Хүүхэд, эмэгтэйчүүд, хүний эрхийг хамгаалах хууль, УИХ-ын тогтоолын төслүүдийг баталлаа
Ажил, хөдөлмөр эрхлэгчдийн амь нас, эрүүл мэндийг хамгаалах, аюулгүй орчныг бүрдүүлэх хуулийн төслийг өргөн барилаа
Өнөөдөр 23:00 цагаас зам хаана
Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл өргөн мэдүүлэв
Бямба, ням гарагт Сүхбаатарын талбайд хувьцаа өвлүүлэхтэй холбоотой мэдээлэл өгнө
“Тамхины эсрэг өдөр – таны нэгдэх өдөр” тохионо
Орон сууцны луйврыг зогсоох хуулийн төсөл өргөн баригдлаа
"Ядуурлыг бууруулах ба хөгжил” сэдэвт дээд хэмжээний форум амжилттай зохион байгуулагдлаа
“Сэлбэ 20 минутын хот” төслийн зарим орон сууцны есдүгээр давхрын цутгалтыг эхлүүллээ
БНХАУ-д зорчих иргэдийн анхааралд...
Наадамд шөвгөрсөн 3 бөхөөс допинг илэрсэн гэнэ үү
Энэ жилийн улсын наадмын үндэсний бөхийн барилдаан тун ч сонирхолтой болж бөхийн тааврыг орвонгоор нь эргүүлсэн сайхан барилдаанууд болсон. Мэдээж хэрэг хэр баргийн бөхийн хорхойтон тааварлахад бэрх барилдаанууд ар араасаа хөвөрсөн ёстой л наадамчин олныг хариад ярих юмтай болгосон. Гэвч шөвгөрсөн бөхчүүдээс допинг буюу сэргээшийн шинжилгээ авч шударгаар сайхан наадаж, улсын цолоо ахиулав уу гэж "шалгалт" авдаг болсон. Энэ жилийн сэргээшийн шинжилгээний хариу өнгөрсөн долоо хоногийн сүүлээр ирсэн гэнэ. Гэтэл ард түмний маань амь шигээ хайрладаг монгол бөхчүүдээс гурав нь сэргээш хэрэглэсэн болох нь тогтоогдлоо гэх шуугиан дэгдээд байна.
Улсын наадмын сэргээшийн шинжилгээг жил бүр БНСУ-ын Шинжлэх ухаан технологийн хүрээлэнгийн Допингийн хяналтын төв лабораторид илгээдэг. Монголын үндэсний олимпийн хороо/МҮОХ/-нд БНСУ-аас ирүүлсэн наадамд шөвгөрсөн бөхчүүдээс авсан сэргээшийн шинжилгээний хариу ямар гарсан тухай мэдээллийг МҮБХ-нд ирүүлээгүй байгаа юм. Тус холбоонд албан ёсоор допингийн хариу ирсэний дараа хэн допинг хэрэглэсэн нь тодорхой болох юм.
Энэ жилийн улсын наадмын үндэсний бөхийн барилдаан тун ч сонирхолтой болж бөхийн тааврыг орвонгоор нь эргүүлсэн сайхан барилдаанууд болсон. Мэдээж хэрэг хэр баргийн бөхийн хорхойтон тааварлахад бэрх барилдаанууд ар араасаа хөвөрсөн ёстой л наадамчин олныг хариад ярих юмтай болгосон. Гэвч шөвгөрсөн бөхчүүдээс допинг буюу сэргээшийн шинжилгээ авч шударгаар сайхан наадаж, улсын цолоо ахиулав уу гэж "шалгалт" авдаг болсон. Энэ жилийн сэргээшийн шинжилгээний хариу өнгөрсөн долоо хоногийн сүүлээр ирсэн гэнэ. Гэтэл ард түмний маань амь шигээ хайрладаг монгол бөхчүүдээс гурав нь сэргээш хэрэглэсэн болох нь тогтоогдлоо гэх шуугиан дэгдээд байна.Улсын наадмын сэргээшийн шинжилгээг жил бүр БНСУ-ын Шинжлэх ухаан технологийн хүрээлэнгийн Допингийн хяналтын төв лабораторид илгээдэг. Монголын үндэсний олимпийн хороо/МҮОХ/-нд БНСУ-аас ирүүлсэн наадамд шөвгөрсөн бөхчүүдээс авсан сэргээшийн шинжилгээний хариу ямар гарсан тухай мэдээллийг МҮБХ-нд ирүүлээгүй байгаа юм. Тус холбоонд албан ёсоор допингийн хариу ирсэний дараа хэн допинг хэрэглэсэн нь тодорхой болох юм.
0 Сэтгэгдэл
























