ЭМЯ: Ханиад томуу ихэссэн тул сурагчдын амралтанд зохицуулалт хийх эсэхийг хэлэлцэж байна
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
Эзэн Богд Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүллээ
Төрийн далбааг мандуулж, Их цагаан тугийг цэнгүүллээ
Академич Содовсүрэнгийн Нарангэрэлд “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээлээ
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг хүртсэн эрхмүүд
ӨНӨӨДӨР: Монгол бахархлын өдөр
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 3 хэм хүйтэн
Өрхийн эмнэлгүүдийг “Эрүүл мэндийн төрөлжсөн мэдээллийн санд” холбоно
Х.Нямбаатар: Гандан орчмыг ногоон байгууламж бүхий жишиг гудамж болгон тохижуулна
Г.Цамбагарав: Ус, цахилгаан нүүрсний үнэ нэмэгдсэн тул дулааны станцын алдагдал өсч байна
Багануур дүүргийн Засаг даргын орлогч Г.Цамбагараваас өвлийн бэлтгэлээ хэрхэн базааж буй талаар тодрууллаа.
-Дүүргийн хэмжээнд өвлийн бэлтгэлээ хэр хангаж байна вэ?
-Багануур дүүрэг 30 гаруй мянган хүн амтай. Энэ сарын 1-ний байдлаар өвлийн бэлтгэлээ 95 хувиар хангаад байна. Албан байгууллагууд дулаанаа авсан. Одоо дулааны горим тохируулах ажил хийж байна. Горимоо тохируулчихвал өвлийн бэлтгэлээ бүрэн хангасан гэж үзэж болно.
-Багануурын дулааны станцад засвар үйлчилгээ нэлээд хийх шаардлагатай гэдэг. Мөн нүүрсний уурхайд төлөх өрийн асуудлыг яаж шийдэж байна вэ?
-Багануур дүүрэг хоёр ч удаа хөлдсөн. Үүнээс хойш дулааны станцын урсгал засварыг сүүлийн хоёр жилд хийлээ. Дулааны цахилгаан станц “Багануур” ХК-иас нүүрсээ авдаг. Гэтэл уурхайд төлөх өр нэмэгдсэн. Одоогоор 2.5 тэрбум төгрөгийн өртэй. Энэ жилээс дулааны станцад нүүрс нийлүүлэхгүй гэсэн асуудал гарч байна.
-Өвөл хаяанд ирлээ. Нүүрсгүй бол дулаацахгүй. Энэ асуудлыг хэрхэн шийдэж байна вэ?
-Бид уурхайгаас нүүрс авахгүй л бол өвөлжихөд бэрх болсон талаар Төрийн өмчийн хороо, холбогдох яамдад мэдэгдсэн. Багануурын дулааны станц одоогоор 800 гаруй сая төгрөгийн алдагдалтай ажиллаж байна. Улс алдагдлыг нөхөх мөнгө өгнө гэсэн ч одоо болтол шийд ирээгүй. Энэ жилээс ус, цахилгаан, нүүрсний үнэ өссөн. Гэтэл дулааны үнэ нэмэгдээгүй. Иймд дулааны станцын алдагдал өсч байгаа юм. Оны эцэст алдагдал нь нэг тэрбум давах байх. Өмнө нь ч дулааны станц алдагдалтай ажиллаж ирсэн.
-Багануурын уурхай орон нутгийн өмнө хүлээсэн нийгмийн хариуцлагаа хэрхэн биелүүлж байна вэ?
-Уурхай нийгмийн хариуцлагаа биелүүлж дэмжиж ажилладаг. Жишээлбэл, манай дүүргийн гэр хороололд 4000 өрх бий. Тэгээд 32 цэгээр дамжуулж нүүрс борлуулдаг. Бид Багануурын уурхайгаас 30 хувийн хямдралтай үнээр нүүрс авч нийлүүлэх гэрээ хэлцэл хийж байна.
US TSAHILGAANII MUNGUU TULJ DIILEHGUI,TSALIN TETGEVER NEMEGDEEGUI BHAD YUMNIIHAA UNIIG NEMEED L BVAL HUMUUS BUR TULJ DIILEHGUI. ULS CH HUVI HUN CH URNUUS GARAHGUI,TUUND ORVOL US TSAHILGAANII UNEE BUURUULBAL TULULT UNDUR BOLJ URNUUS GARNA. ALI ALI NI DARAMTGUI BOLNO.
Багануур дүүргийн Засаг даргын орлогч Г.Цамбагараваас өвлийн бэлтгэлээ хэрхэн базааж буй талаар тодрууллаа. -Дүүргийн хэмжээнд өвлийн бэлтгэлээ хэр хангаж байна вэ?
-Багануур дүүрэг 30 гаруй мянган хүн амтай. Энэ сарын 1-ний байдлаар өвлийн бэлтгэлээ 95 хувиар хангаад байна. Албан байгууллагууд дулаанаа авсан. Одоо дулааны горим тохируулах ажил хийж байна. Горимоо тохируулчихвал өвлийн бэлтгэлээ бүрэн хангасан гэж үзэж болно.
-Багануурын дулааны станцад засвар үйлчилгээ нэлээд хийх шаардлагатай гэдэг. Мөн нүүрсний уурхайд төлөх өрийн асуудлыг яаж шийдэж байна вэ?
-Багануур дүүрэг хоёр ч удаа хөлдсөн. Үүнээс хойш дулааны станцын урсгал засварыг сүүлийн хоёр жилд хийлээ. Дулааны цахилгаан станц “Багануур” ХК-иас нүүрсээ авдаг. Гэтэл уурхайд төлөх өр нэмэгдсэн. Одоогоор 2.5 тэрбум төгрөгийн өртэй. Энэ жилээс дулааны станцад нүүрс нийлүүлэхгүй гэсэн асуудал гарч байна.
-Өвөл хаяанд ирлээ. Нүүрсгүй бол дулаацахгүй. Энэ асуудлыг хэрхэн шийдэж байна вэ?
-Бид уурхайгаас нүүрс авахгүй л бол өвөлжихөд бэрх болсон талаар Төрийн өмчийн хороо, холбогдох яамдад мэдэгдсэн. Багануурын дулааны станц одоогоор 800 гаруй сая төгрөгийн алдагдалтай ажиллаж байна. Улс алдагдлыг нөхөх мөнгө өгнө гэсэн ч одоо болтол шийд ирээгүй. Энэ жилээс ус, цахилгаан, нүүрсний үнэ өссөн. Гэтэл дулааны үнэ нэмэгдээгүй. Иймд дулааны станцын алдагдал өсч байгаа юм. Оны эцэст алдагдал нь нэг тэрбум давах байх. Өмнө нь ч дулааны станц алдагдалтай ажиллаж ирсэн.
-Багануурын уурхай орон нутгийн өмнө хүлээсэн нийгмийн хариуцлагаа хэрхэн биелүүлж байна вэ?
-Уурхай нийгмийн хариуцлагаа биелүүлж дэмжиж ажилладаг. Жишээлбэл, манай дүүргийн гэр хороололд 4000 өрх бий. Тэгээд 32 цэгээр дамжуулж нүүрс борлуулдаг. Бид Багануурын уурхайгаас 30 хувийн хямдралтай үнээр нүүрс авч нийлүүлэх гэрээ хэлцэл хийж байна.
0 Сэтгэгдэл
2014.10.07






















