Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Төмөр замын асуудлыг УИХ-аар хэлэлцэнэ
УИХ-ын намрын ээлжит чуулган хамгийн эхэнд Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогын хэрэгжилт хангах зарим арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийг хаалттай хэлэлцлээ. Өнгөрсөн хаврын чуулганаар буюу долдугаар сарын 1-нд уг асуудлыг хэлэлцээд түр хойшлуулахаар болсон юм. Тогтоолын төсөлд Тавантолгой-Гашуунсухайт, Сайншанд-Замын-Үүд, Хөөт-Бичигт чиглэлийн төмөр замын шинэ шугамыг 1435 мм-ийн өргөн царигтай, Арц суурь-Эрдэнэт, Тавантолгой-Сайншанд-Баруун-Урт-Хөөт- Чойбалсан, Хөөт-Нөмрөг чиглэлийн төмөр замын шинэ шугамыг 1520 мм-ийн өргөн царигтай барихаар тусгасан.
Хаврын чуулганаар асуудлыг Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар хаалттай хэлэлцэхэд Зам, тээврийн сайд нь дэмжиж гарын үсэг зураагүй нь багагүй маргаан болж байв. Байнгын хорооны хуралд оролцсон гишүүдийн олонхи нь ашиг сонирхлын зөрчилтэй, “давхар дээл”-тэй сайд нар санал өгч, хэлэлцэх эсэхийг шийдлээ хэмээх шүүмжлэл мөн гарсан. Шинэ төмөр замын царигийн асуудлыг шийдэхээр хуралдаан хаалттай болж, олонхийн саналаар тогтоолын төслийг хэлэлцэхээр шийдэв. Хуралдаан хаалттай горимоор болсон учир энэ талаар мэдээлэл өгсөнгүй.
0 Сэтгэгдэл
ЗӨВ ШҮҮ
Хамгийн их уншсан