Хүүхэд, эмэгтэйчүүд, хүний эрхийг хамгаалах хууль, УИХ-ын тогтоолын төслүүдийг баталлаа
Ажил, хөдөлмөр эрхлэгчдийн амь нас, эрүүл мэндийг хамгаалах, аюулгүй орчныг бүрдүүлэх хуулийн төслийг өргөн барилаа
Өнөөдөр 23:00 цагаас зам хаана
Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл өргөн мэдүүлэв
Бямба, ням гарагт Сүхбаатарын талбайд хувьцаа өвлүүлэхтэй холбоотой мэдээлэл өгнө
“Тамхины эсрэг өдөр – таны нэгдэх өдөр” тохионо
Орон сууцны луйврыг зогсоох хуулийн төсөл өргөн баригдлаа
"Ядуурлыг бууруулах ба хөгжил” сэдэвт дээд хэмжээний форум амжилттай зохион байгуулагдлаа
“Сэлбэ 20 минутын хот” төслийн зарим орон сууцны есдүгээр давхрын цутгалтыг эхлүүллээ
БНХАУ-д зорчих иргэдийн анхааралд...
Н.Төгсцогтын бичлэгийг дахин үзэхээр боллоо
Азийн зуны спортын XVII наадмын 11 дэх өдөр манай гавьяат тамирчин Н.Төгсцогт 56 кг-д медалийн төлөө БНСУ-ын боксчин Хам Сангмюнгтой тоглож, оноогоор хожигдсон явдлыг Монголын зохион байгуулах хороо эсэргүүцэж, бичлэгийг дахин үзүүлэхээр болжээ. Тоглолтын явцад илт давуу байсан атал оноогоор зохион байгуулагч орны тамирчинд ялалт өгсөн явдал нь шударга бус гэж үзэж буйгаа манай багийг ахалж яваа УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ холбогдох албаныханд мэдэгдсэн байна. Боксын дүрмийн дагуу шүүлтэд ямар нэг будлиан байна гэж үзвэл тоглолтоос хойш 30 минутын дотор үүнийгээ зохион байгуулагчдад мэдэгдэх ёстой. Энэ дагуу манай тал зохион байгуулагчдад хандаж, эсэргүүцэл бичсэн байна.
Ийнхүү Монгол Улсын шигшээ багийн медалийн тоонд нөлөөлөхүйц чухал ялалтыг нөгөө талд өгсөн явдлыг манай хөгжөөн дэмжигчид эрс эсэргүүцэж, талбай руу усны сав шидэлж, уур бухимдлаа илэрхийлсэн юм. Харин үүнийг зохион байгуулагчдын зүгээс зэмлэж, ийм нөхцөл байдал гаргасан тохиолдолд улсынх нь баг тамирчдыг цаашид тэмцээн уралдаанд нь оролцуулахгүй байж ч болно хэмээн анхааруулсан гэдгийг багийн ахлагч Б.Бат-Эрдэнэ мэдэгдлээ. Харин манай багийн зохион байгуулагчдын зүгээс үзэгчдийн реакцад ямар нэг хариуцлага хүлээхгүй, гагцхүү будлиантай шүүлтийг эргэж харахыг хүссэн гэдгээ хэллээ.
Азийн зуны спортын XVII наадмын 11 дэх өдөр манай гавьяат тамирчин Н.Төгсцогт 56 кг-д медалийн төлөө БНСУ-ын боксчин Хам Сангмюнгтой тоглож, оноогоор хожигдсон явдлыг Монголын зохион байгуулах хороо эсэргүүцэж, бичлэгийг дахин үзүүлэхээр болжээ. Тоглолтын явцад илт давуу байсан атал оноогоор зохион байгуулагч орны тамирчинд ялалт өгсөн явдал нь шударга бус гэж үзэж буйгаа манай багийг ахалж яваа УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ холбогдох албаныханд мэдэгдсэн байна. Боксын дүрмийн дагуу шүүлтэд ямар нэг будлиан байна гэж үзвэл тоглолтоос хойш 30 минутын дотор үүнийгээ зохион байгуулагчдад мэдэгдэх ёстой. Энэ дагуу манай тал зохион байгуулагчдад хандаж, эсэргүүцэл бичсэн байна. Ийнхүү Монгол Улсын шигшээ багийн медалийн тоонд нөлөөлөхүйц чухал ялалтыг нөгөө талд өгсөн явдлыг манай хөгжөөн дэмжигчид эрс эсэргүүцэж, талбай руу усны сав шидэлж, уур бухимдлаа илэрхийлсэн юм. Харин үүнийг зохион байгуулагчдын зүгээс зэмлэж, ийм нөхцөл байдал гаргасан тохиолдолд улсынх нь баг тамирчдыг цаашид тэмцээн уралдаанд нь оролцуулахгүй байж ч болно хэмээн анхааруулсан гэдгийг багийн ахлагч Б.Бат-Эрдэнэ мэдэгдлээ. Харин манай багийн зохион байгуулагчдын зүгээс үзэгчдийн реакцад ямар нэг хариуцлага хүлээхгүй, гагцхүү будлиантай шүүлтийг эргэж харахыг хүссэн гэдгээ хэллээ.
0 Сэтгэгдэл
























