БНХАУ-д зорчих иргэдийн анхааралд...
Сурагчдын зуны амралт зургаадугаар сарын 15-наас эхэлнэ
“ЭРҮҮЛ АМЬДРАЛЫН ТӨЛӨӨ ХАМТДАА” ШУГАМАН БҮЖГИЙН ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛЛАА
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ХУВЬЦАА, НОГДОЛ АШГИЙГ 2026.06.01-НИЙ ӨДРӨӨС 2027.06.01 ХҮРТЭЛ ӨВЛҮҮЛНЭ
Шатрын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн маргааш хөшгөө нээнэ
Монгол өвчтөнүүдийн эрх ашгийг хамгаалах, санхүүгийн эрсдэлийг бууруулах чиглэлд дэмжлэг хүслээ
Цөлжилтийн эсрэг өсвөрийн кино бүтээгчид нэгдлээ
НӨАТ-ын тухай хуулийн өөрчлөлт хүчингүй болсонд тооцох тухай хууль зэрэг 20 гаруй асуудал хэлэлцэнэ
Наадмаар 1024 бөх зодоглох асуудалд үндэслэлтэй санал дүгнэлт боловсруулах талаар санал солилцлоо
Гал түймрийн голомтоос 109 иргэнийг аюулгүй бүсэд гаргажээ
Гар утас хэрэглэгчдэд зориулсан зам гэнэ
Хятадын Чунцин хотод гар утас хэрэглэгчдэд зориулан 50 метр урт, 3 метр өргөн, тусгайлан будсан явган хүний зам тавьсан тухай Британийн "Телеграф" сонинд мэдээлжээ.
Гудамжны эхэнд "Хятадын анхны гар утастай хүний зам" гэсэн цэнхэр тэмдэглэгээ байх бөгөөд хоёр урсгалтай гэнэ. Гар утас хэрэглэгчид утсандаа бүх анхаарлаа хандуулан явган зорчигчдод саад болох хандлага их байдагтай холбогдуулан тус хотын захиргаанаас гар утастай явган зорчигчдод тусгай зам гаргаж өгчээ. Шинэ тэмдэглэгээ нь "алхаж явахдаа утсаар тоглох нь сайн зүйл биш шүү" гэдгийг ойлгуулах сануулга маягийн зүйл болж байна гэж албаныхан хэлжээ.
Энэ хөтөлбөр нь Үндэсний газарзүйн сувгаар энэ жилийн эхээр гаргасан гар утастай хэрэглэгчдийг хөтлөх төсөлтэй гайхалтай адилхан болсон байна. Дэлхий даяар гар утасны хэрэглээ нэмэгдэхийн адил Хятадад ч бас гар утасны хэрэглээ газар авч байна. zhaopin.com цахим хуудасны сүүлийн судалгаагаар, Хятадын 10000 албан хаагчийн 80 хувь нь гар утсанд хүчтэй донтсон байдаг ажээ. 2013 онд Английн "Essex" их сургуулиас явуулсан ухаалаг утасны талаарх санал асуулгад оролцсон хүмүүсийн 88 хувь нь гудамжаар алхаж явахдаа гар утсаараа захиа бичихийг буруушаасан байна.
Хятадын Чунцин хотод гар утас хэрэглэгчдэд зориулан 50 метр урт, 3 метр өргөн, тусгайлан будсан явган хүний зам тавьсан тухай Британийн "Телеграф" сонинд мэдээлжээ.Гудамжны эхэнд "Хятадын анхны гар утастай хүний зам" гэсэн цэнхэр тэмдэглэгээ байх бөгөөд хоёр урсгалтай гэнэ. Гар утас хэрэглэгчид утсандаа бүх анхаарлаа хандуулан явган зорчигчдод саад болох хандлага их байдагтай холбогдуулан тус хотын захиргаанаас гар утастай явган зорчигчдод тусгай зам гаргаж өгчээ. Шинэ тэмдэглэгээ нь "алхаж явахдаа утсаар тоглох нь сайн зүйл биш шүү" гэдгийг ойлгуулах сануулга маягийн зүйл болж байна гэж албаныхан хэлжээ.

0 Сэтгэгдэл