Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ерөнхий сайд Н.Алтанхуяг Илюмжиновыг хүлээн авч уулзав
Монгол Улсын ерөнхий сайд Н.Алтанхуяг Олон улсын шатрын холбоо ФИДЕ-гийн ерөнхийлөгч Кирсан Илюмжиновыг хүлээн авч уулзсан байна. Уулзалтын үеэр талууд Олон улсын шатрын холбоо болон Монгол Улсын засгийн газар хоорондын харилцааны асуудлыг хөндөн ярилцжээ. Хамгийн гол нь монголын хүүхдүүдийг ОУШХ-ны “Сургууль дахь шатар” хөтөлбөрт хамруулах тухай ярьсан байна.

 ОУШХ-ны ерөнхийлөгч Илюмжинов Монгол Улсын шатрын холбоо хүүхэд багачуудыг шатарт дуртай болгох талаар их зүйл хийж байгааг тэмдэглэжээ.ОУШХ-ны ерөнхийлөгч бас Завхан аймагт болсон "Монголын шатар-9999” арга хэмжээнд оролцсоноо тэмдэглээд энэ арга хэмжээ сайхан болсныг онцолсон байна. Тэрээр бас хоёр тал хамтарч хөрөнгө оруулан төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх тухай бизнес асуудлыг хөндөж ярьжээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан