хамгийн урт хэлтэй Пагги нохой

Пагги хав 11,5 см урт хэлээрээ Гиннесийн номд орсон нохой. Гэм нь түүний энэ урт хэл хоол идэхэд нь садаа болдог болохоор эзэн нь хоолыг нь жижиг жижиг хэрчиж өгдөг гэнэ.

0 Сэтгэгдэл