ЗГ: Эх оронч худалдан авалтыг дэмжиж, цахим дэлгүүрт байршуулна
“Улаанбаатар марафон”-д гүйх оролцогчдыг тавдугаар сарын 1-ний 17:00 цаг хүртэл бүртгэнэ
Э.Батшугар: Чанаргүй, хямд эм үйлдвэрлэдэг улс орнуудаас оруулж ирж байгаа эмийн хөнгөлөлтийг бууруулна
“Түүхийн багш нарын улсын анхдугаар зөвлөгөөн” болж байна
Цахилгаан моторт бичил тээврийн хэрэгслээс үүдэлтэй осол, гэмтлийн тохиолдол 6 дахин өсчээ
Уралдаанч хүүхдийг хурдан морины уралдаан, үсэргээ, сунгаанд оролцуулах зөвшөөрлийг нотариатын системд бүртгүүлж, баталгаажуулна
Засгийн газар 146 бизнесийг зөвшөөрлөөс чөлөөллөө
Улаанбаатар хотын музей 3500 гаруй үзмэртэй
Нийслэлийн таван байршилд авто замын засвар, шинэчлэл хийнэ
ХУД-ийн Жаргалантын аманд үерийн хамгаалалтын далан угсралтын ажил 80 хувьтай үргэлжилж байна
“УУР АМЬСГАЛЫН ШИНЖЛЭХ УХААН” СЭДЭВЧИЛСЭН ХЭЛЭЛЦҮҮЛГИЙГ МАНАЙ ЕРӨНХИЙЛӨГЧ ДАРГАЛЛАА
НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 69 дүгээр чуулганы үеэр НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүний санаачилгаар Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх дээд хэмжээний уулзалтыг 23-ны өдөр зохион байгуулсан. НҮБ-ын гишүүн орнуудын төр, засгийн тэргүүн нар, санхүү, бизнес, иргэний нийгэм, хувийн хэвшлийнхний төлөөллийг түүнд урин оролцуулав.
Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх үйл ажиллагааг урагшлуулах, тэр дундаа хүлэмжийн хийн ялгаралтыг бууруулах санаачилгыг түргэтгэх, дэлхийн температурыг хоёр хэмээс багаар нэмэгдүүлэхээр хязгаарлах тухай даян дэлхийн тохиролцоонд 2015 он гэхэд хүрэхэд чиглэсэн улс төрийн эрмэлзлийг дайчлах зорилгоор энэхүү Дээд хэмжээний уулзалтыг зохион байгуулж байгаа юм.
Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх Дээд хэмжээний уулзалтын хөтөлбөрт тусгагдсан “Уур амьсгалын шинжлэх ухаан” сэдэвчилсэн хэлэлцүүлгийг Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж даргаллаа.
Гринландын Ерөнхий сайд Алека Хаммонд, Байгаль орчныг хамгаалах олон улсын холбооны ерөнхий захирал Жулиа Мартон-Лефевр, Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх Засгийн газар хоорондын уулзалтын ажлын хэсгийн дарга Томас Стокер нар уг хэлэлцүүлэгт үндсэн илтгэгчээр оролцсон юм.
НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 69 дүгээр чуулганы үеэр НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүний санаачилгаар Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх дээд хэмжээний уулзалтыг 23-ны өдөр зохион байгуулсан. НҮБ-ын гишүүн орнуудын төр, засгийн тэргүүн нар, санхүү, бизнес, иргэний нийгэм, хувийн хэвшлийнхний төлөөллийг түүнд урин оролцуулав. Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх үйл ажиллагааг урагшлуулах, тэр дундаа хүлэмжийн хийн ялгаралтыг бууруулах санаачилгыг түргэтгэх, дэлхийн температурыг хоёр хэмээс багаар нэмэгдүүлэхээр хязгаарлах тухай даян дэлхийн тохиролцоонд 2015 он гэхэд хүрэхэд чиглэсэн улс төрийн эрмэлзлийг дайчлах зорилгоор энэхүү Дээд хэмжээний уулзалтыг зохион байгуулж байгаа юм.
Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх Дээд хэмжээний уулзалтын хөтөлбөрт тусгагдсан “Уур амьсгалын шинжлэх ухаан” сэдэвчилсэн хэлэлцүүлгийг Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж даргаллаа.
Гринландын Ерөнхий сайд Алека Хаммонд, Байгаль орчныг хамгаалах олон улсын холбооны ерөнхий захирал Жулиа Мартон-Лефевр, Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх Засгийн газар хоорондын уулзалтын ажлын хэсгийн дарга Томас Стокер нар уг хэлэлцүүлэгт үндсэн илтгэгчээр оролцсон юм.
0 Сэтгэгдэл
























