Уртасгасан цагаар томуугийн амбулатори ажиллаж байна
Б.Төгсбаярыг УИХ-ын Хэвлэл мэдээллийн газрын даргаар томилно
“Монгол бахархлын өдөр”-ийг тохиолдуулан баатарлаг тууль хайллаа
Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан Шатар сонирхогчдын УАШТ-ийг 14 дэх жилдээ зохион байгуулна
Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч, яруу найрагч Ү.Хүрэлбаатар Ардын уран зохиолч цол хүртэнэ
Эрээн хотын гаалийн талбайд 8000 тонн, “Тавантолгой түлш” компанийн үйлдвэрт 35 мянган тонн хагас коксон түлш нөөцлөөд байна
Хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх төслийн газар чөлөөлөлт 64 хувьтай байна
448 МЯНГАН ТОНН ЭРЧИМ ХҮЧНИЙ НҮҮРС АРИЛЖААЛЛАА
УУРХАЙЧДЫН УСАН БАССЕЙН НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
Нүүдэлчдийн язгуур өв, хөгжмийн нэгэн чухал соёл "Аман хэл хуур"-ын өдөр энэ сарын 30-нд тохионо
Улаанбаатар 2030 онд гэхэд таван сая жуулчин хүлээн авна
Монгол улсад аялал жуулчлалын салбар үүсч хөгжсөний 60 жилийн ой, Нийслэлийн 375 жилийн ойн хүрээнд Нийслэлийн Аялал жуулчлалын газар, Соёл урлагийн газартай хамтран “Найрсаг Улаанбаатар” нэгдсэн зөвлөгөөнийг зохион байгууллаа. Тус зөвлөгөөнд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл, Соёл, спорт, аялал жуулчлалын сайд Ц.Оюунгэрэл болон холбогдох албаныхан, аялал жуулчлал, соёл урлаг, биеийн тамирын салбарын төрийн болон төрийн бус байгууллага, хувийн хэвшлийн 650 гаруй төлөөлөгч оролцлоо. Зөвлөгөөний үеэр нийслэлийн Засаг дарга УИХ-аар батлуулсан Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх хөгжлийн хөтөлбөр, 2030 он хүртэлх чиг хандлагын баримт бичигт тулгуурлан боловсруулсан “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийг танилцууллаа. Тэрээр “Найрсаг Улаанбаатар” төслийг хэрэгжүүлснээр Улаанбаатар хот 2020 онд хоёр сая, 2030 онд гэхэд таван сая жуулчин хүлээж авах бүх боломж бүрдэнэ гэж тооцож байгаагаа онцолсон юм.
2013 онд давхардсан тоогоор манай улсын хилээр нэг сая 600 мянган иргэн гарсан бол 410 мянган жуулчин, зочин, ажиллах хүчин иржээ. Энэ бол чамлалттай тоо. Тиймээс бид аялал жуулчлалаас мөнгө олох биш харин ч алдагдалд орж байгаа юм. Уг байдлыг халахын тулд жил бүр Соёл урлаг, спортын үйл ажиллагаанд нийслэлийн төсвийн таван хувийг буюу 35 орчим тэрбум төгрөгийг зарцуулдаг байхаар тооцжээ. Өнгөрсөн жилүүдэд энэ чиглэлээр хангалттай хөрөнгө шийдвэрлэж байгаагүй бөгөөд 2012 оноос өмнө нэг тэрбум хүртэлх төгрөгийг соёл урлаг, спортын үйл ажиллагаанд зарцуулсан байна. Нийслэлийн тооцоолж буйгаар 2030 он гэхэд таван сая жуулчин хүлээж авсан тохиолдолд Улаанбаатар хотын ДНБ-ийг 2,5 дахин нэмсэнтэй тэнцэх таван тэрбум ам.долларын борлуулалтыг хийнэ. Энэ нь манай улсын эдийн засаг 2,5 дахин тэлж, айл өрх бүр ажилтай орлоготой болох боломж бүрдэнэ гэсэн үг юм.
Монгол улсад аялал жуулчлалын салбар үүсч хөгжсөний 60 жилийн ой, Нийслэлийн 375 жилийн ойн хүрээнд Нийслэлийн Аялал жуулчлалын газар, Соёл урлагийн газартай хамтран “Найрсаг Улаанбаатар” нэгдсэн зөвлөгөөнийг зохион байгууллаа. Тус зөвлөгөөнд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл, Соёл, спорт, аялал жуулчлалын сайд Ц.Оюунгэрэл болон холбогдох албаныхан, аялал жуулчлал, соёл урлаг, биеийн тамирын салбарын төрийн болон төрийн бус байгууллага, хувийн хэвшлийн 650 гаруй төлөөлөгч оролцлоо. Зөвлөгөөний үеэр нийслэлийн Засаг дарга УИХ-аар батлуулсан Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх хөгжлийн хөтөлбөр, 2030 он хүртэлх чиг хандлагын баримт бичигт тулгуурлан боловсруулсан “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийг танилцууллаа. Тэрээр “Найрсаг Улаанбаатар” төслийг хэрэгжүүлснээр Улаанбаатар хот 2020 онд хоёр сая, 2030 онд гэхэд таван сая жуулчин хүлээж авах бүх боломж бүрдэнэ гэж тооцож байгаагаа онцолсон юм.2013 онд давхардсан тоогоор манай улсын хилээр нэг сая 600 мянган иргэн гарсан бол 410 мянган жуулчин, зочин, ажиллах хүчин иржээ. Энэ бол чамлалттай тоо. Тиймээс бид аялал жуулчлалаас мөнгө олох биш харин ч алдагдалд орж байгаа юм. Уг байдлыг халахын тулд жил бүр Соёл урлаг, спортын үйл ажиллагаанд нийслэлийн төсвийн таван хувийг буюу 35 орчим тэрбум төгрөгийг зарцуулдаг байхаар тооцжээ. Өнгөрсөн жилүүдэд энэ чиглэлээр хангалттай хөрөнгө шийдвэрлэж байгаагүй бөгөөд 2012 оноос өмнө нэг тэрбум хүртэлх төгрөгийг соёл урлаг, спортын үйл ажиллагаанд зарцуулсан байна. Нийслэлийн тооцоолж буйгаар 2030 он гэхэд таван сая жуулчин хүлээж авсан тохиолдолд Улаанбаатар хотын ДНБ-ийг 2,5 дахин нэмсэнтэй тэнцэх таван тэрбум ам.долларын борлуулалтыг хийнэ. Энэ нь манай улсын эдийн засаг 2,5 дахин тэлж, айл өрх бүр ажилтай орлоготой болох боломж бүрдэнэ гэсэн үг юм.
0 Сэтгэгдэл























