ЗГ: Эх оронч худалдан авалтыг дэмжиж, цахим дэлгүүрт байршуулна
“Улаанбаатар марафон”-д гүйх оролцогчдыг тавдугаар сарын 1-ний 17:00 цаг хүртэл бүртгэнэ
Э.Батшугар: Чанаргүй, хямд эм үйлдвэрлэдэг улс орнуудаас оруулж ирж байгаа эмийн хөнгөлөлтийг бууруулна
“Түүхийн багш нарын улсын анхдугаар зөвлөгөөн” болж байна
Цахилгаан моторт бичил тээврийн хэрэгслээс үүдэлтэй осол, гэмтлийн тохиолдол 6 дахин өсчээ
Уралдаанч хүүхдийг хурдан морины уралдаан, үсэргээ, сунгаанд оролцуулах зөвшөөрлийг нотариатын системд бүртгүүлж, баталгаажуулна
Засгийн газар 146 бизнесийг зөвшөөрлөөс чөлөөллөө
Улаанбаатар хотын музей 3500 гаруй үзмэртэй
Нийслэлийн таван байршилд авто замын засвар, шинэчлэл хийнэ
ХУД-ийн Жаргалантын аманд үерийн хамгаалалтын далан угсралтын ажил 80 хувьтай үргэлжилж байна
Төсвийн хэмнэлтийн талаар асуулга тавив

УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар, Д.Хаянхярваа, Л.Энх-Амгалан нар нэгдсэн төсвийн орлого, зарлага, хөрөнгө оруулалтын санхүүжилт, өр зээл, төсвийн хэмнэлтийн асуудлаар Сангийн сайд Ч.Улаанд асуулга тавьжээ.

Эдийн засгийн хямралт байдалтай холбоотойгоор эдийн засгийг идэвхжүүлэх, бизнесийн орчныг сайжруулах зорилгоор Засгийн газраас татварын хөнгөлөлт, чөлөөлөлт үзүүлэх хууль тогтоомжийг УИХ-аар батлуулсан боловч бодитой үр дүн гарахгүй байна. Тухайлбал, оны эхний найман сарын гүйцэтгэлээр нэгдсэн төсвийн нийт орлого ба тусламжийн дүн 605.8 тэрбум төгрөгөөр, нийт зарлага ба зээлийн дүн 1.3 их наяд төгрөгөөр, хөрөнгө оруулалтын санхүүжилт 829.6 тэрбум төгрөгөөр тус тус тасарчээ. Засгийн газраас Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах замаар Монголбанк, түүнээс эрх олгосон банкинд алтаа худалдсан тохиолдолд алтны нөөц ашигласны төлбөрийг 2,5 хувь, өсөн нэмэгдэх нөөц ашигласны төлбөрийг "0" хувьтай болгох хуулийн төсөл боловсруулан энэ оны нэгдүгээр сарын 24-нд УИХ-аар батлуулсан. Гэвч улсын нэгдсэн төсвийн оны эхний найман сарын гүйцэтгэлээр төсөвт төвлөрүүлэх ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр, өсөн нэмэгдэх нөөц ашигласны төлбөр нийтдээ 221.4 тэрбум төгрөгөөр тасраад байна.
Иймд УИХ-ын дээрх нэр бүхий гишүүд Ашигт малтмалын тухай хуулийн энэхүү нэмэлт, өөрчлөлт хэрэгжиж эхэлснээс үүдэн улсын төсөв хэчнээн хэмжээний татварын алдагдал хүлээсэн, 2008 оноос өнөөг хүртэл алт олборлогч компаниудын төлсөн татвар, алт олборлолт, тушаалтын хэмжээг он тус бүрээр гаргаж өгөхийг Сангийн сайдаас хүсчээ. Мөн 2014 онд Засгийн газрын шинээр үүсгэсэн өр зээл, баталгаа болон эдгээр нь Төсвийн тогтвортой байдлын тухай хуулиар тогтоосон өрийн дээд хязгаарт хэрхэн нөлөөлж байгаа талаар мэдээлэл өгөхийг энэхүү асуулгад онцолсон байна. Түүнчлэн УИХ-ын 34 дүгээр тогтоолоор Засгийн газарт өгсөн чиг үүргийн дагуу төсвийн урсгал зардлыг 20 хувиар бууруулж, хэмнэлтийн горимд шилжих заалтын хэрэгжилтийг хангах хүрээнд авсан арга хэмжээ, гарсан үр дүнгийн талаарх мэдээллийг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд сонсгохыг Сангийн сайдаас хүссэн аж.
0 Сэтгэгдэл
























