ЗГ: Эх оронч худалдан авалтыг дэмжиж, цахим дэлгүүрт байршуулна
“Улаанбаатар марафон”-д гүйх оролцогчдыг тавдугаар сарын 1-ний 17:00 цаг хүртэл бүртгэнэ
Э.Батшугар: Чанаргүй, хямд эм үйлдвэрлэдэг улс орнуудаас оруулж ирж байгаа эмийн хөнгөлөлтийг бууруулна
“Түүхийн багш нарын улсын анхдугаар зөвлөгөөн” болж байна
Цахилгаан моторт бичил тээврийн хэрэгслээс үүдэлтэй осол, гэмтлийн тохиолдол 6 дахин өсчээ
Уралдаанч хүүхдийг хурдан морины уралдаан, үсэргээ, сунгаанд оролцуулах зөвшөөрлийг нотариатын системд бүртгүүлж, баталгаажуулна
Засгийн газар 146 бизнесийг зөвшөөрлөөс чөлөөллөө
Улаанбаатар хотын музей 3500 гаруй үзмэртэй
Нийслэлийн таван байршилд авто замын засвар, шинэчлэл хийнэ
ХУД-ийн Жаргалантын аманд үерийн хамгаалалтын далан угсралтын ажил 80 хувьтай үргэлжилж байна
Н.Батцэрэг: Хөгжлийн урт хугацааны бодлого батлахаар ажиллаж байна
УИХ дахь МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлгийн дарга Н.Батцэрэгээс зарим зүйлийг тодрууллаа.
-Намрын чуулганаар танай эвслийн бүлэг юунд анхаарч ажиллах вэ?
-Жил бүрийн намрын чуулганы хэлэлцэх гол асуудал нь төсөв байдаг. Эдийн засагт хүндрэл бэрхээл учирсан, төсвийн орлого тасалдсан үед 2015 оны төсвийг чамбай боловсруулах шаардлагатай. УИХ-ын дарга хоёр хөршийн Ерөнхийлөгчийн айлчлалыг онцолсон. Энэ айлчлалуудаар Монгол Улсын эдийн засагтай холбоотой, бүс нутгийн эдийн засгийн интеграцыг түргэсгэхэд гурван талын оролцоо хангаж ажиллах талаар чухал бичиг баримтууд зурсан. Үүнтэй холбоотой манай талын дагаж гарах эрхзүйн баримт бичгээ яаравчлан батлах ёстой. Иргэдтэй уулзаад явж байхад улс төрөө цэгцлэх талаар ярьж байсан. Улс төрийн намуудын тухай, Сонгуулийн тухай хуулийн өөрчлөлтүүдийг батлан гаргах шаардлагатай байгаа. Гурван бүлгийн дарга ажлын хэсгийг ахалж байгаа Монгол Улсын хөгжлийн урт хугацааны баримт бичгийг боловсруулан батлах ёстой. Ажлын дэд хэсэг өнгөрсөн хугацаанд сайн ажилласан. Зарим гишүүн гадаад явж туршлага судалж, нэлээд ажиллалаа. Аравдугаар сарын эхний хагаст бодлого болгож эх дээрээ ажиллаж бэлтгэнэ. Болж өгвөл энэ онд, үгүй бол оны дараа Монгол Улсын хөгжлийн урт хугацааны бодлого батлан гаргана.
-Засгийн газрын бүтцийн өөрчлөлтийн талаар эвслийн бүлэгтэй ярилцсан болов уу?
-Ер нь санал солилцож байгаа. Ерөнхий сайд асуудлаа оруулаад ирэхээр ярилцъя гэсэн. 2012 оны сонгуулийн дараа нийгэм, эдийн засгийн байдал, улс төрийн хүчний харьцаа зэргээс болоод одоогийн бүтэц батлагдсан. Хоёр жилийн дараа харахад чиг үүргүүдийг илүү чамбайруулах, тогтолцоонд зарим нэг өөрчлөлт хийх, магадгүй ажил нь доголдож буй гэж үзсэн салбаруудын сайдтай нь ямар нэг байдлаар хариуцлага ярих биз. Ерөнхий сайд Ерөнхийлөгчтэй зөвшилцөөд удахгүй өргөн барих байх гэж хүлээж байна.
-Төмөр замын бодлогод бүлэг ямар байр суурьтай байгаа вэ?
-Өнгөрсөн хаврын чуулганы үеэр байр сууриа нэгтгэсэн. Тухайн орд газраас хилийн боомт хүртэл тэнд шаардлагатай байгаа царигаар төмөр зам барих нь чухал гэж үзсэн. Өөрөөр хэлбэл, Засгийн газраас өргөн барьсан төслийг дэмжиж байгаа.
УИХ дахь МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлгийн дарга Н.Батцэрэгээс зарим зүйлийг тодрууллаа.-Намрын чуулганаар танай эвслийн бүлэг юунд анхаарч ажиллах вэ?

0 Сэтгэгдэл