Уртасгасан цагаар томуугийн амбулатори ажиллаж байна
Б.Төгсбаярыг УИХ-ын Хэвлэл мэдээллийн газрын даргаар томилно
“Монгол бахархлын өдөр”-ийг тохиолдуулан баатарлаг тууль хайллаа
Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан Шатар сонирхогчдын УАШТ-ийг 14 дэх жилдээ зохион байгуулна
Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч, яруу найрагч Ү.Хүрэлбаатар Ардын уран зохиолч цол хүртэнэ
Эрээн хотын гаалийн талбайд 8000 тонн, “Тавантолгой түлш” компанийн үйлдвэрт 35 мянган тонн хагас коксон түлш нөөцлөөд байна
Хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх төслийн газар чөлөөлөлт 64 хувьтай байна
448 МЯНГАН ТОНН ЭРЧИМ ХҮЧНИЙ НҮҮРС АРИЛЖААЛЛАА
УУРХАЙЧДЫН УСАН БАССЕЙН НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
Нүүдэлчдийн язгуур өв, хөгжмийн нэгэн чухал соёл "Аман хэл хуур"-ын өдөр энэ сарын 30-нд тохионо
Монгол Улсын өрсөлдөх чадвар урагшилжээ
Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтын 2014-2015 оны Дэлхийн өрсөлдөх чадварын тухай илтгэл энэ сарын эхээр хэвлэгдэж, олон нийтэд хүрчээ. Уг илтгэлд Монгол Улс 2014-2015 оны байдлаар өрсөлдөх чадвар аар 98 дугаар байрт орж, өнгөрсөн жилийнхээс есөн байраар урагшиллаа. Өмнөх онд манай улс 144 орноос 107 дугаар байрт эрэмбэлэгдэж байсан бол 2012 онд 144 орноос 93 дугаарт орж байсан аж. Өөрөөр хэлбэл, өнгөрсөн жил манай улсын эдийн засаг, нийгмийн нөхцөл байдал хүндэрсэн нь 14 байраар ухрахад хүргэжээ. Харин энэ жил манай улс бүс нутагтаа харьцангуй идэвхтэй ажиллаж, эдийн засгийн суурь хүндрэлүүдээ шийдвэрлэхийн төлөө хичээж байгааг Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтын үр дүн баталж буй юм. Өрсөлдөх чадварын илтгэлд Монгол Улсад бизнес эрхлэхэд тулгарч буй гол саад бэрхшээлүүд нь хүнд суртал, инфляцын өндөр түвшин, боловсролтой бэлтгэгдсэн ажиллах хүчний хомсдол, хөрөнгө оруулалтын орчин, төрийн тогтворгүй бодлого гэж тодорхойлжээ. Дашрамд, 144 орноос эхний тавд Швейцарь, Сингапур, АНУ, Финлянд, Герман улс багтжээ. Харин Ази номхон далайн бүсэд Япон, Хонконг, Тайвань, Шинэ Зеланд, Малайз, Австрали, Солонгос, Хятад, Тайланд улс тэргүүлж буй юм. Тэргүүлэгч орнууд 5.7 хүртэл үнэлгээтэй байгаа бол манай оронд 3.8 гэсэн дундаж үнэлгээгээр хойгуур байр эзэлдэг аж. Монгол Улстай зэрэгцэн Албани, Никарагуа, Гондурас, Доминикан, Балба, Бутан, Аргентин, Болив улс 3.8 үнэлгээтэй гарчээ.

0 Сэтгэгдэл