Хүүхэд, эмэгтэйчүүд, хүний эрхийг хамгаалах хууль, УИХ-ын тогтоолын төслүүдийг баталлаа
Ажил, хөдөлмөр эрхлэгчдийн амь нас, эрүүл мэндийг хамгаалах, аюулгүй орчныг бүрдүүлэх хуулийн төслийг өргөн барилаа
Өнөөдөр 23:00 цагаас зам хаана
Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл өргөн мэдүүлэв
Бямба, ням гарагт Сүхбаатарын талбайд хувьцаа өвлүүлэхтэй холбоотой мэдээлэл өгнө
“Тамхины эсрэг өдөр – таны нэгдэх өдөр” тохионо
Орон сууцны луйврыг зогсоох хуулийн төсөл өргөн баригдлаа
"Ядуурлыг бууруулах ба хөгжил” сэдэвт дээд хэмжээний форум амжилттай зохион байгуулагдлаа
“Сэлбэ 20 минутын хот” төслийн зарим орон сууцны есдүгээр давхрын цутгалтыг эхлүүллээ
БНХАУ-д зорчих иргэдийн анхааралд...
Өсвөрийн шатарчид ДАШТ-ээс хос медальтай ирэх нь
Өмнөд Африкийн Дурбан хотноо энэ сарын 20-29-ны өдрүүдэд болсон шатрын өсвөрийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний охид, хөвгүүдийн найман насанд манай хоёр тамирчин алт, мөнгөн медаль хүртлээ. Хос медалийг эх орондоо авчирч буй бяцхан тамирчид маань Д.Мөнхзул, Е.Төгстөмөр хоёр юм. Д.Мөнхзул охидын найман насны ангилалд түрүүлж алтан медалийн эзэн болсон бол Азийн аварга, Дэлхийн сурагчдын аварга, “Чингис Майнинг Групп”-ийн тамирчин, дэлхийн шатрын холбооны дэд мастер Е.Төгстөмөр мөнгөн медаль хүртсэн байна.

Тэмцээнд 90 орны 1000 орчим охид хөвгүүд 8-18 насны ангилалд оюун ухаанаа сорин өрсөлдсөнөөс найман настай Е.Төгстөмөр өөрийн ангилалдаа 64 шатарчинтай өрсөлдөж 11 өргийн дараа найман хожил, гурван тэнцээгээр 9,5 оноо авснаар дэд байр эзэлжээ. ОХУ-ын Илия Маковеев (1799) Е.Төгстөмөртэй(1612) оноо тэнцсэн ч коэффициентийн зөрүүгээр дэлхийн аварга цолыг хүртсэн ажээ.

Харин охидын найман насанд 51 шатарчнаас Даваахүүгийн Мөнхзул найман хожил, нэг тэнцээ, хоёр хожигдолтойгоор 8.5 оноогоор алтан медаль хүртсэн байна. Энэ ангилалд Вьетнамын Лу Ха Би Нго (8,5 оноо), Туркменистаны Езизова (8.0 оноо) мөнгө, хүрэл медаль тус тус авчээ.
Ийнхүү Е.Төгстөмөр, Д.Мөнхзул нар Монголын шатрын түүхэн дэх шинэ рекордуудын эзэд болж байна. Өмнө нь олон удаа тэмцээн уралдаанд түрүүлж монголчуудыгаа баярлуулж байсан Е.Төгстөмөр хүүгийн тухайд Монголын эрэгтэй шатарчдаас хамгийн бага насандаа дэлхийн аваргын тэмцээнээс мөнгөн медаль хүртэж байна.

Тэрээр хамгийн зургаан насандаа Азийн аварга, долоотойдоо сурагчдын дэлхийн аварга, мөн насандаа дэлхийн шатрын холбооны дэд мастерын цол авч байсан билээ.
Д.Мөнхзулын хувьд мөн адил Монголын эмэгтэй шатарчдаас хамгийн бага насандаа буюу долоотойдоо шатрын дэлхийн аварга гэсэн эрхэм дээд цолны эзэн болж байгаа юм.
Энэ удаагийн ДАШТ-д Монголын есөн тамирчин оролцсоноос хоёр нь Канад улсын нэрийн өмнөөс оролцсон байна.

0 Сэтгэгдэл