Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
Улаанбаатарт өдөртөө 13 хэм дулаан
ЗГ: Эх оронч худалдан авалтыг дэмжиж, цахим дэлгүүрт байршуулна
“Улаанбаатар марафон”-д гүйх оролцогчдыг тавдугаар сарын 1-ний 17:00 цаг хүртэл бүртгэнэ
Э.Батшугар: Чанаргүй, хямд эм үйлдвэрлэдэг улс орнуудаас оруулж ирж байгаа эмийн хөнгөлөлтийг бууруулна
“Түүхийн багш нарын улсын анхдугаар зөвлөгөөн” болж байна
Цахилгаан моторт бичил тээврийн хэрэгслээс үүдэлтэй осол, гэмтлийн тохиолдол 6 дахин өсчээ
Уралдаанч хүүхдийг хурдан морины уралдаан, үсэргээ, сунгаанд оролцуулах зөвшөөрлийг нотариатын системд бүртгүүлж, баталгаажуулна
Засгийн газар 146 бизнесийг зөвшөөрлөөс чөлөөллөө
Улаанбаатар хотын музей 3500 гаруй үзмэртэй
МАХН-ЫН НАРИЙН БИЧГИЙН ДАРГААР Ц.ШАРАВДОРЖ, П.ЦОГТБААТАР, Г.ДУГАРЖАВ НАРЫГ ТОМИЛЛОО
МАХН-ын Удирдах зөвлөл өчигдөр орой хуралджээ. Энэ хурлаар бүтцийн асуудал хэлэлцэж, МАХН-ын нарийн бичгийн дарга нарыг томилсон байна. Баянгол дүүргийн Засаг дарга асан П.Цогтбаатарыг санхүү, аж ахуй хариуцсан нарийн бичгийн даргаар, МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Шийлэгдамбын зөвлөхөөр ажиллаж байсан Г.Дугаржавыг хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах асуудал хариуцсан нарийн бичгийн даргаар тус тус томилжээ. Түүнээс гадна УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга асан Ц.Шаравдоржийг МАХН-ын ажлын алба хариуцсан нарийн бичгийн даргаар батламжилсан байна. Тэрээр өмнө нь МАН-ын гишүүн байхдаа МАХН-тай нэгдэх талаар санал гаргаж байсан ч тэгсхийгээд асуудал намжсан билээ. Тэгвэл тэрээр МАХН-д албан ёсоор элссэнээс гадна нарийн бичгийн дарга болж, дотоод ажилд оролцдог болж буй аж.
Хурлаар өөр нэг асуудал хэлэлцэж шийдсэн нь Хуульзүйн дэд сайд Э.Эрдэнэжамъяны оронд өөр хүн томилуулах. Түүнийг албан тушаалаа урвуулан ашигласан хэмээн шүүхээр авч хэлэлцэж, хоёр жил төрийн албанд ажиллуулахгүй байх шийдвэр гаргасан. Иймээс тэрээр өөрийн хүсэлтээр ажлаасаа чөлөөлөгдөөд байгаа. Харин түүний оронд н.Уугангэрэл гэдэг хуулийн байгууллагад ажиллаж байсан хүнийг томилуулахаар МАХН-ын Удирдах зөвлөл шийдвэрээ гаргажээ. Ерөнхий сайд удахгүй Засгийн газрын бүтцийн өөрчлөлтийг УИХ-д оруулж, хэлэлцүүлнэ гэж байгааг зарим нь дэд сайд нарын албан тушаалыг байхгүй болгоно гэж тайлбарлаж буй. Гэхдээ МАХН-ынхан дэд сайдын квотдоо томилгоо хийж байгаагаа харахад дэд сайд нар Ерөнхий сайдын сэлгээнд өртөх ч байж мэдэх нь.
цогтбаатар гэж энхбаярын ***** долоогч бгд -г гишгэх газаргүй болтол зарж хөлжсөн нөхөр мөн биз?
МАХН-ын Удирдах зөвлөл өчигдөр орой хуралджээ. Энэ хурлаар бүтцийн асуудал хэлэлцэж, МАХН-ын нарийн бичгийн дарга нарыг томилсон байна. Баянгол дүүргийн Засаг дарга асан П.Цогтбаатарыг санхүү, аж ахуй хариуцсан нарийн бичгийн даргаар, МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Шийлэгдамбын зөвлөхөөр ажиллаж байсан Г.Дугаржавыг хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах асуудал хариуцсан нарийн бичгийн даргаар тус тус томилжээ. Түүнээс гадна УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга асан Ц.Шаравдоржийг МАХН-ын ажлын алба хариуцсан нарийн бичгийн даргаар батламжилсан байна. Тэрээр өмнө нь МАН-ын гишүүн байхдаа МАХН-тай нэгдэх талаар санал гаргаж байсан ч тэгсхийгээд асуудал намжсан билээ. Тэгвэл тэрээр МАХН-д албан ёсоор элссэнээс гадна нарийн бичгийн дарга болж, дотоод ажилд оролцдог болж буй аж. Хурлаар өөр нэг асуудал хэлэлцэж шийдсэн нь Хуульзүйн дэд сайд Э.Эрдэнэжамъяны оронд өөр хүн томилуулах. Түүнийг албан тушаалаа урвуулан ашигласан хэмээн шүүхээр авч хэлэлцэж, хоёр жил төрийн албанд ажиллуулахгүй байх шийдвэр гаргасан. Иймээс тэрээр өөрийн хүсэлтээр ажлаасаа чөлөөлөгдөөд байгаа. Харин түүний оронд н.Уугангэрэл гэдэг хуулийн байгууллагад ажиллаж байсан хүнийг томилуулахаар МАХН-ын Удирдах зөвлөл шийдвэрээ гаргажээ. Ерөнхий сайд удахгүй Засгийн газрын бүтцийн өөрчлөлтийг УИХ-д оруулж, хэлэлцүүлнэ гэж байгааг зарим нь дэд сайд нарын албан тушаалыг байхгүй болгоно гэж тайлбарлаж буй. Гэхдээ МАХН-ынхан дэд сайдын квотдоо томилгоо хийж байгаагаа харахад дэд сайд нар Ерөнхий сайдын сэлгээнд өртөх ч байж мэдэх нь.
Л.Номин
0 Сэтгэгдэл
2014.09.25
























