ЗГ: Эх оронч худалдан авалтыг дэмжиж, цахим дэлгүүрт байршуулна
“Улаанбаатар марафон”-д гүйх оролцогчдыг тавдугаар сарын 1-ний 17:00 цаг хүртэл бүртгэнэ
Э.Батшугар: Чанаргүй, хямд эм үйлдвэрлэдэг улс орнуудаас оруулж ирж байгаа эмийн хөнгөлөлтийг бууруулна
“Түүхийн багш нарын улсын анхдугаар зөвлөгөөн” болж байна
Цахилгаан моторт бичил тээврийн хэрэгслээс үүдэлтэй осол, гэмтлийн тохиолдол 6 дахин өсчээ
Уралдаанч хүүхдийг хурдан морины уралдаан, үсэргээ, сунгаанд оролцуулах зөвшөөрлийг нотариатын системд бүртгүүлж, баталгаажуулна
Засгийн газар 146 бизнесийг зөвшөөрлөөс чөлөөллөө
Улаанбаатар хотын музей 3500 гаруй үзмэртэй
Нийслэлийн таван байршилд авто замын засвар, шинэчлэл хийнэ
ХУД-ийн Жаргалантын аманд үерийн хамгаалалтын далан угсралтын ажил 80 хувьтай үргэлжилж байна
УИХ-ын гишүүдийн өмнөөс хэн мессэж бичив
Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогын хэрэгжилтийг хангах зарим арга хэмжээний тухай УИХ-аар хэлэлцэж буй. Чуулганы үеэр УИХ-ын гишүүн А.Бакей олны сонирхлыг татсан нэгэн зүйл хэлсэн нь хуралдаан эхлэхийн өмнө түүний утсанд тойргийнх нь хэд хэдэн сонгогчдоос “та яагаад ийм мессэж тараагаад байгаа юм бэ” гэсэн мессэж иржээ. Гишүүний тайлбарласнаар бол тэрээр өөрийн утаснаас ямар ч мессэж бичээгүй байтал өөрийнх нь дугаараас сонгогчид руу төмөр замын талаар мессэж очсон байж. А.Бакей гишүүний хэлснээр Мобикомын үүрэн телефон хэрэглэдэг УИХ-ын нэлээд хэдэн гишүүдийн дугаараас иргэд рүү ийм мессэж очсон аж. Ийм явдал болсон гэдгийг УИХ-ын дарга З.Энхболд болон УИХ-ын гишүүн Д.Ганхуяг ч мөн баталсан юм. Тухайлбал, Уул уурхайн сайд Д.Ганхуягийн утас руу өчигдөр орой мянга гаруй мессэж ирсэн байна.
Тэд чухам яаж өөрсдийнх нь дугаараас өөр хэн нэгэн ийм мессэж илгээснийг ойлгохгүй байгаа ч УИХ-ын гишүүний эрх болоод ерөөсөө хүний эрхэд халдсан ийм үйлдлийг шалгаж, даруй таслан зогсоох хэрэгтэй гэдэг байр сууриа чуулганы үеэр илэрхийллээ. Энэ асуудлыг шалгуулахаар УИХ-ын дарга Тагнуулын ерөнхий газрын дарга Б.Ариунсанг дуудаж, үүрэг өгсөн гэдгээ ч мэдэгдэв.
Гишүүдийн утаснаас иргэдэд очсон гэх мессэжинд:
1.Хятад /china/ царигаар хилээ сэтлүүлж,
2.Вank of China-rаар барьцаалуулж,
3.Гадныханд газраа 100 жилээр өмчлүүлэх асуудалд Та санал хэлнэ үү хэмээн бичээд УИХ-ын гишүүдийн гар утасны дугаарыг бичсэн байж. Гэхдээ ийм мессэж дугаар нууцалсан утаснаас ирсэн хэмээн хэрэглэгчид хэлж байна.
Ямартай ч, УИХ-ын гишүүдийн гар утасны дугаарыг ашигласан байж болзошгүй энэ явдлыг хууль хяналтын байгууллага шалгаж эхэлжээ.
Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогын хэрэгжилтийг хангах зарим арга хэмжээний тухай УИХ-аар хэлэлцэж буй. Чуулганы үеэр УИХ-ын гишүүн А.Бакей олны сонирхлыг татсан нэгэн зүйл хэлсэн нь хуралдаан эхлэхийн өмнө түүний утсанд тойргийнх нь хэд хэдэн сонгогчдоос “та яагаад ийм мессэж тараагаад байгаа юм бэ” гэсэн мессэж иржээ. Гишүүний тайлбарласнаар бол тэрээр өөрийн утаснаас ямар ч мессэж бичээгүй байтал өөрийнх нь дугаараас сонгогчид руу төмөр замын талаар мессэж очсон байж. А.Бакей гишүүний хэлснээр Мобикомын үүрэн телефон хэрэглэдэг УИХ-ын нэлээд хэдэн гишүүдийн дугаараас иргэд рүү ийм мессэж очсон аж. Ийм явдал болсон гэдгийг УИХ-ын дарга З.Энхболд болон УИХ-ын гишүүн Д.Ганхуяг ч мөн баталсан юм. Тухайлбал, Уул уурхайн сайд Д.Ганхуягийн утас руу өчигдөр орой мянга гаруй мессэж ирсэн байна.Тэд чухам яаж өөрсдийнх нь дугаараас өөр хэн нэгэн ийм мессэж илгээснийг ойлгохгүй байгаа ч УИХ-ын гишүүний эрх болоод ерөөсөө хүний эрхэд халдсан ийм үйлдлийг шалгаж, даруй таслан зогсоох хэрэгтэй гэдэг байр сууриа чуулганы үеэр илэрхийллээ. Энэ асуудлыг шалгуулахаар УИХ-ын дарга Тагнуулын ерөнхий газрын дарга Б.Ариунсанг дуудаж, үүрэг өгсөн гэдгээ ч мэдэгдэв.
Гишүүдийн утаснаас иргэдэд очсон гэх мессэжинд:
1.Хятад /china/ царигаар хилээ сэтлүүлж,
2.Вank of China-rаар барьцаалуулж,
3.Гадныханд газраа 100 жилээр өмчлүүлэх асуудалд Та санал хэлнэ үү хэмээн бичээд УИХ-ын гишүүдийн гар утасны дугаарыг бичсэн байж. Гэхдээ ийм мессэж дугаар нууцалсан утаснаас ирсэн хэмээн хэрэглэгчид хэлж байна.
Ямартай ч, УИХ-ын гишүүдийн гар утасны дугаарыг ашигласан байж болзошгүй энэ явдлыг хууль хяналтын байгууллага шалгаж эхэлжээ.
0 Сэтгэгдэл
























