ЗГ: Эх оронч худалдан авалтыг дэмжиж, цахим дэлгүүрт байршуулна
“Улаанбаатар марафон”-д гүйх оролцогчдыг тавдугаар сарын 1-ний 17:00 цаг хүртэл бүртгэнэ
Э.Батшугар: Чанаргүй, хямд эм үйлдвэрлэдэг улс орнуудаас оруулж ирж байгаа эмийн хөнгөлөлтийг бууруулна
“Түүхийн багш нарын улсын анхдугаар зөвлөгөөн” болж байна
Цахилгаан моторт бичил тээврийн хэрэгслээс үүдэлтэй осол, гэмтлийн тохиолдол 6 дахин өсчээ
Уралдаанч хүүхдийг хурдан морины уралдаан, үсэргээ, сунгаанд оролцуулах зөвшөөрлийг нотариатын системд бүртгүүлж, баталгаажуулна
Засгийн газар 146 бизнесийг зөвшөөрлөөс чөлөөллөө
Улаанбаатар хотын музей 3500 гаруй үзмэртэй
Нийслэлийн таван байршилд авто замын засвар, шинэчлэл хийнэ
ХУД-ийн Жаргалантын аманд үерийн хамгаалалтын далан угсралтын ажил 80 хувьтай үргэлжилж байна
Бүх нийтийн вакцинжуулалтын хөтөлбөр танилцуулав
Улсын Их Хурлын дарга З.Энхболд Уганда Улсын парламентын гишүүн, Сангийн сайд Баньензаки Хенри, Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн гишүүн Нгуен Дүк Тү тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав. Нийгмийн бодлого, боловсрол, шинжлэх ухааны байнгын хорооноос “Сабин” олон улсын институттэй хамтран зохион байгуулж буй “Дархлаажуулалтын хууль эрх зүйн орчин, санхүүжилтийн тогтвортой байдал” олон улсын хэлэлцүүлэгт оролцож буй төлөөлөгчдийг Монгол Улсад тавтай зочлоорой гэж УИХ-ын дарга хүслээ. Ноён Баньензаки Хенри УИХ-ын даргад талархал илэрхийлээд “2020 он хүртэлх вакцинжуулалтын 10 жилийн төлөвлөгөөний эрхэм зорилго нь дэлхийн өнцөг булан бүрт иргэдийг вакцинжуулалтаар сэргийлж болох өвчнөөс ангид байлгах явдал юм. Энэ зорилгод хүрэхийн тулд 65 дахь удаагийн Дэлхийн эрүүл мэндийн Ассамблейгаас Бүх нийтийн вакцинжуулалтын үйл ажиллагааны хөтөлбөр баталсан. Энэхүү хөтөлбөрийн хүрээнд Монгол Улс болон Уганда, Вьетнам Улсын парламент, Эрүүл мэндийн яам, Сангийн яам, Татварын ерөнхий газар, Эрүүл мэнд, дархлаажуулалтын төрийн бус байгууллагын төлөөлөгчид хамтран шийдвэр гаргагчид, бодлого боловсруулагчдад хүргүүлэх уриалга гаргаж байгаа” хэмээн З.Энхболд даргад танилцууллаа.
Уулзалтад УИХ-ын гишүүн, НББСШУ-ы байнгын хорооны дарга Д.Батцогт, Уганда улсын парламентын гишүүн Окот Жон Амос, Угандагийн парламентын гишүүн, Эмэгтэйчүүдийн бүлгэмийн дарга Ауре Анне болон хоёр талын албаны бусад төлөөлөл байлцжээ.

0 Сэтгэгдэл