ЗГ: Эх оронч худалдан авалтыг дэмжиж, цахим дэлгүүрт байршуулна
“Улаанбаатар марафон”-д гүйх оролцогчдыг тавдугаар сарын 1-ний 17:00 цаг хүртэл бүртгэнэ
Э.Батшугар: Чанаргүй, хямд эм үйлдвэрлэдэг улс орнуудаас оруулж ирж байгаа эмийн хөнгөлөлтийг бууруулна
“Түүхийн багш нарын улсын анхдугаар зөвлөгөөн” болж байна
Цахилгаан моторт бичил тээврийн хэрэгслээс үүдэлтэй осол, гэмтлийн тохиолдол 6 дахин өсчээ
Уралдаанч хүүхдийг хурдан морины уралдаан, үсэргээ, сунгаанд оролцуулах зөвшөөрлийг нотариатын системд бүртгүүлж, баталгаажуулна
Засгийн газар 146 бизнесийг зөвшөөрлөөс чөлөөллөө
Улаанбаатар хотын музей 3500 гаруй үзмэртэй
Нийслэлийн таван байршилд авто замын засвар, шинэчлэл хийнэ
ХУД-ийн Жаргалантын аманд үерийн хамгаалалтын далан угсралтын ажил 80 хувьтай үргэлжилж байна
“Шударга ёс” эвсэл мэдээлэл хийлээ
УИХ дахь МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлгийн дарга Н.Батцэрэг өнөөдрийн бүлгийн хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар хэвлэлийнхэн Төрийн ордоны Г танхимд мэдээлэл хийлээ.
Тус бүлэг хуралдаанаараа бүлгийн дотоод асуудлыг ярилцсан байна. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд бүлгийн гишүүдийн зүгээс өргөн барьсан хууль, мөрийн хөтөлбөрийн хэрэгжилт, Засгийн газрын бүрэлдэхүүнд ажиллаж буй сайд нарын ажлын үр дүн зэргийг авч хэлэлцсэн аж. Мөн тус бүлгийн гишүүдээс өргөн барьсан хуулиудыг яаралтай хэлэлцүүлэх шаардлагатай гэж үзсэн байна.
УИХ-ын чуулганы хугацаанд хэлэлцэх зарим асуудлыг авч товчоор авч хэлэлцсэний дотор улсын төсвийг хэлэлцэхдээ мэргэжлийн хүмүүсийг хамруулж, өргөн хүрээнд асуудлыг авч үзэх хэрэгтэй хэмээн тогтсон байна. Иймд энэ асуудлын хүрээнд Монголбанкны ерөнхийлөгчийн мэдээллийг ирэх долоо хоногт сонсох чиглэл гаргажээ. Цаашилбал Чингис, Самурай бондын зарцуулалттай холбоотой мэдээллийг сонсохоор болжээ. Түүнчлэн тус бүлэг ахмадуудын тэтгэврийг инфляцитай уялдуулж нэмэгдүүлэх нь зүйтэй хэмээн үзсэн байна.
УИХ дахь МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлгийн дарга Н.Батцэрэг өнөөдрийн бүлгийн хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар хэвлэлийнхэн Төрийн ордоны Г танхимд мэдээлэл хийлээ.Тус бүлэг хуралдаанаараа бүлгийн дотоод асуудлыг ярилцсан байна. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд бүлгийн гишүүдийн зүгээс өргөн барьсан хууль, мөрийн хөтөлбөрийн хэрэгжилт, Засгийн газрын бүрэлдэхүүнд ажиллаж буй сайд нарын ажлын үр дүн зэргийг авч хэлэлцсэн аж. Мөн тус бүлгийн гишүүдээс өргөн барьсан хуулиудыг яаралтай хэлэлцүүлэх шаардлагатай гэж үзсэн байна.

0 Сэтгэгдэл