Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

БЕЛАРУСЬТАЙ ХАМТАРСАН ҮЙЛДВЭР БАЙГУУЛАХ ТАЛААР ЯРИЛЦАВ
Монгол-Беларусийн Зас­гийн газар хоорондын хамтар­сан комиссын худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажил­лагааны хоёрдугаар хуралдаан  энэ оны есдүгээр сарын 23-нд Минск хотноо болов.
Монголын төлөөлөгчдийг Барилга, хот байгуулалтын дэд сайд Г.Байгалмаа, Беларусийн төлөөлөгчдийг Улсын Аж үйлдвэрийн дэд сайд А.С.Огородников тэргүүлэн хуралдаанд оролцож, хоёр орны худалдаа, зам, тээвэр, гааль, үйлдвэр, хөдөө аж ахуй, барилга, хот байгуулалт, боловсрол, шинжлэх ухааны салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх нь зүйтэй гэж үзэв. Тухайлбал, Беларусийн нутаг дэвсгэрээр дамжин өнгөрч буй монгол иргэдийн ачаа тээвэртэй холбоотой гарч буй бэрхшээлийг арилгах, хоёр орны бизнесийн байгууллага, хувийн хэвшлийнхний харил­цааг өргөжүүлэх, хамтар­сан үйлдвэр байгуулах боломжийн талаар ярилцсан юм. Манай төлөөлөгчид тус улсын БЕЛАЗ, МАЗ, МТЗ зэрэг үйлдвэр болон Дзержинский агрокомбинатын үйл ажиллагаатай танилцаж, удирдлагуудтай харилцаа, хамтын ажиллагааны талаар ярилцаж, санал солилцсон байна.  
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан