ЗГ: Эх оронч худалдан авалтыг дэмжиж, цахим дэлгүүрт байршуулна
“Улаанбаатар марафон”-д гүйх оролцогчдыг тавдугаар сарын 1-ний 17:00 цаг хүртэл бүртгэнэ
Э.Батшугар: Чанаргүй, хямд эм үйлдвэрлэдэг улс орнуудаас оруулж ирж байгаа эмийн хөнгөлөлтийг бууруулна
“Түүхийн багш нарын улсын анхдугаар зөвлөгөөн” болж байна
Цахилгаан моторт бичил тээврийн хэрэгслээс үүдэлтэй осол, гэмтлийн тохиолдол 6 дахин өсчээ
Уралдаанч хүүхдийг хурдан морины уралдаан, үсэргээ, сунгаанд оролцуулах зөвшөөрлийг нотариатын системд бүртгүүлж, баталгаажуулна
Засгийн газар 146 бизнесийг зөвшөөрлөөс чөлөөллөө
Улаанбаатар хотын музей 3500 гаруй үзмэртэй
Нийслэлийн таван байршилд авто замын засвар, шинэчлэл хийнэ
ХУД-ийн Жаргалантын аманд үерийн хамгаалалтын далан угсралтын ажил 80 хувьтай үргэлжилж байна
Зөвшөөрлийн тухай хуулийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв
УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Зөвшөөрлийн тухай болон холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг хийхэд 92.3 хувь нь төслүүдийг хэлэлцэхийг дэмжсэн тул анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүллээ.
Энэхүү хуулийн төсөл нь 10 бүлэг, 37 зүйлтэй. Зөвшөөрлийг “онцгой”, “тусгай”, “энгийн” гэсэн гурван бүлэгт ангилсан ба онцгой зөвшөөрлийг 30, тусгай зөвшөөрлийг 14, энгийн зөвшөөрлийг 7 хоногийн дотор шууд олгох юм. Гэхдээ онцгой зөвшөөрлийг 10, тусгай зөвшөөрлийг 15 жилийн хугацаатай, харин энгийн зөвшөөрлийг хугацаагүйгээр олгох юм байна.Түүнчлэн зөвшөөрлийг түдгэлзүүлэх, цуцлах, хүчингүй болгох, цуцлах үндэслэл, журмыг хуулийн төсөлд нарийвчлан тусгасан байна.
Өнөөдөр улсын хэмжээнд зөвшөөрөл олгох эрх бүхий 54 байгууллага 914 төрлийн тусгай зөвшөөрөл олгож байгаа бөгөөд хууль батлагдсанаар 300 гаруй болж цөөрөх юм. Хэлэлцэж буй хуулийн төслүүдтэй холбогдуулан гишүүдийн олонх хөрөнгө оруулалтыг татах, бизнес эрхлэх тааламжтай орчинтой улс болох нөхцөл бүрдүүлэхэд чухал ач холбогдолтой, бизнес эрхлэгчдийн хүсэн хүлээж байгаа чухал хуулийн төслүүдийг хэлэлцүүлэхээр оруулж ирж буйд олзуурхаж байгаагаа илэрхийлээд хуулийн төслүүдийг цаг алдалгүй хэлэлцэн батлах нь зүйтэй гэсэн байр суурь илэрхийлж байв.
УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Зөвшөөрлийн тухай болон холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг хийхэд 92.3 хувь нь төслүүдийг хэлэлцэхийг дэмжсэн тул анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүллээ.Энэхүү хуулийн төсөл нь 10 бүлэг, 37 зүйлтэй. Зөвшөөрлийг “онцгой”, “тусгай”, “энгийн” гэсэн гурван бүлэгт ангилсан ба онцгой зөвшөөрлийг 30, тусгай зөвшөөрлийг 14, энгийн зөвшөөрлийг 7 хоногийн дотор шууд олгох юм. Гэхдээ онцгой зөвшөөрлийг 10, тусгай зөвшөөрлийг 15 жилийн хугацаатай, харин энгийн зөвшөөрлийг хугацаагүйгээр олгох юм байна.Түүнчлэн зөвшөөрлийг түдгэлзүүлэх, цуцлах, хүчингүй болгох, цуцлах үндэслэл, журмыг хуулийн төсөлд нарийвчлан тусгасан байна.

0 Сэтгэгдэл