ЗГ: Эх оронч худалдан авалтыг дэмжиж, цахим дэлгүүрт байршуулна
“Улаанбаатар марафон”-д гүйх оролцогчдыг тавдугаар сарын 1-ний 17:00 цаг хүртэл бүртгэнэ
Э.Батшугар: Чанаргүй, хямд эм үйлдвэрлэдэг улс орнуудаас оруулж ирж байгаа эмийн хөнгөлөлтийг бууруулна
“Түүхийн багш нарын улсын анхдугаар зөвлөгөөн” болж байна
Цахилгаан моторт бичил тээврийн хэрэгслээс үүдэлтэй осол, гэмтлийн тохиолдол 6 дахин өсчээ
Уралдаанч хүүхдийг хурдан морины уралдаан, үсэргээ, сунгаанд оролцуулах зөвшөөрлийг нотариатын системд бүртгүүлж, баталгаажуулна
Засгийн газар 146 бизнесийг зөвшөөрлөөс чөлөөллөө
Улаанбаатар хотын музей 3500 гаруй үзмэртэй
Нийслэлийн таван байршилд авто замын засвар, шинэчлэл хийнэ
ХУД-ийн Жаргалантын аманд үерийн хамгаалалтын далан угсралтын ажил 80 хувьтай үргэлжилж байна
Ийм байдлаар ирэх онд эдийн засаг сайжрахгүй гэж МАН үзлээ

УИХ дахь МАН-ын бүлгийн өнөөдрийн хуралдаанаар Засгийн газраас УИХ-д өргөн барьсан 2015 оны төсвийн тухай хуулийн төслийг хэлэлцээд буцаах шаардлагатай хэмээн үзжээ.
Засгийн газрын алдаатай бодлогоос болж эдийн засаг хямарсан бол өргөн мэдүүлээд байгаа 2015 оны төсвийн хуулийн төслийг энэ байдлаар нь хэлэлцэн баталбал ирэх онд эдийн засаг сайжрахгүй. Тэр тусмаа иргэдийн орлогыг нэмэгдүүлээгүй байж нэр бүхий дөрвөн төрлийн татварыг нэмэгдүүлэх нь эргээд сөрөг үр дагаврыг олноор бий болгоно гэж УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар үзэж байна.
Ирэх оны төсвийн тухай хуульд тусгаснаар бол нэг хонин толгойд ногдуулах малын хөлийн татварыг 1000 хүртэл төгрөгт багтаан тогтоох эрхийг орон нутгийн ИТХ-д нь олгож байгаа аж. Мөн үл хөдлөх хөрөнгийн татварыг нэг дахин нэмэгдүүлнэ.
Ингэснээр үл хөдлөх хөрөнгийн татварт жилдээ 800 мянган төгрөг төлдөг байсан иргэн 1.6 сая хүртэл төгрөгийн татвар төлөхөөс аргагүй болно. Тээврийн хэрэгслийн татварыг Улаанбаатар хот болон Орхон аймагт нэмэгдүүлнэ. Энэ тохиолдолд мөн л жижиг суудлын тэрэгтэй иргэн 36 мянган төгрөгийн татвар төлдөг байсан бол 72 мянган төгрөгийн татвар төлнө.
Өрийн хэмжээ ДНБ-ний 90 хувьд хүрнэ гэж УИХ-ын гишүүн Д.Оюунхорол тэмдэглээд энэ мэтчлэн хүлээж авахад бэрх олон асуудал тусгаж, ард иргэд, үр хойчдоо ачаа үүрүүлсэн хариуцлагагүй төсвийн төслийг Засгийн газар өргөн мэдүүлсэн учраас буцаах шаардлага зүй ёсоор тавигдаж байна гэж тэрээр онцоллоо.
Ийнхүү МАН-ын бүлэг Засгийн газраас УИХ-д өргөн мэдүүлээд байгаа 2015 оны улсын төсвийн тухай хуулийг Засгийн газарт буцаах нь зүйтэй гэж үзсэн байна.

УИХ дахь МАН-ын бүлгийн өнөөдрийн хуралдаанаар Засгийн газраас УИХ-д өргөн барьсан 2015 оны төсвийн тухай хуулийн төслийг хэлэлцээд буцаах шаардлагатай хэмээн үзжээ.
Засгийн газрын алдаатай бодлогоос болж эдийн засаг хямарсан бол өргөн мэдүүлээд байгаа 2015 оны төсвийн хуулийн төслийг энэ байдлаар нь хэлэлцэн баталбал ирэх онд эдийн засаг сайжрахгүй. Тэр тусмаа иргэдийн орлогыг нэмэгдүүлээгүй байж нэр бүхий дөрвөн төрлийн татварыг нэмэгдүүлэх нь эргээд сөрөг үр дагаврыг олноор бий болгоно гэж УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар үзэж байна. Ирэх оны төсвийн тухай хуульд тусгаснаар бол нэг хонин толгойд ногдуулах малын хөлийн татварыг 1000 хүртэл төгрөгт багтаан тогтоох эрхийг орон нутгийн ИТХ-д нь олгож байгаа аж. Мөн үл хөдлөх хөрөнгийн татварыг нэг дахин нэмэгдүүлнэ.
Ингэснээр үл хөдлөх хөрөнгийн татварт жилдээ 800 мянган төгрөг төлдөг байсан иргэн 1.6 сая хүртэл төгрөгийн татвар төлөхөөс аргагүй болно. Тээврийн хэрэгслийн татварыг Улаанбаатар хот болон Орхон аймагт нэмэгдүүлнэ. Энэ тохиолдолд мөн л жижиг суудлын тэрэгтэй иргэн 36 мянган төгрөгийн татвар төлдөг байсан бол 72 мянган төгрөгийн татвар төлнө.Өрийн хэмжээ ДНБ-ний 90 хувьд хүрнэ гэж УИХ-ын гишүүн Д.Оюунхорол тэмдэглээд энэ мэтчлэн хүлээж авахад бэрх олон асуудал тусгаж, ард иргэд, үр хойчдоо ачаа үүрүүлсэн хариуцлагагүй төсвийн төслийг Засгийн газар өргөн мэдүүлсэн учраас буцаах шаардлага зүй ёсоор тавигдаж байна гэж тэрээр онцоллоо.
Ийнхүү МАН-ын бүлэг Засгийн газраас УИХ-д өргөн мэдүүлээд байгаа 2015 оны улсын төсвийн тухай хуулийг Засгийн газарт буцаах нь зүйтэй гэж үзсэн байна.
0 Сэтгэгдэл
























