Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Засгийн газар Улаанбаатар хотыг дампууруулах төсөв боловсруулжээ

Нийслэлийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөн өчигдөр боллоо. Шуурхай зөвлөгөөний үеэр Монгол Улсын Засгийн газраас УИХ-д 2015 оны төсвийн төсөл өргөн барьсантай холбогдуулан нийслэлийн Засаг дарга байр сууриа илэрхийлсэн юм.

Тэрээр “Монголын парла­мен­тын түүхэнд өмнө нь бай­гаа­гүй төсвийн төсөл өргөн барь­санд үнэхээр их гайхаж байна. Монгол Улсын Ерөнхий сайдад удаа дараа энэ талаар хандсан ч бидний хүсэлтийг үл ойшоон нийслэлийн өдөр тутмын ажил, бүтээн байгуу­лал­тыг зогсонги байдалд оруулах, иргэдийн эрх ашгийг үгүйсгэсэн төсвийн төсөл өргөн бариад байна.

Уг төсөлд жилдээ 450-500 тэрбум төгрөгийн төсөвтэй Улаанбаатар хотод багш нар, эрүүл мэндийн байгууллага, соёлын байгууллагын ажилт­нуу­дын цалин, урсгал зас­варыг хариуцуулахаар заасан байна. Энэ нь бидний тооцоолж буйгаар 330 гаруй тэрбум төгрөг гэсэн үг. Үнэхээр тийм боломж хотод байхгүй. Энэ төслийг УИХ баталвал хот үндсэндээ дампуурна гэлээ.

Мөн энэ асуудлаар УИХ-ын дарга З.Энхболдод албан бичиг явуулахаар төлөвлөжээ.  2015 оны төсвийн төслийг УИХ баталсан тохиолдолд нийслэлийн Засаг дарга иргэдийнхээ эрх ашгийн төлөө нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд өргөн барихгүй, батлуулахгүй гэдгээ албан ёсоор мэдэгдлээ.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан