ЗГ: Эх оронч худалдан авалтыг дэмжиж, цахим дэлгүүрт байршуулна
“Улаанбаатар марафон”-д гүйх оролцогчдыг тавдугаар сарын 1-ний 17:00 цаг хүртэл бүртгэнэ
Э.Батшугар: Чанаргүй, хямд эм үйлдвэрлэдэг улс орнуудаас оруулж ирж байгаа эмийн хөнгөлөлтийг бууруулна
“Түүхийн багш нарын улсын анхдугаар зөвлөгөөн” болж байна
Цахилгаан моторт бичил тээврийн хэрэгслээс үүдэлтэй осол, гэмтлийн тохиолдол 6 дахин өсчээ
Уралдаанч хүүхдийг хурдан морины уралдаан, үсэргээ, сунгаанд оролцуулах зөвшөөрлийг нотариатын системд бүртгүүлж, баталгаажуулна
Засгийн газар 146 бизнесийг зөвшөөрлөөс чөлөөллөө
Улаанбаатар хотын музей 3500 гаруй үзмэртэй
Нийслэлийн таван байршилд авто замын засвар, шинэчлэл хийнэ
ХУД-ийн Жаргалантын аманд үерийн хамгаалалтын далан угсралтын ажил 80 хувьтай үргэлжилж байна
Н.Алтанхуяг танхимаа ингэж өөрчлөх нь
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг Засгийн газрын бүтцээ хэрхэн өөрчлөх төслөө өнөөдөр УИХ-ын дарга З.Энхболдод өргөн барьсан. Түүнийхээр бол өнөөдөр 16 яам, 19 сайдтай танхимаа 13 яам, 16 сайдтай болж өөрчлөгдөх бололтой.
Энд Зам тээврийн яамыг Барилга хот байгуулалтын яамтай нийлүүлж Дэд бүтцийн яам, Уул уурхайн яамыг Эрчим хүчний яамтай нийлүүлэн Геологи, уул уурхайн яам байгуулах бол Эдийн засгийн хөгжлийн яамыг Сангийн яамтай нийлүүлэх юм байна. Мөн Засгийн газрын шадар сайдыг Тэргүүн шадар сайд, шадар сайд хэмээн хоёр болгож Тэргүүн шадар сайддаа Гахаад харилцааны яамыг хариуцуулахаар төлөвлөжээ. Ингэснээр Шинэчлэлийн Засгийн газар 13 яам, 11 агентлаг, 19 хэрэгжүүлэгч агентлагтай ажиллах юм байна.
Ерөнхий сайд Н.Алтанхуяг Шинэчлэлийн Засгийн газар 16 яамтай анх байгуулагдсан нь үр дүнгээ өгсөн гээд Монгол Улсын эдийн засгийн хөгжлийг эрчимжүүлэх, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, эдийн засаг, нийгмийн хөгжлийг хангах зорилгоор Засгийн газрын яамдын бүтцийг оновчтой тогтоож, чиг үүргийн давхардалгүй ажиллах үүднээс зарим яамдыг нэгтгэн өөрчилж дараах бүтцийг санал болгож байна гэжээ.
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг Засгийн газрын бүтцээ хэрхэн өөрчлөх төслөө өнөөдөр УИХ-ын дарга З.Энхболдод өргөн барьсан. Түүнийхээр бол өнөөдөр 16 яам, 19 сайдтай танхимаа 13 яам, 16 сайдтай болж өөрчлөгдөх бололтой. Энд Зам тээврийн яамыг Барилга хот байгуулалтын яамтай нийлүүлж Дэд бүтцийн яам, Уул уурхайн яамыг Эрчим хүчний яамтай нийлүүлэн Геологи, уул уурхайн яам байгуулах бол Эдийн засгийн хөгжлийн яамыг Сангийн яамтай нийлүүлэх юм байна. Мөн Засгийн газрын шадар сайдыг Тэргүүн шадар сайд, шадар сайд хэмээн хоёр болгож Тэргүүн шадар сайддаа Гахаад харилцааны яамыг хариуцуулахаар төлөвлөжээ. Ингэснээр Шинэчлэлийн Засгийн газар 13 яам, 11 агентлаг, 19 хэрэгжүүлэгч агентлагтай ажиллах юм байна.
Ерөнхий сайд Н.Алтанхуяг Шинэчлэлийн Засгийн газар 16 яамтай анх байгуулагдсан нь үр дүнгээ өгсөн гээд Монгол Улсын эдийн засгийн хөгжлийг эрчимжүүлэх, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, эдийн засаг, нийгмийн хөгжлийг хангах зорилгоор Засгийн газрын яамдын бүтцийг оновчтой тогтоож, чиг үүргийн давхардалгүй ажиллах үүднээс зарим яамдыг нэгтгэн өөрчилж дараах бүтцийг санал болгож байна гэжээ.
0 Сэтгэгдэл
























