БНХАУ-д зорчих иргэдийн анхааралд...
Сурагчдын зуны амралт зургаадугаар сарын 15-наас эхэлнэ
“ЭРҮҮЛ АМЬДРАЛЫН ТӨЛӨӨ ХАМТДАА” ШУГАМАН БҮЖГИЙН ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛЛАА
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ХУВЬЦАА, НОГДОЛ АШГИЙГ 2026.06.01-НИЙ ӨДРӨӨС 2027.06.01 ХҮРТЭЛ ӨВЛҮҮЛНЭ
Шатрын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн маргааш хөшгөө нээнэ
Монгол өвчтөнүүдийн эрх ашгийг хамгаалах, санхүүгийн эрсдэлийг бууруулах чиглэлд дэмжлэг хүслээ
Цөлжилтийн эсрэг өсвөрийн кино бүтээгчид нэгдлээ
НӨАТ-ын тухай хуулийн өөрчлөлт хүчингүй болсонд тооцох тухай хууль зэрэг 20 гаруй асуудал хэлэлцэнэ
Наадмаар 1024 бөх зодоглох асуудалд үндэслэлтэй санал дүгнэлт боловсруулах талаар санал солилцлоо
Гал түймрийн голомтоос 109 иргэнийг аюулгүй бүсэд гаргажээ
Сүү ууж тураарай турах арга 1
Бүсгүйчүүд маань турах дэглэм барина гэхээр л хэдэн литр уус ууж, өлсөхийг илүүд үздэг. Тэгвэл сүүн бүтээгдэхүүнээр турах арга бас байна. Сүү тараг, цөцгийний хорхойтнууд энэ дэглэмийг голчлон хэрэглэдэг. Сүүн бүтээгдэхүүн эрт дээр үеэс ихэд үнэлэгдэж ирсэн бөгөөд үүн дээр суурьлагдсан эмчилгээний дэглэмүүд ч олон байдаг. Учир нь сүүн бүтээгдэхүүн ашигтай бодисоор дүүрэн байдгаас гадна уургийг ч хангалттай хэмжээгээр агуулдаг.

Хэрэглэх заавар:
Сүүн дэглэм гэхээр л хөргөгчөө сүүн бүтээгдэхүүнээр дүүргээд зөвхөн тэрийгээ ялалтанд хүртлээ иднэ гэсэн үг биш юм.
Нэгдүгээрт, хичнээнийг идэх вэ гэдгээсээ илүү ямар чанартайг нь идэх вэ гэдгийг мэдэх нь чухал. Бидэнд бол тослог багатай сүүн бүтээгдэхүүн нь хэрэгтэй шүү гэдгийг анхаараарай.
Хоёрдугаарт, дэглэмийн үеэр жимс, ногоо ч хэрэглэгдэнэ. Жимсний хувьд, исгэлэн жимс энд хэрэггүй, учир нь угаас исгэлэн сүүн бүтээгдэхүүн түлхүү хэрэглэх болохоор жимс маань өөр төрлийнх байсан нь дээр. Тэгэхээр, гадил, тоор, амтлаг лийр байж болно. Мөн үзэм, хар чавга болно. Алим, жүрж, мандарин мэтийг түр хойш тавих хэрэгтэй. Төмс лууван мэтийн илчлэг ихтэй ногоо хориотой гэдэг нь ойлгомжтой биз. Сүүн дэглэмийг 7 хоног барина, илүү хэрэггүй. Нэмж турмаар байвал 10-14 хоног завсарлаад дахин барьж болох юм. Өдөрт 4 удаа хооллоно. Өглөөд чихэргүй йогурт 200гр, атга үзэм, хар чавга идээд халбага зөгийн бал хутгасан цай ууна. Бага үдэд овсянкийг шингэлсэн сүүнд давс, чихэргүй чанаад, 100 гр аарц, аяга сүү.
Өдөр-1ш чанасан өндөг, цөцгийгээр амталсан ногооны салат. Эсвэл салатны оронд 100гр аарцыг хатаасан жимстэй холиод идсэн ч болно. Араас нь аяга тараг ууна.
Орой-1 ш зөвшөөрөгдсөн жимс, жижиг савтай йогурт. Иймэрхүү маягаар 7 хоног хооллоорой.
Үр дүн:
Сүүн дэглэмийг 7 хоног барихад 5кг хүртэл турах бөгөөд дэглэмээс гарангуут буцаж хурдан таргалдаггүй онцлогтой.
Давуу талууд:
-Цагаан хоолтон байснаар нүүрний арьс цэвэршдэг.
-Цай, кофе мэтийн шүд харлуулдаг ундаанаас холдсоны үр дүнд шүд бага зэрэг цайрдаг.
-Ходоод гэдэсний үйл ажиллагаа сайжрахаас гадна нарийн бүдүүн гэдэсний микрофлор нэмэгдэнэ.
- Бие организмын дархлаа дээшилнэ.
-Сүүн бүтээгдэхүүн кальциар баялаг тул шүд яс бэхжиж мэдрэлийн системд бас сайн нөлөө үзүүлнэ.
Сул талууд:
-Ходоодны эмгэгт ялангуяа ходоодны шархтай хүн энэ дэглэмийг барьж хэрхэвч болохгүй. Мөн бүтээгдэхүүнийг боловсруулах фермент ялгардаггүй хүмүүс байдаг, тийм хүмүүс хэрэглэх боломжгүй.
-Угийн сүү тараг хэрэглэдэг хүмүүс дэглэмийг барьж болохгүй учир нь кальци ихэдсэнээр бодисын солилцоонд өөрчлөлт орж, мах мэтийн уураг боловсруулахад хүндрэлтэй болж магад.

0 Сэтгэгдэл