Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ардчилсан хувьсгалын анхны зүтгэлтнүүдийг урамшуулах тогтоолын төслийг өргөн барилаа

УИХ-ын гишүүн Х.Баттулга, Д.Ганбат, М.Зоригт, Л.Эрдэнэчимэг нар Ардчилсан хувьсгалын анхны зүтгэлтнүүдийн талаар авах зарим арга хэмжээний тухай тогтоолын төслийг УИХ-ын даргаЗ.Энхболдод өргөн барилаа. Үндэсний эрх чөлөөний болон ардын хувьсгал, 1939, 1945 оны Халх голын байлдаан, чөлөөлөх дайнд оролцсон ахмад дайчдыг алдаршуулах, мөнгөн тэтгэмж, материаллаг урамшуулал олгох бодлогыг Монгол Улсын төр баримталж хэрэгжүүлсээр ирсэн. Энэ жил Монголын Ардчилсан холбооны 25 жилийн ой тохиож байгаа.

Монголын Ардчилсан Хол­боо­гоо байгуулж, Ардчилсан Хувьсгалаа зарлан тунхаглан, Цагаан морин жилд үр дүнг нь үзэж, хүн төрөлхтний хөгж­лийн жам ёсны замд эргэн нэгдэж Ардчилал, зах зээлийн нийгэмд шилжих агуу их шилжилтээ эхэлсэн. МоАХ-ны түүх бол Монголын  Ардчилсан хувьсгалын түүх. 1990 оны цагаан морин жилийн Ардчилсан хувьсгалыг манлайлан оролцсон анхны зүтгэлтнүүдийн нийгмийн асуудлыг зайлшгүй шийдвэрлэх хөгжлийн шаардлага гараад байгаа. Үүнтэй холбогдуулан Монгол Улсын Үндсэн хуу­лийн хорин зургадугаар зүй­лийн 1 дэх хэсэг, Монгол Ул­с­ын Их Хурлын тухай хуулийн долдугаар зүйлийн 7.1.3 дахь заалтыг үндэслэн “Ардчилсан Хувьсгалын анх­ны зүтгэлтнүүдийн талаар авах зарим арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолыг төслийг боловс­руулаад өргөн барьсан нь энэ. Энэхүү тогтоолын төсөлд Ардчилсан хувьсгалын анхны зүтгэлтнүүдэд орон сууц олгох, эсхүл түүнтэй адилтгах мөнгөн тэтгэмжийг нэг удаа олгохыг тусгажээ. Орон сууц болох тэтгэмжийн хэмжээ, олгох журмыг баталж, Ардчилсан хувьсгалд манлайлан оролцсон анхны зүтгэлтнүүдэд орон сууц олгох ажлыг 2015 онд багтаан зохион байгуулахыг мөн тусгаад байгаа юм.

Тогтоолын төсөл өргөн барьсаны дараа УИХ-ын ги­шүүн Х.Баттулга “УИХ-ын даргад ардчилсан хувьсгалд анхлан идэвхтэй оролцож явсан Ардчилсан холбооны гишүү­дийг орон сууц буюу төрийн зарим халамж үзүүлэ­хийг хуульчлуулах хуулийн төсөл нэр бүхий гишүүд өргөн барилаа. Төрийн халам­жийг нийгмийн хэсэг бүлэг хүмүүст хүртээж байсан уламжлал бий. Үүнийг төсөвт хүндрэл учруулахгүйгээр шийдэх аргачлал байгаа. Ажлын хэсэг байгуулагдвал илүү тодорхой болгож, яриад явна. Барилгын салбараа дэмжих замаар төсөвт хүндрэлгүйгээр шийдэх боломжтой” гэлээ.
УИХ-ын гишүүн Х.Баттулга, Д.Ганбат, М.Зоригт, Л.Эрдэнэ­чимэг, Р.Бурмаа, Б.Наранхүү нар тогтоолын төслийг санаачилсан юм.  
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан