Хүүхэд, эмэгтэйчүүд, хүний эрхийг хамгаалах хууль, УИХ-ын тогтоолын төслүүдийг баталлаа
Ажил, хөдөлмөр эрхлэгчдийн амь нас, эрүүл мэндийг хамгаалах, аюулгүй орчныг бүрдүүлэх хуулийн төслийг өргөн барилаа
Өнөөдөр 23:00 цагаас зам хаана
Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл өргөн мэдүүлэв
Бямба, ням гарагт Сүхбаатарын талбайд хувьцаа өвлүүлэхтэй холбоотой мэдээлэл өгнө
“Тамхины эсрэг өдөр – таны нэгдэх өдөр” тохионо
Орон сууцны луйврыг зогсоох хуулийн төсөл өргөн баригдлаа
"Ядуурлыг бууруулах ба хөгжил” сэдэвт дээд хэмжээний форум амжилттай зохион байгуулагдлаа
“Сэлбэ 20 минутын хот” төслийн зарим орон сууцны есдүгээр давхрын цутгалтыг эхлүүллээ
БНХАУ-д зорчих иргэдийн анхааралд...
Монголчууд чөлөөт бөхөөр дэлхийд данстай гэдгээ нотоллоо
Хэдхэн хоногийн өмнө дэлхийн шинэ аварга төрүүлсэн Монголын чөлөөт бөхийн холбоо /МЧБХ/-ноос өнөөдөр “Туушин” зочид буудлын “Сүлд” танхимд Ташкент хотноо болсон 2014 оны ДАШТ-д хэрхэн оролцоод ирсэн талаар хэвлэлийнхэнд мэдээлэв.
Тус тэмцээнд оролцсон Монгол Улсын эрэгтэйчүүдийн шигшээ баг хос хүрэл медаль болон хэд хэдэн бөх шагнал байрт шалгарсан амжилтаар дэлхийн шилдэг зургаан багийн нэгээр тодорсон. Харин эмэгтэй баг нэг алт, нэг хүрэл болон шагналт байр эзэлж, мөн л шилдэг зургаан багийн нэгээр шалгарсан. Манай баг тамирчдын энэ удаагийн нэг онцлог нь бүх тамирчид барилдаан бүртээ огт ядраагүй, харин өрсөлдөгчид ихэд цуцаж байсан нь манай тамирчдын бэлтгэл сургуулилт ямар өндөр түвшинд байсныг харууллаа. Энэ нь МЧБХ-ны бодлого үйл ажиллагаа, зорилт болон багш дасгалжуулагчдын арга барилд онцгой дэвшил, өөрчлөлт гарч үр дүнд хүрч байгааг нотоллоо хэмээн МЧБХ-ны тэргүүн дэд ерөнхийлөгч, ДАШТ-ий хошой мөнгөн медальт, гавьяат тамирчин Л.Болд онцлон хэлж байв.
Тэрбээр, энэхүү ДАШТ-д амжилттай оролцсон манай шигшээ багийн тамирчдыг хэдхэн хоногийн дараа эхлэх Азийн 17 дугаар наадам, 2015 оны ДАШТ болон Дэлхийн цомын АШТ, 2016 оны зуны олимпийн наадам зэрэг олон хариуцлагатай том тэмцээнүүд хүлээж байгаа. Эдгээр тэмцээнд бид амжилтаа улам ахиулна. Биднийг үргэлж дэмждэг компаниуд, хувь хүмүүс, бөхөө дээдлэн дэмжигч ард түмэндээ болон тамирчид, багш дасгалжуулагч, зөвлөгч нартаа чин сэтгэлийн талархал илэрхийлье гэв.
Дашрамд сонирхуулахад, Ташкентын ДАШТ-ий үеэр болсон ФИЛА-гийн ээлжит хурлаар бүтэц, зохион байгуулалтын асуудлыг хэлэлцэхийн зэрэгцээ тус холбооны нэрийг өөрчилж Дэлхийн бөхийн нэгдсэн холбоо /UWWA/ хэмээн нэрлэхээр болжээ. Энэ удаагийн ДАШТ нь зохион байгуулалтын хувьд тун тааруу байжээ. Ялангуяа шүүлтийн хувьд нэлээд учир дутагдалтай байсныг хэлж байв. ДАШТ-ий 57 кг-д шагналт тавдугаар байрт шалгарсан манай бөх Э.Бэхбаярын хувьд шүүгчийн буруугаас медаль хүртэх боломжоо алджээ.
Хэдхэн хоногийн өмнө дэлхийн шинэ аварга төрүүлсэн Монголын чөлөөт бөхийн холбоо /МЧБХ/-ноос өнөөдөр “Туушин” зочид буудлын “Сүлд” танхимд Ташкент хотноо болсон 2014 оны ДАШТ-д хэрхэн оролцоод ирсэн талаар хэвлэлийнхэнд мэдээлэв.Тус тэмцээнд оролцсон Монгол Улсын эрэгтэйчүүдийн шигшээ баг хос хүрэл медаль болон хэд хэдэн бөх шагнал байрт шалгарсан амжилтаар дэлхийн шилдэг зургаан багийн нэгээр тодорсон. Харин эмэгтэй баг нэг алт, нэг хүрэл болон шагналт байр эзэлж, мөн л шилдэг зургаан багийн нэгээр шалгарсан. Манай баг тамирчдын энэ удаагийн нэг онцлог нь бүх тамирчид барилдаан бүртээ огт ядраагүй, харин өрсөлдөгчид ихэд цуцаж байсан нь манай тамирчдын бэлтгэл сургуулилт ямар өндөр түвшинд байсныг харууллаа. Энэ нь МЧБХ-ны бодлого үйл ажиллагаа, зорилт болон багш дасгалжуулагчдын арга барилд онцгой дэвшил, өөрчлөлт гарч үр дүнд хүрч байгааг нотоллоо хэмээн МЧБХ-ны тэргүүн дэд ерөнхийлөгч, ДАШТ-ий хошой мөнгөн медальт, гавьяат тамирчин Л.Болд онцлон хэлж байв.

0 Сэтгэгдэл