Хүүхэд, эмэгтэйчүүд, хүний эрхийг хамгаалах хууль, УИХ-ын тогтоолын төслүүдийг баталлаа
Ажил, хөдөлмөр эрхлэгчдийн амь нас, эрүүл мэндийг хамгаалах, аюулгүй орчныг бүрдүүлэх хуулийн төслийг өргөн барилаа
Өнөөдөр 23:00 цагаас зам хаана
Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл өргөн мэдүүлэв
Бямба, ням гарагт Сүхбаатарын талбайд хувьцаа өвлүүлэхтэй холбоотой мэдээлэл өгнө
“Тамхины эсрэг өдөр – таны нэгдэх өдөр” тохионо
Орон сууцны луйврыг зогсоох хуулийн төсөл өргөн баригдлаа
"Ядуурлыг бууруулах ба хөгжил” сэдэвт дээд хэмжээний форум амжилттай зохион байгуулагдлаа
“Сэлбэ 20 минутын хот” төслийн зарим орон сууцны есдүгээр давхрын цутгалтыг эхлүүллээ
БНХАУ-д зорчих иргэдийн анхааралд...
О.Бурмаа ДАШТ-ий хүрэл медалиа хослуулж чадлаа

Ташкент хотноо пүрэв гарагт эмэгтэй чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ-ий 53, 58, 75 кг-ын жингийн барилдаанууд болж манай гурван бөх дэвжээнд гарч барилдсанаас 75 кг-д гавьяат тамирчин О.Бурмаа хүрэл медалийн эзэн боллоо.
ДАШТ-ээс гурван медальтай манай алдарт бөхчүүд З.Ойдов, Х.Баянмөнх, О.Насанбурмаа нартай эн зэрэгцэж дэлхийн дэвжээнээс нэг мөнгө, хос хүрэл медальтай болж шилдэг бөх гэдгээ нотоллоо. 75 кг-д О.Бурмаа Болгарын бөхтэй барилдахдаа 1:3 оноогоор ялагдаж яваад барилдаан дуусахад 8 секунд дутуу байхад 4 онооны мэх хийж гайхалтай ялалт байгуулсан. Харин Бразилийн бөхтэй барилдахдаа 1:0 оноогоор хожиж яваад тактикийн алдаа гаргаж мөнгөн медалийн оосроос атгаад алдаж орхисон нь тун харамсалтай.
55 кг-д Э.Сумьяа Америкийн бөхтэй барилдахдаа 4:2 оноогоор ялж яваад сүүлийн минутанд ардаа гаргаж тун хариуцлагагүй барилдаан хийж оноо алдаж хожигдлоо. Ийнхүү өнгөрсөн жил мөнгөн медаль хүртэхдээ Америкийн бөх Виктория Антонийг цэвэр ялсан бол энэ удаа нутгийн бөхийг барсангүй.
58 кг-д барилдсан Т.Мөнхтуяа хоёр удаа ялагдахдаа өрсөлдөгчдөө дандаа хөлөө алдан ардаа гаргаж, улмаар нэг мэхэнд дараалан оноо алдаж байв. Тэрбээр энэ алдаандаа дүгнэлт хийх бизээ.
Японы домогт бөх олимпийн 3 удаагийн аварга Саори Йошида энэ өдөр 11 дэх, харин 3 олимпийн аварга Каоро Ичо 8 дахь удаагаа дэлхийн аварга цолыг хүртэж хосгүй амжилтын эзэд болов.

0 Сэтгэгдэл