Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК 2026 ОНЫ НЭГДҮГЭЭР УЛИРАЛД 9.5 САЯ ТОНН НҮҮРС БОРЛУУЛЖ, 9.5 САЯ ТОНН НҮҮРС ЭКСПОРТОЛЛОО “Импортын барааны гаалийн албан татварын хувь хэмжээ батлах тухай” УИХ-ын тогтоолд өөрчлөлт оруулах тухай төслийг УИХ-д танилцуулав С.Бямбацогтыг УИХ-ын даргаар сонгох асуудлаар АН-ын бүлэг завсарлага авлаа Шатахууны үнийн өсөлт барааны үнэд нөлөөлнө Айл өрхүүдийн хийн халаагуур, хийтэй баллон борлуулах цэгт хамтарсан шалгалт хийж байна Улаанбаатар хотын хог хаягдлын менежментийг сайжруулах чиглэлээр нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулж байна Дөрөвдүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь С.Бямбацогт: Би 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихгүй “Аюулгүй амьдрах ухаан" хөтөлбөрийн хүрээнд 1600 гаруй сурагчид гамшиг, ослоос урьдчилан сэргийлэх мэдлэг олгожээ С.Амарсайхан: Би УИХ-ын даргад нэр дэвшээгүй
“Apple” шинэ бүтээгдэхүүнийхээ танилцуулгыг хийв
“Apple” корпораци “iPad Air 2” болон “iPad mini 3”-ыг танилцууллаа. Калифорни муж улсын Купертино хотод тус компанийн ерөнхий захирал Тим Кук шинэ бүтээгдэхүүнүүдээ танилцуулжээ.

Таблетууд нь танилцуулах арга хэмжээ болохоос өмнө бета-туршилтын шатандаа байсан “iOS 8.1” үйлдлийн системээр ажилладаг байна. “Apple” компанийн дэд ерөнхийлөгчийн хэлснээр, уг үйлдлийн системийг даваа гарагт хэрэглээнд гаргах ажээ.

“iPad Air 2” нь өмнөх загвараасаа 18 хувиар нимгэн буюу 6,1 мм зузаантай болсон байна. Дэлгэц, корпусын хоорондох нарийн зааг байхгүй болж дэлгэц нь “iPhone” гар утасныхтай адил болсон нь зургийн чанарыг сайжруулах ажээ. Үүнээс гадна, шинэ таблетуудад хурууны хээгээр мэдрэгч “Touch ID” программыг суурилуулсан байна. Энэ мэдрэгчийг анх “iPhone 5S” гар утсанд суурилуулсан юм.

Таблетууд мөн урьд нь зөвхөн iPhone 5s, 6 болон 6 Plus загварын гар утаснуудад ашиглах боломжтой байсан “Burst Mode” программтай болсон байна. Товчлуур дарах үед нэг секундэд 10 зураг авах боломжтой болжээ. Шинэ таблетууд цагаан, саарал, алтан шар гэсэн гурван өнгөтэйгөөр худалдаанд гарна. 16 Гб-ын багтаамжтай “iPad Air 2” нь 499 доллар,  64 Гб-тай нь 599 доллар, 128 ГБ-ын багтаамжтай 699 долларын үнэтэй байх ажээ.

Таблетуудын урьдчилсан захиалгыг 10 дугаар сарын 17-ноос эхлэн авна. Хоёр загвар хоёул АНУ болон Европт ирэх долоо хоногт худалдаанд гарна.

Эдгээрээс гадна, “Apple” компани шинэчилсэн ширээний компьютер “iMac Retina K” загварыг танилцуулжээ. 27 инчийн дэлгэцтэй уг компьютерын үнэ багтаамжаасаа шалтгаалан 2499 доллароос эхлэх аж. Ширээний компьютерын шинэ дэлгэц нь 30 хувиар бага эрчим хүч хэрэглэдэг байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан