Уртасгасан цагаар томуугийн амбулатори ажиллаж байна
Б.Төгсбаярыг УИХ-ын Хэвлэл мэдээллийн газрын даргаар томилно
“Монгол бахархлын өдөр”-ийг тохиолдуулан баатарлаг тууль хайллаа
Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан Шатар сонирхогчдын УАШТ-ийг 14 дэх жилдээ зохион байгуулна
Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч, яруу найрагч Ү.Хүрэлбаатар Ардын уран зохиолч цол хүртэнэ
Эрээн хотын гаалийн талбайд 8000 тонн, “Тавантолгой түлш” компанийн үйлдвэрт 35 мянган тонн хагас коксон түлш нөөцлөөд байна
Хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх төслийн газар чөлөөлөлт 64 хувьтай байна
448 МЯНГАН ТОНН ЭРЧИМ ХҮЧНИЙ НҮҮРС АРИЛЖААЛЛАА
УУРХАЙЧДЫН УСАН БАССЕЙН НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
Нүүдэлчдийн язгуур өв, хөгжмийн нэгэн чухал соёл "Аман хэл хуур"-ын өдөр энэ сарын 30-нд тохионо
Шатахууны нөөцийн хэмжээг шинэчилжээ
Засгийн газрын хуралдаанаар газрын тосны бүтээгдэхүүний импорт, бөөний болон жижиглэнгийн худалдаа эрхэлж буй компаниудын 2015 онд бүрдүүлэх нөөцийн хэмжээ, бүтээгдэхүүний нэр төрлийг баталжээ. Нөөцийг ирэх онд 88.9 мянган тонн буюу 30 хоногийн хэрэглээтэй тэнцэх хэмжээнд хүргэж бүрдүүлэх ажлыг ирэх оны гуравдугаар сарын 1-ний дотор зохион байгуулахыг Уул уурхайн сайд Д.Ганхуягт даалгав. Сүүлийн хоёр жилд газрын тосны бүтээгдэхүүний нөөцийг 80480 тонноос доошгүй хэмжээнд барьж буй.
Засгийн газартай байгуулсан гэрээний дагуу 13 аж ахуйн нэгж А-80 автобензин 7570 тонн, АИ-92 автобензин 21820 тонн, дизелийн түлш 46730 тонн, ТС-1 онгоцны түлш 4360 тонн нөөцтэй байх үүрэг хүлээж, шатахууны хомсдол үүсгэлгүй ажиллаж байгаа. Газрын тосны бүтээгдэхүүний хэрэглээнд гарсан өөрчлөлттэй уялдуулж ирэх онд компанийн бүрдүүлэх нөөцийн хэмжээг ийнхүү шинэчилжээ. Улсын нөөц нэмж бүрдүүлэхээс гадна хадгалах агуулах ч нэмж барих шаардлагатай. Улсын нөөц хадгалах 90 мянган тоннын багтаамжтай агуулахыг хамгийн ашигтай байрлалууд буюу төмөр зам дагуу Улаанбаатар, Дархан, Говьсүмбэр, Замын-Үүдэд барихаар төлөвлөснөөс одоогийн байдлаар 5000 метр куб багтаамжтай есөн ширхэг савны суурийн ажил, төмөр замын далангийн хөрс хуулалт, газар шорооны ажил дуусч, зам төмөр, дэр мод татан аваад байна.

0 Сэтгэгдэл