ЗГ: Эх оронч худалдан авалтыг дэмжиж, цахим дэлгүүрт байршуулна
“Улаанбаатар марафон”-д гүйх оролцогчдыг тавдугаар сарын 1-ний 17:00 цаг хүртэл бүртгэнэ
Э.Батшугар: Чанаргүй, хямд эм үйлдвэрлэдэг улс орнуудаас оруулж ирж байгаа эмийн хөнгөлөлтийг бууруулна
“Түүхийн багш нарын улсын анхдугаар зөвлөгөөн” болж байна
Цахилгаан моторт бичил тээврийн хэрэгслээс үүдэлтэй осол, гэмтлийн тохиолдол 6 дахин өсчээ
Уралдаанч хүүхдийг хурдан морины уралдаан, үсэргээ, сунгаанд оролцуулах зөвшөөрлийг нотариатын системд бүртгүүлж, баталгаажуулна
Засгийн газар 146 бизнесийг зөвшөөрлөөс чөлөөллөө
Улаанбаатар хотын музей 3500 гаруй үзмэртэй
Нийслэлийн таван байршилд авто замын засвар, шинэчлэл хийнэ
ХУД-ийн Жаргалантын аманд үерийн хамгаалалтын далан угсралтын ажил 80 хувьтай үргэлжилж байна
Монгол Улс хос царигтай байх нь илүү тохиромжтой
УИХ дахь бие даагч гишүүд энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх хууль тогтоомж болон улс төрийн хүрээний амьдралд анхаарал татаж буй асуудлаар байр сууриа илэрхийлж, Төрийн ордонд мэдээлэл хийлээ.

Галт зэвсгийн тухай хуулийн шинэчилсэн найруулга болон холбогдох бусад хуулийн төслүүдийн шат шатны хэлэлцүүлгийг УИХ-аар хийнэ. УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэнгийн ярьж байгаагаар галт зэвсэг хэрэглэхийг хязгаарлах биш харин бүртгэл хяналтыг сайжруулахад анхаарч ажиллах хэрэгтэй. Газрын мухарт ганц гэрээрээ байгаа малчин айлыг хээрийн боохой айлгах зэвсгээс нь салгаж болохгүй гэж үзэж байна. Мөн Онцгой албан татварын тухай болон Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг дахин өргөн барьсныг тэрбээр эсэргүүцэж байгаагаа хэллээ. Хуулийн төсөлд онцгой албан татвартай зарим бараа бүтээгдэхүүний ам.долларын ханшийг 1450 төгрөгөөр тооцож байгаа тул уг хуулийг дэмжихгүй гэлээ. Үүний зэрэгцээ УИХ-аар энэ долоо хоногт “Монгол мал” хөтөлбөрийн биелэлтийг сонсох тул Монгол Улсын хэзээ ч дампуурахгүй энэ салбарт хэрэгжиж буй тус хөтөлбөрийн тайланг хэвлэлийнхэнд анхааралдаа авах нь зүйтэй гэж Ц.Даваасүрэн гишүүн хэлсэн юм. Уг хөтөлбөр хангалттай хэрэгжсэн гэх дүр зураг харагдахгүй байгаа гэдгийг тэрбээр тоо баримтаар өгүүлээд хэрэв хөтөлбөрт тусгасан ажлууд амжилттай хэрэгжсэн бол экспортод мал гаргах хэмжээний бололцоо бүрдсэн байх ёстой гэлээ.
Бие даагчид шинэ сайд нарыг томилохдоо мэргэжлийн, түүний дээр “давхар дээл”-гүй хүн байх ёстой. Мэргэжлийн бус хүнийг сайдаар томилвол салбараа ойлгох гэсээр байтал бүрэн эрхийн хугацаа нь дуусгавар болно гэж үзэж байгаагаа УИХ-ын гишүүн Х.Болорчулуун хэллээ. Аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрлийн тухай хуулийг гишүүн Х.Болорчулуун дэмжиж оролцохоо илэрхийлсэний дээр Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлого дээр манай улс нарийн болон өргөн гэсэн хоёр царигтай байх нь илүү боломжит хувилбар гэсэн байр суурь гаргахаа мэдэгдэв.
УИХ-ын гишүүн С.Ганбаатар, Оюу-Толгой төслийн санхүүгийн зөрчилд тавьсан 130 сая төгрөгийн актыг 30 сая төгрөг болгон бууруулсан албан тушаалтнуудыг АТГ-т өгөхөө мэдэгдсэний зэрэгцээ Рио Тинто компаниас мөнгө авч сурталчилгаа хийдэг байгууллага, хувь хүмүүсийн нэрсийг нийтэд тун удахгүй ил болгоно гэв. Харин С.Ганбаатар гишүүн Засгийн газрын тэргүүний огцруулах асуудлыг хувь гишүүний үүднээсээ дэмжиж байгаа гээд бүлгийн байр суурийг жичэд нь мэдээлнэ гэлээ.

0 Сэтгэгдэл
irgen
Hudalch 3. Yaridag shigee bish gedgiig chin bugdeeree medne.
2014.10.20